Чингис хаан нөлөөтэй гэр бүлийн жагсаалтад IV байрт оржээ - 26 January 2013 - археологийн мэдээлэлийн нэгдсэн сайт
Main » 2013 » January » 26 » Чингис хаан нөлөөтэй гэр бүлийн жагсаалтад IV байрт оржээ
14:16
Чингис хаан нөлөөтэй гэр бүлийн жагсаалтад IV байрт оржээ


2012 оны 1-р сарын 26
Америкийн listverse.com цахим сэтгүүлийн газраас хүн төрөлхтний түүхэн дэх нөлөөтэй 10 гэр бүлийг нэрлэхэд Эзэн богд Чингис хааны гэр бүл IV байрт шалгарчээ. Эхний байрт Ротшильдийн гэр бүлийг нэрлэжээ.

Германы санхүү, банкны эздийн энэхүү гэр бүл Европын бүх банкийг хянаж байлаа. Энэхүү "гүрнийг” үүсгэгч Майер Амшель Ротшильд (1744-1812) бизнесийн нууцаа хадгалахын тулд хүүхдүүдээ ойрын хамаатнуудтай нь гэрлүүлдэг байлаа. Одоо ч Лондонд N.M.Rothschild and Sons банк байгаа. Тус банк Англи, Пруссын Засгийн газарт зээл олгодог, улс төрийн их нөлөөтэй байв. Хоёрдугаар байрт Плантаге нетийн гэр бүл оржээ.

Английн Жоффруа V Плантагенетийн уу ган хүү Генрих II-ийн үүсгэн байгуулсан хааны гэр бүл. XII зуунаас эхлэн Английн төрийг барьсан энэ гэр бүлийнхний үед Английн одоогийн соёл урлаг, улс төр, хууль цаазын систем тогтсон юм. Мөн Оксфорд, Кэмбрижийн их сургуулийг байгуулжээ. 1154-1485 онд Плантагенетийн удмын 15 хаан төр барьж байв. Гуравдугаар байрт НеруГандийн гэр бүл шалгарав.

Энэтхэгийн Үндэсний конгресс намын удирдагч улс төрийн гэр бүл. Энэ гэр бүлийн гурван гишүүн Жавахарлал Неру, түүний охин Индира Ганди, Индирагийн хүү Ражив Ганди нар Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж, Индира, Ражив хоёр алагдсан билээ. Раживын бэлэвсэн гэргий Соня Ган ди одоо Үндэсний конгресс намын тэргүүнээр ажиллаж байгаа бол Сонягийн хүү Рахул Ганди 2004 онд Энэтхэгийн Парламентын доод танхимд сонгогдсон. Дөрөвдүгээр байрт Хаадын их гүрэн гэсэн тайлбартайгаар манай Чингис хаан заларчээ.

Нийтлэлд Чингис хаан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулсан их хаан. Азийн нүүдэлчин овгуудыг нэгтгэн Монгол Улсыг байгуулсныхаа дараа хөрш зэргэлдээ орнуудыг байлдан дагуулж эхэлсэн. Чингис хааны үед монголчууд Төв Азийг бүхэлд нь эзэлсэн байлаа.

Нас барахынхаа өмнө тэрбээр хүү Өгөдэйдээ их гүрнээ өвлүүлэн үлдээсэн. 1227 онд Чингис хааныг тэнгэрт хальсны дараа үр удам нь Евразид их гүрэн байгуулсны дотор одоогийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Ази, Зүүн Европын орнууд багтаж байлаа гэж бичсэн байна.

Дараагийн байруудад Эртний Ромын Калигула, Август, Клавдий, Тиберий, Нерон гэсэн хаадыг төрүүлсэн Клавдий, Юлиягийн гэр бүл, Монголын Юань гүрэн задран унасны дараа Хятадыг 1368-1644 онд захирч байсан Мин хааны гэр бүл, 1452-1740 онд Ром, Испани, Австри, Унгарыг захирч байсан Габсбургийн гэр бүл, эртний Египетийг 300 жил удирдсан Па толемейн гэр бүл, дөрвөн хамба лам төрүүлсэн Медичийн гэр бүл, зарим гишүүн нь одоо хүртэл хааны хэргэмтэй байгаа Капетингийн гэр бүл (Францын хааны удам Гуго Капета, Испанийн хаан Хуан Карлос, Люксембургийн герцог Анри) оржээ.
Category: ярилцлага, нийтлэл | Views: 327 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: