Main » 2012 » February » 23 » Дөрвөлжин булш
01:45
Дөрвөлжин булш




Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн архелогийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булшийг судлан шинжлэх ажил өнгөрсөн зууны 80,90-ээд оннос гараагаа эхлэж манай зууны 20-30 аад оны үеэс эрчимжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 1889 онд Монгол орны төв хэсгээр археологийн хайгуул шинжилгээ хийсэн Оросын судлаач Н.М Ядринцев,  дараа жил ажилласан В.В.Радлов, Д.Клеменц нар Орхон голын сав Хангайн нурууны бүсэд багтах нутаг болон тус улсын зүүн бүсийн нутгаас  Монгол орны түүхийн эрт үеийн түүхэнд холбогдох археологийн нэлээд хэд хэдэн дурсгалуудыг олж тэмдэглэсний дотор хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн үед холбогдох дөрвөлжин булшийг В.В.Радлов-ын "Атлас древностей Монголий” бүтээлд  "... чулуун булш буюу өөрөөр хэлбэл чулууг босоогоор нь өрж тавьсан..” хэмээн нэрлэж тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн Финийн эрдэмтэн  уг булшийг " Талын булш” хэмээн нэрлэж байсан боловч 1925 онд Монгол нутагт ажилласан Зөвлөлтийн археологич Г.И Боровка туул голын сав дагуух булш хэргэсүүрүүдийг ялган тэмдэглэх үүднээс хавтгай чулууг хавиргалан босгосон хүрээтэй булш буюу хавтан чулуут хэмээн нэрлэсэн билээ.
Манай археологчид 1940-өөд оны сүүлч 1950 аад оны үеэс эхлэн өөрийн орны дурсгалуудыг шинжлэх явцдаа Монгол орны төв болон Дорнод бүс нутгуудаас илрүүлсэн эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын дотроос нэлээд эртний хэлбэр болох хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгалыг "Дөрвөлжин булш” буюу "Хавтгай чулуут булш " хэмээн нэрлэсэн. Хүрэл зэсгийн үйлдвэрлэлийн үед Монгол нутагт амьдарч байсан эртний овог аймгууд нас барсан хүмүүстээ зориулан тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж хийн түүн дотроо хүнээ оршуулан зан үйл  гүйцэтгэж байсан энэ ерөнхий зүй тогтол ганц манай орны нутгаар хязгаарлагдахгүй. Өдгөөгийн хилийн чандад орших Байгал нуурын зүүн ба баруун өмнөд нутгаар мөн Өвөр монголын зарим хэсгээр тархсан байдаг.
Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн архелогийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоёр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булш Дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгаль нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм.

Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соёлд хамруулан авч үзсэн нь ч байдаг. Дөрвөлжин булшийг гаднах зохион байгуулалтын хувьд үндсэн 4 хэлбэрт хуваан авч үздэг.
1. Дөрвөн буландаа өндөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш
2. Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш
3. Онцгой өндөр ханатай булш
4. Дөрвөн тал нь дотогшоо хоёр ханатай булш

Дөрвөлжин булшийг оршуулгын зан үйл, ёслолын зориулалтаар нь
а/ оршуулгын байгууламж
б/ тахилгын байгууламж гэж ерөнхийд нь хоёр ангилан авч үздэг.

Дөрвөлжин булшийг тусгай хэмжээтэй, тогтож заншсан хэлбэрээр тодорхой дэс дараатай нарийн зохион байгуулалттай үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалтыг авч үзвэл, хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоож, дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг.

Хүний толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэн чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс малын толгой чөмөг дал болон бусад зүйлсийг тавьсан байдаг.

Гол төлөв хүний толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг байжээ. Дөрвөлжин булшыг гаднах ерөнхий хэмжээ дунджаар 1,5*2,5м-с 2,5*4,5м байдаг. Харин монгол орны төвийн бүс нутагт энэхүү дунджаас харьцангуй том булш ч тааралддаг байна. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлийг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйл хэмээх төрөлжүүлэн хуваан авч үздэг.

Дөрвөлжин булш нь монгол улсын нутаг болон өвөр байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна. Дөрвөлжин булшыг малтан жинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн, Туул голын сав дагуух, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын тэвш уул, Дундговь аймгийн өмнөд хэсэг, Хэнтий аймгийн Онон, Хэрлэн, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнод монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнод аймгийн Баяндун, Цагаановоо, Сэрэглэн, Гурванзагал, Баян уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 грауй дөрвөлжин булшийг малтан судалжээ.
Category: aрхеологи | Views: 1779 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: