Main » 2012 » March » 3 » Дэлхийд хамгийн эртний тооцогдох гутал
16:25
Дэлхийд хамгийн эртний тооцогдох гутал

Дэлхийд хамгийн эртний тооцогдох гутал

Энэ оны 6-р сард Англи, Иран, Армен, Ирланд зэрэг орны археологич, антропогчдийн хамтарсан олон улсын шинжилгээний анги сүүлийн 2 жилийн лаборторын судалгааны үр дүнд дэлхийнд хамгийн эртнийд тооцогдох ширэн (арьс) гутлыг илрүүлэн олсоноо олон нийтэд сонордууллаа.

Энэхүү ширэн гутлыг 2008 онд хамтарсан судалгааны анги Армены Ваёт Дозор (Түрк, Ирантай хил залгаа бүс нутаг) хэмээх газрын Аран-1 гэх агуйгаас илрүүлэн олсон байна.

Анх олдохдоо гутлан дотор хуурай өвс ургамал чихээстэй, чанга үдэгдсэн, маш сайн хадаглагдсан байжээ. Гутлын размер 37 бөгөөд ямар хүйстэй хүний гутал болохыг нь одоогоор тайлж амжаагүй байна. Судалгааны багын ахлагчийн хэлж буйгаар "гутлын эзэн эрэгтэй юу эсвэл эмэгтэй хүн байсан уу? гэдгийг хэлэхэд маш ээдрээтэй, илүү нарийн судалгаа хийх хэрэгтэй” ажээ.

Гутлын он цагын тогтоох шинжилгээг Английн Окспордийн их сургууль, Саллфорногийн их сургуулиудад хийжээ. Шинжилгээний хариуд энэхүү арьсан гутал нь одоогоос 5500 орчим жилийн тэртээд холбогдох нь тогтоогджээ. Энэ нь одоогоор дэлхийд олдоод буй хамгийн эртний гутал болж байна.

5500 жилийн тэртээд холбогдох дэлхийн хамгийн эртний гутал
Гутлыг илрүүлэн олсон Армены Аран-1 агуй

Гутлын дотор яагаад өвс ургамал (сүрлэн өвс) байгаа нь одоо ч гэсэн судлаачдын толгойг эргүүлсээр байна

Гутлын үдээсний байдал

Аран-1 агуйн С14 шинжилгээний хариу



Эх сурвалж:
http://www.sciencesetavenir.fr/actualite/archeo-paleo/20100610.OBS5323/la-plus-vieille-chaussure-en-cuir-du-monde.html
http://www.lemonde.fr/planete/article/2010/06/10/la-plus-vieille-chaussure-du-monde-decouverte-en-armenie_1370910_3244.html
http://www.plosone.org/article/info:doi/10.1371/journal.pone.0010984
http://videos.tf1.fr
http://www.maxisciences.com
http://www.plosone.org/article/info:doi/10.1371/journal.pone.0010984
Category: aрхеологи | Views: 1018 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: