Main » 2012 » March » 3 » Японтой vхэн хатан тулалдаад яллуулсан комиссорын гунигт єчил
21:05
Японтой vхэн хатан тулалдаад яллуулсан комиссорын гунигт єчил
Японтой vхэн хатан тулалдаад яллуулсан комиссорын гунигт єчил


Хятад улсын хилийн зах нутаг. Мана уул. Хаврын хавсрага шилбvvрдэж, улаан шороо агаарт хуйлран, халцран улбаалсан зєрєг зам нэг тодорч, нэг бvдгэрч харагдана.
Бид хилийн дээсний 1100 тоот єндєрлєгєєс 70 жилийн тэртээ болсон байлдааны талбар нутгийг дурандаж зогсоно. Намаг бамбалзуур, дов сондуул, гуу жалга, нуувч нvхээр дvvрэн vзэгдэх хилийн цаадахь бvсэд 1939 оны 9-дvгээр сарын 11-ны бvрхэг єдєр монгол, орос, японы хэчнээн эрсийн шарил vлдсэнийг хэн мэдлээ. Мана уулын гэх эх оронч тулааны амьд гэрч Матадын 8-р дивизийн XXII морьт хорооны комиссор Е.Цэдэниш агсны хуучилсныг санан Мана уулын бэлийн намгаас татаж авч амжаагvй хоёр их бууг олоод харчих гэж нилээд дуран тавив. "Энэ олон хужаанууд тэр бууг єдий хvртэл юу гэж байлгав гэж дээ. Євєр Монголын хар тємєрлєгийн vйлдвэрт хайлчихаа биз" гэсэн манайхны хэн нэгний vг хилийн дээснээс биднийг буцаалаа.

...Тамсаг. Армийн штаб. Дайн хэдийнэ дуусчээ. Японыг ялсан Монгол Оросын баатарлаг дайчин эрс хєєр баяртаа багтаж ядан нутаг буцаж хєл хєдєлгєєн татарч эл хульхан. Гэвч єнєєдєр штабт бvх юм цэргийн номлолын ёсоор тас няс бууна. Хаа нэгтэй vvрэгдэх, гvйцэтгэе гэсэн товч vгс сонсогдоно. Хvнд дааман хаалга "тип" хийн хаагдаж, нээгдэн Дотоодын яамны "ногоон" малгайтнууд дахтай орос хромоор газар чичрvvлэн хєлхєлдєнє. Ямар нэгэн чухал vйл явдал болох гэж байгаа нь хємсгєє зангидаж, зэвсгээ бvрэн агссан тэдний хєдєлгєєнєєс илхэн. Чухам юу болж яах гэж байгааг Армийн штабын байранд хоцорсон МАХЦ-ын хэдэн гvйцэтгэх офицерvvд, хилийн заставын зуу гаруй цэрэг vл мэднэ. К.Жузов жанжины штабын сvрлэг дориун байшин хотоос ирсэн Дотоод яамны онц бvрэн эрхт тєлєєлєгчдийн байрласан єрєє бvрэнхийд умбасан аж. Зузаан хилэн хєшгийг єдрийн тунгалаг наран vл нэвтэлнэ. Єрєєнд сууцгаах долоо найман хvмvvс бvгд чимээгvй байцгаах аж. Яг л аадрын дараах дvнсгэр тал мэт. Тэгж тэгж цолоор хамгийн ахмад нь болох хурандаа суудлаасаа босч, тэгэхээр одоо Бадарч гэдэг чинь юу юм бэ? Бид энэ асуудлыг шийдэх гэж бvтэн арав хоног дороо дэвхцлээ. Маршал эхэлсэн...одоо Бадарч гэдэг чинь хэн байх нь тvvний анхаарлыг тєдийлєн татахгvй. Vгvй ерєє...ард тvмэн, ард тvмэн гэнэ шvv. Тэд ямар хамаатай юм бэ? Эх орноосоо урвасан дайсан л байна гэж хэлээд дэслэгчийн суугаа тvшлэгтэй сандлын тэнд зогсов. Дотоод яамны дугаар хэлтэсийн мєрдєн байцаагчийн алба хашаад ганц биш жилийн нvvр vзэж байгаа залуу, чухамхvv єєрєєс нь хурандаа хариу хvлээж байгааг ойлгов.

-Бадарчид толгой мэдэлтэй, эх оронч vзэл бодол юу ч байхгvй гэж би бодож байна хэмээн дэслэгч хэлэв.
-Байхгvй гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж хурандаа тээнэгэлзсэн байдалтай лавлаж асуугаад
-XXII дугаар морьт хорооны командлагчийн эх оронч vзэл санаа vйл ажиллагааны тухай та бидэнд Мана уулын дvvргээс маш олон удаа мэдээлсэн шvv дээ. Гэтэл одоо та тvvнд ямар ч эх оронч чанар ерєєсєє байхгvй гэж ярьж байдаг гэв. Дэслэгч vгээ vргэлжлvvлэн:
-Нєхєр хурандаа, Бадарчин Цэдэн-Ишээс ялгаатай нь бие даадаг том хvн биш. Энэ бол нэр алдар хєєцєлдєгч, гєжvvн нэлээн шийдэмгий хvн. Гэхдээ єєрийн гэсэн эх оронч сэтгэл байхгvй гэв.
-Тэгээд ямар vзэл байна вэ? єрєєлийнх vv? гэж хурандаа хємсєг зангидан царай барайлган асуув.
-Бадарчийг юуны ємнє єрєєлийн хvсэл зорилгыгхээргжvvлэгч гэж vзээд єєрийнх нь мэдvvлэг болон гэрчийн мэдvvлгийг нэг бvрчлэн гvйцэтгэж хэргийн хавтасанд бvрдvvлэн хийсэн гэж дэслэгч тайван хариулав.
-Яаж тэр вэ?
-Тагтаа нисгэж /буу тулган сvрдvvлж/ тайван амгалан амрааж /утаж унтуулах/ алсын бараа харуулж /єндєр сандал дээр газарт хєлийг нь хvргэхгvйгээр олон цаг суулгаж/ таван сургааль хvртээж / аашилж загнан, зодож жанчих/ номын мєрд хєтлєн оруулсан, Тvvнтэй холбогдох хэргийн бvх баримт зааврын дагуу. Бидний цаашдын ажилд хамааралгvй ээ. Хурандаа бодол болох мэт єрєєн дотуур сvртэй холхино.
-Тэгэхээр урвагч тэр байр сууриа баримтлах уу? гэж тэр асуув.
-Японтой хийсэн дайныг бид ялалтаар дуусгасан. Хойшид ч vеийн vе ч ялалт байгуулах болно гэж дэслэгч хариулав.
-Тийм байж...гээд хурандаа дэслэгчийн сандлын дэргэд дахин зогсож
-Тэгэхээр Мана уулыг урвагчид Япон-Манжид єгчихєж, бид цусаа урсгаж, тэд урваж...одоогийн авангард хорооныхон гэдэг юу болохыг єнєєдєр Бадарч єєрєє vзэг. Харин Бадарчийн тухай асуудал бидний хэлэлцвэл зохих бусад асуудлаас ач холбогдлоороо биеэ даасан зvйл анги байх ёстой. Цэдэн-Ишийн тухай асуудал,Дамдинжавын тухайд ч бvгд єєр єєр байж болно. "XXII хорооныхны" тухай ч бас байж болно. Vvнийг шийдвэрлэхэд тєвєггvй юм. Хамгийн гол нь ариун цусаар гагнагдсан Зєвлєлтмонголын ган бат найрамдал сэвтэхгvй байх нь чухал. Зєвлєлтийнхэн Транецийг яаж шийдлээ, Бадарчид тийм ял ногдох нь зvйд нийцнэ. "Зvvн хязгаарын шvvхийн таслан шийтгэх хурал: Эхэл! Сууж байсан хvмvvс дэр хийн босож, ёслоод нєхєр хурандаа "гvйцэтгэе" гээд гарч одоцгоолоо...

XXII морьт хорооны цэргvvдэд ямархан хувь тавилан, гунигт гашуун он жилvvд угтан буйг тэд яахин мэднэ. Тэд эх орноо хамгаалах шиг л хамгаалж, бусад цэрэгтэй адил баатарлах шиг л баатарласан. Харин одоо хэдхэн хоногт яс арьс болтлоо эцэж, зовж шаналсан дарга, комиссар, их буун батерейн даргаа хараад єрєвдєхийн ихээр єрєвдєн, нулимс унагацгаав. Хорин хоёрынхон єєрсдийн халаасанд байсан хамгийн сvvлчийн хvнсний аар саархан зvйлээ дарга нартаа єгцгєєж, дараа нь хилчин байлдагчдаас тэдэнд хоол унд оруулахаа амлацгаана.Vvний хариуд "До" яамныхан цэргvvдийг бургасаар гэсгээж, бєєнєєр хорих газар байшинд хєен оруулсан ч, дарга нараа гэсэн тэдний сэтгэл санааг шавхуурдаж хєєж чадсангvй. Зvvн хязгаарын шvvхийн таслан шийтгэх энэ хурал шиг ийм том хурал хєдєєгийн хєдєєд монголдоо анх удаа болж байгаа болохоор дэг жаяг, сvр хvчинд нь жигvvртэн ч сєхрєн унахаар ажгуу. Яллагчид, шvvхчид, мєрден байцаагчид, гэрчvvд гэж vг хэлэгч хvн бvрийн бараг vг болгон нь эцсийн эцэст ойрын буюу алсын ямар нэгэн зорилготой байгааг Бадарч маш сайн ойлгож байлаа. Єнєєдєр тvvнд єгч байгаа цэцэрхсэн басамжлан доромжилсон, хvчлэн дарангуйлсан vнэлэлт нь тvvний аюулгvй байдалд нь ноцтой заналхийлж, залуу сайхан амь нас, байлдаж олсон эрх чєлєєгєєрєє эх орондоо амар жимэр аж тєрєх туйлын хvслэн нь нэгэнт урьдчилан шийдэгдэж єнгєрснийг мэдэрнэ. Одоо энэ эрхэм ноёдтой "нэгийгээ vзэж, нэхий дээлээ тайлалцах" нь зvйтэй гэж Бадарчид бодогдоно.

Ерєєс хоёр чих нь шуугиж, толгой нь эргэн харанхуйлна. Цусаа нєжєє амсаж, монгол, орос, сайхан сайхан залуусыг шороонд булж, амь дvйн тэмцэж, єнєєдрийн энэ эрхтэн дархтны эрх чєлєєг байлдан олсон нь сvvдэр ший мэт. "Урвагч" Бадарч єчгєє vнэн зєвєєр шvvхийн ємнє єг". Тэрээр ийн ярилаа... Их ялалтын шувтарга. Р.Бадарчийг комиссар Е.Цэдэн-Ишийн хамт дивизийн дарга хурандаа Д.Нянтайсvрэн штабтаа дуудлаа. Тэнд орлогч жанжин Ж.Лхагвасvрэн ирсэн байв. Мєн 23 дугаар морьт хорооны дарга Ч.Дугаржав комиссар Ч.Рэнцэн нар дуудагдан иржээ: Дайчин эрсийн дунд "залуу жанжин" хэмээгдэх Ж.Лагвасvрэн:
-Японы тvрэмгийлэгчид хариу авах зорилгоор Халх нємрєгийн дvvрэг, Мана, Хулд уулаар цэргийн их хvч хуралдуулж байгаа мэдээг фронтын штаб аваад байна. Энэ хоёр чиглэлээр орж ирсэн дайсныг танай дивиз, тэр дундаа нєхєр Бадарч, Цэдэн-Иш, Дугаржав, Рэнцэн нарын удирдсан дайчид тосон байлдаж, устгах хэрэгтэй! гэж тушаав.
-Бадарч, Цэдэн-Иш хоёр хороогоо аваад маршаар хєдєлж, Мана уулын чиглэлээр Дугаржав, рэнцэн хоёр Хулд уулын чиглэлээр дайсныг тосож устгах хэрэгтэй гэж

Нянтайсvрэн тодруулж тушаав. Р.Бадарч, Е.Цэдэн-Иш нар Дархан уулын баруун ард хориглолтонд байсан цэргvvддээ морин маршийн єдєр, шєнє гvйцэтгэх vvрэг, толгойн сэргийлэхийн онцлог, байлдааны цагийн байдлыг сайтар ухуулж, тэр єдрєє Мана уулын чиглэлд хєдлєв. Энэ шєнє усархаг бороо хувингаар цутгах мэт шаагин орж байснаа хvйтэн салхитай нойтон цас лавсаж бууж, нэвт норсон шинель биенд царцаж, ажлын харын тvрийгээр ус дvvрнэ. Тас харанхуй. Унаж яваа морины чих vл vзэгдэнэ. Нэвт норсон, нойргvй яваа дайчдын ар тал хол хоцорч, єлсєж цангахын дээр, цаг агаарын онц хvнд нєхцєлд агт морьд дэндvv ядарч байдал онцгой хvнд байсан ч хорин хоёрынхон урагшилсаар. Мана уул хvрэх 250 гаруй км замын маршийн замд бас японы онгоцонд хоёр ч удаа бємбєгдvvлэн хориглолтонд байн байн орж явсан ч хvн хvч, зэр зэвсэг, агт морьдын хохиролгvй зvтгэсээр Керпус командалж захирагчийн тушаал ёсоор 9-р сарын 8-9 нд шилжих шєнє хориглолтыг сольж чадсангvй. Харин 10-ны єдєр солив. Ийнхvv 1939 оны 9-р сарын 11-ны vvрээр арваад хоногийн ємнє япончууд эзлэн бэхэжсэн Мана уулын тєлєєх байлдаан эхлэв. Япон 12 их буу, 5000 гаруй хvн хvч, агт морьд, машин техниктэй, бие бvрэлдэхvvний хувьд 6-7 дахин, их буугаар 6 дахин, пулемётоор 4 дахин их цэргийн том бvлэглэл хvчтэй монгол оросын 800 шахам дайчид 2 их буутайгаар бvтэн 3 цаг цус нєжиндєє хутгалдаж, амь насаа алдаж, ач тач улаан голоо тасартал зууралдан тэмцэлдсэн. Хориод цэргээ алдаж, цагийн байдал онц аюултай болж, хорооны олон цэрэг, дарга нарын амь насыг учир утгагvй золиослохоос зайлах шаардлагатайг ухаарч, тvргэн маневрлаж байр солих тушаал би єгч гvйцэтгvvлсэн. Нємрєгийн голын баруун эрэгт байрлал сэлгэн хориглолтонд оров. Мана уулын бэлд японы цэргийн хvvр багшран vлдэв. Улаан армийн хошууч Транецийн командалсан V буудлага пулемётийн отряд ч нэгэн хориглолтонд орсон...

Орос, Монголын цэргийн командлагч цагийн байдалд vнэн зєв дvгнэлт єгч, томоохон хvчийг бvлэглvvлэн зохион байгуулж 9-р сарын 16-нд эзлэгдсэн байсан Мана уулыг дайснаас чєлєєлєхєєр тогтсон байв. Гэвч 9-р сарын 15-нд Москвад Орос, Японы онц эрхт тєлєєлєгчид дайныг зогсоож, байлдагч талууд єєр єєрийн эзэлсэн галын шугам дээр vлдэх гэрээнд гарын vсэг зуржээ. Ийнхvv Мана уул тvvний орчны газар хилийн гадна vлдэв. Хайрт эх орныхоо тєлєє чин шударгаар тэмцэж, хэлсэн vг, цус асгаруулан байлдсан бvхэн буух эзэн, буцах мєртэй, байгаа гэж хурандаа Р.Бадарч єчив...Ширээ тас хийхэд цугларсан олон цэрэг эрс давхийн цочив. Хурандаа дахин ширээ шааж "Худал, худал, худалч. Чиний хэрэгт ийм юм огт байхгvй. Чи эх орноосоо урваж, дайсан этгээдээс айж, хороогоо ухруулан танк эсэргvvцэх буу, хєнгєн пулемёт, тачанк, винтов зэрэг 8, цэргийн амь биеийг ч дайсанд єгсєн. Бас 8-р сарын 13-нд 1 -р ангийг эмх журамгvй болгож дайсанд хєнгєн пулемёт, михлайн их буу тус бvр нэг тачанк 6 зэргийг дайсанд алдаж, тэдэнд тус vзvvлж урваж байсан. Иймд чамайг vvгээр буудан алах болно" гээд гар буугаа суга татаж Бадарчид харуулах нь жvжиг мэт...

...Манай хорооны эрэлхэг эх оронч, наводчик Садын Самдан тэр 13-ны тулалдаанд маш баатарлагаар байлдаж, 17 самуурайг нэг дор устгаж, эцэст нь винтов буугаараа гурван самуурайн толгойг хаг цохин алж, эх орон ард тvмнийхээ ємнє онц гавъяа байгуулан цэл залуу насаа алдсан билээ. Мєн цэрэг Ориг, Баяр, Гомбосvрэн нар гарамгай байлдсаныг комиссар Цэдэн-Иш бид хоёр гавъяаг нь тєр засагтаа мэдvvлсэн. Таны хэлсэн михлайн буу, тачанк нь байлдагчдыг алагдаж, шархадсаны хойно дайсан олзлон авсныг ч комиссар мэдэж албан ёсоор тодорхойлсон бий. Харин манай хорооны эрэлхэг эх оронч цэргvvд энэ 13-ны байлдаанд японы 2-3 хороотой тулалдаж, хуягт 8, их буу 2, хvнд хєнгєн пулемёт 70 шахам, винтов 1500 гаруй агт морьд 40-ийг олзлон авсан. Нэг єдрийн байлдааны энэ явц дэндvv гавъяа бус уу? Намайг гvтгэж, гvжирдэж яллаж болохоос миний эх оронч дайчдын байлдааны гавъяат замналыг хэн ч хэзээ ч vгvйсгэж чадахгvй. Намайг алж чадахаас миний эх оронч зvрх сэтгэлийг алж хохироож чадахгvй. Би чам шиг ёстой урвагч, шарвагчаас амь гуйхгvй! Ичгэвтэр! Би дайсныг ямагт ялж байгуулсан гавьяатай тэгэхэд хариналуулаагvйгээ одоо чамд буудуулж? Манайхан баатарлаг эх орончид! Учир шалтгааны vнэн худлыг тvvх шалгаж тогтоох болно! Тэр vед шvvх ажиллагаа ч бас давтагдаж болно. ЭХ ОРОН МАНДТУГАЙ! Миний хайрт цэргvvд минь баяртай!... Танхимд дуу шуу болж vймэлдэцгээн, цэргvvдийн уйлалдах чимээ тvрэв...Ширээ тас хийн больцгоо. Номхон команд зєрчсєн хэнийг ч бай урвагч гэж тооцон хатуу арга хэмжээ авна. Энэ урвагчдыг аваад яв!...

Намрын хvйтэн салхи хавирга нэвт жиндvvлж, цагаан хяруу бурзайсан 1939 оны 9-р сарын 29-ний энэ єдєр ийнхvv улаан авангард хорооны хар тvvх эхэлжээ. Зvvн хязгаарын шvvхийн таслан шийтгэх хурлын 88-р тогтоолоор XXII морьт хорооны алдарт дарга хурандаа Раднаагийн Бадарчийг газар дээр нь буудан алж хэлмэгдvvлэв. Цуут хорооныхон 50 гаруй жил "урвагч" явжээ. Одоо эндээс амьд байгаа нь 80 хол давсан хэдэн євгєчvvл! Эдний "эцэг" XXII морьт хорооны домогт комиссар Ерэнтэйн Цэдэн-Иш гуай наян таван насандаа Бар жилийн сvvлчээр бие барав. Тэрээр Халхын голын ялалтынхаа 60 жилийн ойг vзэж, алдарт дарга цогт эх оронч Бадарчаа баатар болж нэр тєрийг нь сэргээхийг харах гэж бас чиг их тэссэн боловч хатуу дайн, ширvvн шоронгийн хvнд шарх арга буюу єрслєє. Ямар ч атугай ор vндэсгvй гvтгэн хэлмэгдvvлэгчид, тэдний гар хєл болсон золиосны хутган vймvvлэгч А.Жамсранжав, Э.Лувсанбалдан мэтийн адгийн шаарууд тvvхийн vнэнд гvйцэгдэн багаа хуулж XXII морьт хорооныхны єєрийнхэнтэйгєє тулалдсан 50 жилд ингэж яллаа.

Д.Хvдэрмєнх
Category: түүх | Views: 1687 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: