Main » 2012 » February » 23 » Халхын сэцэн хан аймгийн түүх
01:58
Халхын сэцэн хан аймгийн түүх


Эрт, дундад үеэс монгол нутаг Дорнод гар /Зүүн жигүүр/, Өрнөд гар /Баруун жигүүр/, Төв /Гол/ гэж газар зүй- засаг захиргааны талаар 3 хуваагдаж байсан ба шинэ цагт Дорнод Халх, Төв Халх, Өрнөд Халх гэж хэлэлцэж бичиглэж байв.
Дорнод Халхыг 17-20-р зууны эхэн хүртэл Халхын Дорнод зам, Сэцэн хан аймаг, Хэрлэн барс хотын чуулган, Хан Хэнтий уулын чуулган гэж албан ёсоор нэрийдэж иржээ.
Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар монгол нь "Халх долоон хошуу" гэдэг бие даасан долоон Засаг хошуунд хуваагдаж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр гурван Засаг ноён бусад засаг ноёдыг мэдэлдээ оруулан захирч товойн гарахыг оролджээ. Энэ гурвын нэг нь Сэцэн хан бөгөөд ингэж Халхын Сэцэн хан аймаг үүссэн болой.

Ар монголын Засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Цэцэн хан Өмхэйгээс Навааннэрэн хүртэл 16 хан дараалан суужээ.
1.Манжийн ноёрхлын үед /1691 -1911 он/ Халхын Сэцэнхан аймаг анх 23 хошуу 1 хутагтын шавьтай нийт 24 нэгж засаг захиргаа бүхий аймаг хошуу шавь болж явав.
2.Богд хаант Монгол улсын үед /1911-1921/ 1922 онд Хуучит ван, Манлай ван, Бишрэлт Бэйлийн 3 хошуу, Ялгуусан хутагтын шавь нэмэгдэж засаг захиргааны 28 нэгж болон өргөжсөн юм.
З.Хүн ам, хөрөнгө: 1918 оны тоо бүртгэлээр: Сэцэн хан аймаг 25529 өрх 101 7 мянган хүн ам, 1564,8 мянган /үүний дотор адуу 191, 9 мянга, тэмээ 24,8 мянга, үхэр 165, 8 мянга, хонь, ямаа 1182,3 мянга/ малтай. Сайн ноён хан, Түшээт хан аймгийн дараа малын тоогоор 3-р байранд орж байв. Сэцэн хан аймгийн хүн ам олонтой, мал сүргээр баялаг хошууд нь Боржигин Сэцэн вангийн хошуу 4106 өрх 15, 3 мянган хүнтэй, Эрдэнэдалай вангийн хошуу 2594 өрх, 11, 3 мянган хүн.Ачит вангийн хошуу 2865 өрх 12,7 мянган хүнтэй байв.
4.Ардын засгийн эхний үед /1923-1931 он/ Хан Хэнтий уулын аймаг гэж нэрлэгдэн явсан.1931 оны 3-р сараас Дорнод Хэнтий хоёр аймаг байгуулагдаж, 1942 онд Сүхбаатар аймгийг нэмж буй болгожээ. Тус аймгийн Сэцэн вангийн хошуу Дорноговь, Төв аймгийн бүрэлдэхүүнд орсон болно.
5.Энэ аймгийн онцлог нь: мал сүргээр баялаг, Халх голын орчинд Хэбэй ван Тогтох төрийн хошуунд бага зэрэг тариалантай. Худалдаа арилжаа, тээвэр хөгжсөн. Аян жин тээх зөөх ажил ихтэй. Сан бэйсийн хүрээ, Сэцэн ханы хүрээ, Бэрээвин хийд, зүүн, баруун Чойр гэх зэрэг томхон хүрээ хийдүүдтэй Орос, Хятад худалдаачид олноор суурьшиж худалдаа хийдэг газар байв. Сэцэн хан аймгийн ардууд 1830-1840 онд харгис ноён Дугарцэмбэлийн эсрэг 1902 оноос Санбэйсийн хүрээнд худалдаа хийж байсан 200 гаруй худалдаачин хятадыг 700 гаруй ардууд эсэргүүцэн тэмцэж хөөн зайлуулж байсан. 1913 онд авилгач ноён Түдэнгийн эсрэг 75 ардын зарга тэмцэл гарч байсан болно.
6.Сэцэн хан аймгийн 28 хошуу шавийн эрх баригчид ноёдын чуулган: Хэрлэн барс хотын үлдэгдэл туурийн ойр хуралдан чуулдаг байсан учир «Хэрлэн Барс хотын чуулган» гэж нэршсэн байна. Энэ чуулганаар сум эрийн тоог тогтоох, хүн ам, мал хөрөнгийн тоо бүртгэлийг дүгнэх батлах, албан татварыг оногдуулах тэгшитгэх, өр шир өглөг авлагын хэргийг шийдвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэж байв. Бусад аймгуудын нэгэн адил чуулган дарга, дэд чуулган дарга, цэргийн туслагч жанжин, Хэбэй зэрэг тушаалтнуудтай байв.Чуулган 1728онд үүссэн.
7.Аймгийн чуулганы даргын тушаал хүлээж байсан ноёд:
1 .Сэцэн хан Цэвдэнбанжуур 1728-1733 он
2.Сэцэн хан Чойжав 1733-1736 он
З.Сэцэн хан Дамиран 1736-1750 он
4.Дэмчиг/Илдэн Жюн ван/ 1750-1753 он
5.Сэцэн хан Маньбадар 1753-1767 он
6.Засаг ван Базарсад 1767-1768 он
7.Сэцэн хан Цэвдэнжав 1768-1782 он
8.3асаг ван Гончигжав/Дархан ван/ 1782-1790 он
9.Санзайдорж/ИлдэнЖюн ван/ 1790-1800 он
10. Бэйл Дагдандорж  /Сэцэн ван/ 1800-1802 он
11. Гомбожав /Жонон засаг/ 1802-1805 он
12.Сэцэн хан Махшир 1806-1807 он
13.3асаг ван Дарамшир /Дархан ван/ 1807-1813 он
14.Сэцэн хан Энхтөр 1813-1817он
15.Сэцэн хан Арта-сэд 1817-1830 он
16.Дархан ван Цэрэндорж 1830-1846 он

17.Сэцэн ван Гончигжав 1846-1856 он


18.Бэйс Дэжиддорж 1856-1857 он


19.Тогтох төр /Илдэн Жюн ван/ 1857-1868 он


20.Гүн Эрдэнэ-тогтоол 1868-1875 он


21 .Манжбазар /Илдэн ван/ 1875-1882 он


22.Сэцэн хан Цэрэндорж 1882-1892 он


23.3асаг ван Намжилдэндэв 1892 он


24.Сэцэн ван Цэрэнсандүй 1893он


25.Сэцэн хан Дэмчигдорж 1896он


26.Илдэн ван Доржпалам 1897-1910 он


27.Гомбосүрэн 1910-1914 он


28.Цогбадрах  /Жонон ван/ 1915-1919 он


29.Наваанцэрэн Эрдэнэ далай ван 1920-1921 он


Хэрлэн барс хотын чуулганы дэд даргын тушаал хүлээж явсан ноёд:


1 .Дамриндорж /Дархан ван/ 1728 он

2.Жюн ван Ванжил /Сэцэн ван/ 1729-1732 он


З.Засаг гүн Басу  /гурван удаа/ 1733, 1737, 1740-1749 он
4.3асаг гүн Цэрэнвамбуу /хоёр удаа/ 1733-1736, 1738-1739 он
5.Базарсад /Дархан ван/ 1750-1766 он
6.Даржаа /Далай ван/ 1767-1779 он
7.Гомбожав 1780 он
8.Сэцэн засаг Дагдандорж Илдэн бэйл Цэрэндорж хамт 1781 он

9.Гончигжав /Дархан ван/ 1782он
10.Илдэн бэйл Цэрэндорж 1783-1800 он
11.Гүн Гомбожав 1801 он
12.Бишрэлт гүн Гончигжав 1802-181З он
13.Илдэн ван Бат-Очир 1814-1820 он
14.Түшээ гүн Чойжинжав /Ачит засаг/ 1821-1855 он
15. Эрдэнэ-тогтоол /Эрхэмсэг засаг/ 1856-1868 он
16.Манжбазар /Илдэнжюн ван/ 1869-1875он
17.Цэрэндорж /Сэцэнхан/ 1875-1882 он
18.Намжилдэндэв /Дархан ван/ 1883-1892 он
19.Лхаваандорж /Далай ван/ 1893-1895он
20.Цэрэнням /Эрхэмсэг бэйс/ 1896-1911 он
21.Навааннэрэн /Сэцэнхан/ 1912 он
22.Гомбосүрэн /Далай ван/ 1913он
23.Доржцэрэн /Бишрэлт ван/ 1914 он
24.Цогбадрах /Жононван/ 1915он
25.Нармандах /Ахайзасаг/ 1916 он
9.Сэцэнхан аймгийг цэргийг захирах туслагч жанжин тушаалд явсан ноёдын нэр 1741 онд энэ тушаал буй болж тамга болгов.
1.Басу гүн 1741-1749 он
2.Гэлэг бампил /Жонон засаг/ 1750-1754 он
З.Дэмчиг /Илдэн Жюн ван/ 1755-1779 он
4.Базарсад 1780 он
5.Бэйл Дагдандорж /Сэцэн засаг/ 1781-1800 он
6.Дарамшир /Дархан засаг/ 1801-1806 он
7.Намжилдорж /Сэцэн засаг/ 1807-1843 он
8.Арта-сэд /Сэцэн хан/ 1844-1852 он
9.Цэрэндорж  /Дархан засаг/ 1853-1855 он
10.Дэжиддорж /Далай ван/ 1856-1870 он
11 .Цэрэнсандив /Сэцэн засаг/ 1871-1893 он
12.Пүрэвжав  /Хардал жанжин бэйс/ 1894-1909 он
13.Нармацдах 1910-1911 он
14.Гомбосүрэн /Далай ван/ 1911-1912 он
15.Доржцэрэн  /Бишрэлт ван/1913-1919 он
16.Гүн Пунцагдалайнамжил /эрх засаг/1920 он
10.Сэцэн хан аймгийн туслагч жанжны зөвлөх Хэбэй тушаал 1741 онд буй болжээ.

Энэ тушаалд тохоогдож байсан ноёдын нэр


1.Жанчивдорж /Ачит вангийн хошууны ноён/ 1741-1749он


2.Жамцан /эрхэмсэг бэйсийн хошууны Ноён/ 1750-1757 он


З.Дэмчог /Жонон вангийн хошууны ноён/ 1758-1781 он


4. Гомбожав 1782-1802 он


5.Гончигжав 1803-1814 он


6.Бэйл Намжилдорж 1814-1818он


7.Маньбадар /Дархан засгийн хошууны ноён / 1818-1825 он


8.Юндэнбазар /Бишрэлт засаг/ 1825-1835 он


9.Илдэн Жюн ван Тогтох төр 1835-1843 он


10.Арта-сэд /Сэцэнхан/ 1844-1845он


11 .Бэйс Гончигжав /Сэцэн засаг/ 1846-1847 он


12. Илдэн ван Тогтох төр 1848-1861 он


13.Гэндэндэнзэнцэрэн /Илдэн вангийн хошууны сул ноён 1862-1891 он


14.Жюн ван Доржпалам /Илдэн засгийн хошуу /1892-1897 он


15.Нармандах /Ахайзасаг 1898-1910 он


16. Далай ван Гомбосүрэн 1910-1913 он


17.Жононван Цогбадрах 1914 он


18.Илдэн ван Доржпалам 1915-1917 он


19.Сэцэн ван Гомбосүрэн 1918-1920 он


20 .Далай ван Наваанцэрэн 1920-1921 он
Category: түүх | Views: 4030 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: