Main » 2013 » January » 26 » Манжийн үеийн өртөө харуулын зураг
14:18
Манжийн үеийн өртөө харуулын зураг



Манжийн үеийн өртөө харуулын зураг
Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүй музейн сан хөмрөгт эх хувь хадгалагдаж байдаг бөгөөд 2010 онд Соёлын өвийн төвд сэргээн засварлахаар явуулсан, хуулбар үзмэрийн зааланд сурталчлагдаж байна.

Муутуу цаасан дээр хар өнгийн бэхээр уйгаржин монголоор бичсэн нь урт 130 см өргөн 68 см. Манжийн үеийн өртөө харуулын зураг XVII-XIX зууны үе хамаарагдах гэнэ. Уг зураг нь анх музейн захирал агсан Л.Юндэнбатын хайгуулаар Баянговь сумын малчин Лхамжаваас авсан түүхтэй.Тухайн үедээ анх 350 төгрөгөөр үнэлэн авч байжээ.

Энэхүү зураг нь 103 өртөө 170 дамжлага багтсан Монголын ард түмнээс Манжийн төрд алба хааж байсан томоохон алба гавчуурын палан зураг аж. Хуулбар зургийг 1975 онд хийж үзмэрт тавьсан байна. Цэрэг харуулын алба бол Манжийн төрөөс эрхшээлт орны ард олонд тулган хүлээлгэсэн нүсэр хүнд дарамт юм.

Манжийн төрийн нэгээхэн алба бол өртөөний алба байв. Хар нүдэнгээс улиастай хүрсэн халхын 20 өртөөнөөс Улаанбум шаргалжуутын гол хүртэлх 13 өртөө нь өвөр долоон хошууны нутгаар замнадаг байв. Халхын 20 өртөөний 142 дамжлага гацхан өдөр 1736 элч, албаны хүмүүс нэвтрүүлж байлаа. Мөн нийслэл хүрээ хиагтын чиглэл, аймгийн жасаа зэрэг 60 шахам өртөөнд нэг ээлжинд янз бүрийн албан тушаалтан 278 хүн,олон зуун айл өрх агт морьд, хүнсний хонь,гэр майхан бусад хэрэглэл дайчлагдаж байв.

Үүнээс гадна хошуу хороодын арав гаруй өртөөнд нэг ээлжинд 97 өрх,алба гаргах 352 эр дайчлагдаж байсан гэх түүх байдаг. Энэ хосгүй үнэт үзмэр өнөөг хүртэл Баянхонгорын музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Category: түүх | Views: 1753 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: