Main » 2012 » March » 3 » Оросын археологчид Монголын эзэнт гүрний нууцыг задлахыг хүсч байна
21:25
Оросын археологчид Монголын эзэнт гүрний нууцыг задлахыг хүсч байна

Оросын археологчид Монголын эзэнт гүрний нууцыг задлахыг хүсч байна

shuud.mn

ОХУ-ын өвөрбайгалийн хязгаарын археологчид малтлага хийж, Монголын эзэнт улсуудын нууцыг задлах хэмжээний нэгэн булш олсон аж. Үүгээр тухайн үеийн түүхийг илүү ихийг мэдэхийг хүсч байна. Дээд Амарын археологийн шинжилгээний багынхан энэ зүн, намар Оросын төдийгүй Монголын нутаг дэвсгэрт малтлага хийжээ. Эрдэмтэд ХII зүүны үеийн хэд хэдэн булш болон өвөрбайгалийн хязгаарт хятадын зоос, эмэгтэйчүүдийн гоёл чимэг, Монгол Улсад Ляо эзэн  улсын эртний барилга байшингуудын туурийг илрүүлжээ. Өвөрбайгалийн хязгаар нь Чингис хааны эзэнт улсын нэг хэсэг байсан билээ.
Чингис хааны хэрэмийн үлэмж хэсэг нь энд байсан юм. Цагаан хэрэмтэй төстэй мөн хэрэм их хааны эзэнт улсын хил хязгаарыг  тогтоон зааглаж байсан аж. Түүнээс гадна Чингис хаан дайчин гавьяаг нь тэмдэглэн энэ нутгийг өөрийн ач хүүд бэлэглэжээ. Түүхчид  хааны эзлэсэн газрыг Хирхириний балгас хэмээн нэрлэсэн юм.

Хархорин дахь  Өгөдэй хааныхаас дутуу  маш гоё тансаг Кондуйн ордон энд сүндэрлэн боссон тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн аж. Археологчид  малтлага хийж, эдлэн газар, олон үеийн эртний булшийг илрүүлсэн гэж үзэж байна. Энэ онд эрдэмтэд Өвөрбайгалийн оюутан сурагчидтай хамт бус нутгийн  томоохон Окошки довон  дээр малтлага хийсэн байна. Шинжилгээний ангийн удирдагч профессор Евгений Колвычев "Эндхийн нэгэн булшийг бүрэн задалсан.
Нэгэн эмэгтэйг тэнд оршуулсан байна. Гоёл чимэг болон өөр хэд хэдэн эд өглөгийн зүйлс олсон. Олдвороос харвал томоохон нөлөө бүхий язгууртан эмэгтэйн булш байхыг үгүйсгэхгүй. Язгууртан эмэгтэйг  ХII зүүны үед оршуулсан бололтой. Окошки дов нь түүхэн томоохон булш юм. Янз янзын давхрагт хамрагдаж байсан хүмүүсийг ч оршуулжээ.
Мэдээж монгол язгууртнуудыг оршуулсан газрыг сонирхсон. Эдгээр булш оршуулгын ёслолын талаар  сонин баримт мэдээлэл өгч байна.  Тухайлбал, бүх хүүхдийг булшны  зүүн- өмнөд талд, насанд хүрэгсдийг хойд хэсэгт нь оршуулжээ. Чингис хаан болон түүний ач хүүг хааны  төрөлт өрөгсдийг энд оршуулсан эсэхийг  судалж мэдэх хэрэгтэй. Булш хэрэгсүүрийг өмнө нь задалж тонон дээрэмдсэн нь судалгаанд саад болж байна” гэжээ.  Монголчууд энд оршин сууж байсан хятад,  тунгус, бахай,жүржэн гээд олон үндэстэн ястнаас маш их зүйлийг  зээлдэн авсныг эртний эд хогшил нотлон харуулж байна. Өвөрбайгаль Амар, Лена, Енисей, Сэлэнгэ зэрэг томоохон хэд хэдэн мөрний сав газарт оршдог болохоор олон соёл холилдож байсан юм. Түүнээс гадна орчин цагийн Өрнөд европын эд хогшил монголчуудын ахуй амьдралд нэвтэрсэн байж. Хамгийн гол нь нүүдэлчид өөрийн хоттой байжээ. Өөрөөр хэлвэл сүүрин соёлыг нотлон харуулсан баримтуудыг олсон гэж Евгений Ковычев хэлсэн байна.  ”Нүүдэлчид нэг газраас нөгөөд хоол унд,  бэлчээр хайн шилжин нууж байсан учир сүүрин хот байгаагүй гэж нэлээн удаан үзэж ирсэн юм. Гэвч сүүлийн үед хотын соёл иргэншлийн үлдэгдлийг олонтаа илрүүлж байна. Хирхириний балгас тэдгээрийн дотор байна. Монголчууд биш  олзолсон цэрэг  барилга байшин барьж байсан. Барилгын олонхи арга барил  хятадын  алс дорнодын бусад ард түмний уламжлалтай бараг адилхан байна.
Ахуйн эдэлгээт зүйлс олон ард түмний соёл харилцан нэвтэрснийг тусган харуулж байна. Монголын чимэглэл, хятадын толь, гаанс сибирийн бус нутагт малтлаг хийхий явцад олжээ. Европын ахуйн байдлын нөлөөний ул мөрийг ч илрүүлсэн” хэмээн археологийн багынхан тэмдэглэсэн байна. Энэ онд эрдэмтэд Монгол Улсад мөн ажиллажээ. Энд Х-ХI з ууны З үүн Азийн хамгийн хүчирхэг Ляо Кидан(Хятан) эзэнт улсыг судлах хүрээнд  малтлаг хийлээ. Олон жилийн судалгааны үр дүнд Монголын төв, зүүн нутаг, Хятадын зүүн-хойд хэсгийг хамарсан  тус  улсын хязгаар тогтоож тодорхойлсон юм.
Оросын эрдэмтэд монголын болон өөр хэд хэдэн улсын судлаачидтай хамтран ажиллаж байна. Эртний эзэнт улсуудын нууцыг задлахыг Европын болон Японы эрдэмтэд оролцож байна. Монголын болон  хил залгаа оросын Өвөр Байгалийг археологийн талаар тун сонирхолтой бус нутаг хэмээн үздэг. Энэ нь хэтдээ эрдэмтэд сонирхолтой олон олдворыг илрүүлнэ гэсэн уг. Ирэх онд археологчид дахин нэг  хааны ордны  сууринд малтлаг хийхээр төлөвлөжээ хэмээн оросын мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Үнэхээр Монголын газар нутаг түүхэн олпдвор, дэлхийн археологийн түүхэнд шинэ хуудас нээх нууцлаг олдвороор баялаг гэдгийг манай эрдэмтэд хэлдэг.
Category: aрхеологи | Views: 1319 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: