Main » 2012 » March » 3 » Захчин ястан
16:44
Захчин ястан

Захчин ястан

Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. Тэднийг голчлон Ойрадын овог аймгуудаас, тэр байтугай халх хошуудаас ч хамруулан байгуулсан байж болох үндэстэй. Гол төлөв ойрад гарлынх боловч түүхийн дараах үед Халхын Засагт Хан аймгийн болон Ховдын хязгаарын мэдэлд байснаар үүнийг тайлбарлаж болно. 1754 онд отгийн зайсан Хөгшин Мамууд Чин улсын цэрэгт баригдаж, харъяат 2300 илүү хүнийг нь Тэс голын Ойхонд шилжүүлэн Чингүнжавын хошуунд түр захиргав. Үүний хамт Хөгшин
Мамуудыг Дотоод сайдад өргөмжлөн, захчины бүгдийн дарга болгожээ. 1753 онд уул захчин отгийн нөгөө нэг зайсан Дондог харъяат 1000 илүү өрхөө дайчлан Чин улсад дагасан боловч Чингүнжавыг урвахад дагалджээ. Тэр хэрд Зайсан Мамууд урваагүй тул Амарсанаад алагдав. Хойно нь захчин олныг Ойхоноос Заг, Байдрагт шилжүүлэн, 1762 онд нэгэн хошуу болгон бүгдийн дарга 1, суман занги 9 (доор нь ерийн сум 4, залгамжлах сум 1)-ийг томилжээ. 1781 оны захчин хошууны олныг Заг, Байдрагаас Ховдын баруун өмнө (уул нутаг) нүүлгээд, бүгдийн дарга-2, залан-1, занги, орлон хөөгч (хүнд) тус тус дөрвийг томилов. Хөгшин Мамуудын хуучин гавъяаг бодож, түүний шууд харъяатыг өөр нэгэн үе залгамжлах сум болгожээ.
Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд. Түүхийн янз бүрийн донсолгооны улмаас зарим нь хил даван БНХАУ-ын Шинжаанд амьдарч байгаа бол Монгол Улсад багаар бодоход 40 шахам мянган захчин бүх аймаг орон нутагт таран амьдарч буй. Хүн амын тооллогод ихэнх хүмүүс яс үндсээ буруу мэдүүлдгийн балгаар бага ястнуудын нарийвчилсан тоог гаргахад хүндрэлтэй байдаг.
Category: монгол угсаатан | Views: 1871 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: