Main » 2012 » March » 3 » МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН
16:35
МОНГОЛ АЛТАЙД ПАЗЫРЫКИЙН БУЛШ ОРШУУЛГА СУДЛАСАН ЗАРИМ ҮР ДҮН
Үргэлжлэл....

Палеоантропологи ба палеопатологийн судалгааны зарим үр дүн
Бидний судалгааны үр дүнд Монголын Пазырыкийн соёлын оршин суугчдын талаар зарим мэдээлэл бий болгох боломж бүрдсэн юм. Жишээлбэл, BTG-VI оршуулгын газрын эртний оршин суугчид өндөр биетэй, булчинлаг, бахим чийрэг биетэй хүмүүс байжээ [Jordana, 2007, p. 23]. Гавлын яс болон шүдний морфологиос үзэхэд Азийн хүн амтай антропологийн төрхийн хувьд илүү ойр байжээ [Jordana, 2007, p. 24]. Зөвхөн 11-р булшны 2-р хүн цэвэр европжуу шинжийг илэрхий агуулсан байжээ. Палеогенетикийн судалгаа хийгдсэний дараа тэдний антропологийн хамаарлын талаар илүү үндэслэлтэй ярих бололцоотой юм. Ер нь Пазырыкийн булшнаас гарсан хүмүүсийн антропологийн хэв шинж олон төрөл байгаа нь урьд өмнөх судалгаануудад ч дурдагдаж байжээ [Руденко, 1953, с. 67]. Үүнийг овгийн байгууллын үеийн экзогам харилцаатай холбон тайлбарлах явдал бий [Мөн тэнд, с. 69].
BTG-VI оршуулгын газрын хүмүүс нэлээд өндөр том биетэй байжээ. Эрэгтэйчүүд дунджаар 172±2.99 см өндөртэй байсан бол 10-р булшнаас гарсан ганц эмэгтэй 164±3.66 буюу дундаас дээш өндөртэй байжээ. Пазырыкийн оршин суугчид ерөнхийдөө ийм өндөр биетэй хүмүүс байсан нь бусад газрын хэрэглэгдэхүүнээс мөн харагдаж байна. Тухайлбал, Пазырыкийн 2-р булшнаас гарсан хүн 176 см, 3-р булшнаас гарсан хүн 181 см, 4-р булшнаас гарсан хүн 174 см, Шибэгийн булшнаас гарсан настай хүн 178 см, харин энэ хавийн жирийн иргэдийн булшнаас гарсан эрэгтэй хүмүүсийн дундаж өндөр 164 см байжээ. Мөн Туектагийн булшнаас гарсан хоёр эмэгтэй хүн 149 ба 164 см, Пазырыкийн 2-р булшнаас гарсан эрэгтэй 154 см, Катандийн булшнаас гарсан эмэгтэй 151 см тус тус өндөртэй байжээ [Руденко, 1953, с. 67].
Араг ясанд илэрсэн олон тооны патологийн шинжүүдээс үзэхэд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, хэт их ачаалал өгдөг байсан нь илэрхий ажиглагдаж байна [Jordana, 2007, p. 25]. Зарим ясны морфологиос харахад газар тариалангийн бус харин ан агнуур, мал аж ахуй эрхэлдэг популяцид илэрдэг шинжүүд байгаа нь Пазырыкийн оршин суугчдын хувьд ойлгомжтой хэвийн зүйл юм. Мөн палеопатологийн зарим шинжүүд, үүнд, дегенератив ба бичил гэмтэл зэрэг үүнийг давхар батлаж байна [Jordana, 2007, p. 25]. Мөн ам шүдний патологи ихэвчлэн мах, бага зэргийн ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг байсныг харуулж байна. Энэ эртний хүн ам өндөр нуруутай байгаа нь амьтны гаралтай протеин тэдний хүнсэнд зонхилж байсныг харуулах бөгөөд шүдний паалан муутай байх нь ургамлаас гаралтай витамины дутагдалтай байсныг гэрчилж байнаа ажээ. Чухам махан хүнс голлож байсны өөр нэгэн шинж бол шүдний кариес эдгээр хүмүүст огт үгүй байгаа явдал юм.
Ихэнх хүмүүст ажиглагдсан биеийн олон хэсэгт байх гэмтэл хугарлууд тэднийг хүнд хүчир, аюул осолтой амьдралтай байсныг харуулж байна. Мөн гурван араг ясанд илэрхий хүч хэрэглэсний ул мөрийг ажигласан билээ. Өөрөөр хэлбэл дээрх гурван хүн аллагын золиос юм уу дайны хохирогч болсон нь эргэлзээгүй.
Өөр нэгэн онцлууштай зүйл бол BTG-VI оршуулгын газрын 13-р булшны хүнд илэрсэн хуйхыг хуулах буюу "тоног авах” заншил юм. Мөн үед холбогдох зарим булшнаас ийм "тоног” авсан ул мөр ажиглагдаж байсныг дурдвал, Тувагийн нутаг дахь Аймарлыгийн булш [Murphy et al., 2002; Jordana, 2007, p. 25-26], Пазырыкийн 2-р булш зэрэг болно [Руденко, 1948, с. 54; Руденко, 1953, с. 264]. Тухайлбал, Пазырыкийн 2-р булшны хүний хуйхыг авахдаа духны хэсгийн арьсыг нэг чихнээс нөгөө чих рүү нь эсгэж хөндийрүүлээд ар тийш шилэн хүзүү хүртэл нь татаж хуулсан байх бөгөөд нүүрний арьсыг хэвээр үлдээсэн байжээ [Руденко, 1953, с. 264]. Хар тэнгис, Умард Кавказын скифчүүдийн дунд ийм заншил байсныг Геродот НТӨ V зуунд тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүний бичсэнээр бол "скифчүүд алагдсан дайсны толгойн эргэн тойрон чихний орчим зүсэлт хийгээд гараараа дугтарч хуйхыг салгадаг. Үүний дараа хуйхны мах өөхийг үхрийн хавиргаар хусаж аваад гараараа боловсруулан зөөлрүүлж, алчуур болгох бөгөөд өөрийн унадаг морийн хазаараас зүүж бахархан явдаг байжээ” [Руденко, 1953, с. 264]. Энэ зан үйлийн агуулга нь эр зоригийг илэрхийлдэг бөгөөд дайсан, түүний сүнсийг авах, өөртөө үйлчлүүлэх зэргээр тодорхойлогдох бөгөөд шашин-дом шившлэгийн учир холбогдолтой юм. Ерөнхийдөө BTG-VI оршуулгын газарт малтсан 6 булшны гуравт нь оршуулсан хүн дайн тулалдаан, зэвсэгт мөргөлдөөний үед үрэгдсэн байхыг харвал эндэхийн оршин суугчдын амьдралыг дайн тулаангүйгээр төсөөлөх аргагүй ажээ.
Товч дүгнэлт
Монголд малтан судласан Пазырык булшнууд ерөнхийдөө хил залгаа Орос Алтайн булшнуудаас онцын ялгаагүй боловч оршуулгын зан үйлийн хувьд дээрх цөөн онцлог бий болох нь харагдав. Гэвч эдгээр нь өвөрмөц нэгэн тохиолдол байв уу? эсвэл зүй тогтолт үзэгдэл үү гэдэг нь хойшид хийх өргөн хүрээтэй малтлага, нарийвчилсан анализаас тогтоогдох болно.
НОМ ЗҮЙ
Варенов 1999
А.В.Варенов. Скифские материалы из Китайской части Алтая. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.
Варенов и др. 2004
А.В.Варенов, А.А.Ковалев, Д.Эрдэнэбаатар. Разведка пазырыкских курганов в северо-западной Монголии. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том. IX. Новосибирск, 2004.
Волков 1975
В.В.Волков. Улангомский могильник. – Археология и этнография Монголии. Новосибирск, 1975.
Грязнов 1950
М.П.Грязнов. Первый Пазырыкский курган. Л.,1950.
Деревянко, Молодин и др. 2001
А.П.Деревянко, В.И.Молодин и др. Феномен Алтайских мумии. Новосибирск, 2001.
Кирюшин, Тишкин 1997
Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин. Скифская эпохи Горного Алтая. Ч. 1. Культура населения в раннескифское время. Барнаул, 1997.
Кирюшин, Тишкин 1999
Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин. Основные этапы изучения скифской эпохи Горного Алтая. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.
Кирюшин и др. 2003
Ю.Ф.Кирюшин, Н.Ф.Степанова, А.А.Тишкин. Скифская эпоха Горного Алтая. Часть II. Погребально-поминальные комплексы Пазырыкской культуры. Барнаул, 2003.
Киселев 1951
С.В.Киселев. Древняя история Южной Сибири. М.,1951.
Кубарев, 1987
Кубарев В.Д. Курганы Уландрыка. Новосибирск, 1987.
Кубарев, 1991
Кубарев В.Д. Курганы Юстыда. Новосибирск, 1991.
Кубарев 1992
В.Д.Кубарев. Курганы Сайлюгема. Новосибирск, 1992.
Кубарев, Шульга, 2007
Кубарев В.Д., Шульга П.И. Пазырыкская культура (курганы Чуи и Урсула). Барнаул, 2007.
Марсодолов 1996
Л.С.Марсодолов. История и итоги изучения археологических памятников Алтая (от истоков до начала 80-х годов ХХ века). СПб.,1996.
Марсодолов 1999
Л.С.Марсодолов. Пазырыкский феноме и попытки его объяснения. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.
Молодин 2000
В.И.Молодин. Древности плоскогорья Укок: тайны, сенсаций, открытия. Новосибирск, 2000.
Молодин, Полосьмак 1999
В.И.Молодин, Н.В.Полосьмак. Пазырыкская культура на плоскогорье Укок – первые итоги и перспективы научных исследований. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.
Молодин и др. 2004
Молодин В.И., Цэвээндорж Д., Мыльников В.П., Слюсаренко И.Ю., Гаркуша Ю.Н., Шнеевайс Й., Байарсайхан М., Овчаренко А.П. В поисках пазырыкских комплексов в северо-Западе Монголии. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том. IX. Новосибирск, 2004.
Молодин и др. 2006
Молодин В.И., Парцингер Г., Цэвээндорж Д., Мыльников В.П., Наглер А., Баярсайхан М., Байтилеу Д., Гаркуша Ю.Н., Гришин А.Е., Дураков И.А., Марченко Ж.В., Мороз М.В., Овчаренко А.П., Пиеционка Х., Пилипенко А.С., Слагода Е.А., Слюсаренко И.Ю., Субботина А.Л., Чистякова А.Н. Шатов А.Г. Мультидисциплинарные исследования Российско-Германско-Монгольской экспедиции в Монгольском Алтае. – Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территории. Том XII. Часть I. Новосибирск, 2006.
Молодин, Парцингер, Цэвээндорж 2007
Молодин В.И., Парцингер Г., Цэвээндорж Д. Отчет о работе Российско-Германско-Монгольской экспедиции в Баян-Улгийском аймаке в 2006 году. Новосибирск—Берлин--Улан-Батор, 2007.
Новгородова 1989
Э.А.Новгородова. Древняя культура Монголии. М.,1989.
Полосьмак 1994а
Н.В.Полосьмак. Пазырыкская культура. – Древние культуры Бертекской долины (Горный Алтай. Плоскогорье Укок). Новосибирск, 1994а.
Полосьмак 1994b
Н.В.Полосьмак. "Стрегущие золото грифы” (ак-алахинские курганы). Новосибирск,1994.
Полосьмак 2001
Н.В.Полосьмак. Всадники Укока. Новосибирск, 2001.
Руденко 1948
Руденко С.И. Второй Пазырыкский курган. Ленинград, 1948.
Руденко 1953
С.И.Руденко. Культура населения Горного Алтая в скифское время. М.-Л.,1953.
Руденко 1960
С.И.Руденко. Культура населения Центрального Алтая в скифское время. М.-Л.,1960.
Төрбат нар 2004
Ц.Төрбат, К.Бихумар, Г.Золбаяр, Х.Едилхан. "Алтан толгойн түүх археологийн дурсгалууд” төслийн тайлан. Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвийн архив. БӨ-УБ.,2004.
Төрбат нар 2005
Төрбат Ц., Жискар П.-Х., Батсүх Д. Монгол Алтайд Пазырыкийн булшийг анх удаа малтан судласан тухай. – Археологийн судлал. Боть III(XXIII), Дэвтэр 3, УБ.,2005, т.32-53.
Төрбат нар 2007
Ц. Төрбат, Д. Батсүх, Т. Батбаяр, Н.Баярхүү, Х.Жордана, П.-Х.Жискар. Бага Түргэний гол-VI Пазырыкийн үеийн цогцолборын археологи, палеоантропологийн судалгаа (урьдчилсан үр дүн). – Археологийн судлал. Боть IV(XXIV). Дэвтэр 14, УБ.,2007, т. 188-215.
Төрбат нар 2008
Ц. Төрбат, П.Х. Жискар, Д. Батсүх, Т. Батбаяр, Х. Жордана. Цагаан Асгийн Пазырыкийн үеийн булшны судалгааны урьдчилсан үр дүн. – Археологийн судлал. Боть V(XXV), Дэвтэр 7, УБ., 2008, т. 113-132.
Төрбат нар 2011
Ц. Төрбат, П.Х. Жискар, Д. Батсүх, Т. Батбаяр, Х. Жордана. Харганатын гол ба Сыргалийн талын Пазырыкийн үеийн булшнууд. – Археологийн судлал. Боть XXX, Дэвтэр 7, УБ., 2011, т. 107-138.
Савинов 1993
Д.Г.Савинов. К изучению этнополитической истории народов Южной Сибири в скифскую эпоху. – Проблемы археологии и этнографии. Вып. 4: Историческая этнография. СПб.,1993.
Самашев, Жумабекова, Сунгатай 1999
З.С.Самашев, Г.С.Жумабекова, С.Сунгатай. Новые исследования на могильнике Берель в Восточном Казахстане. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.
Суразаков 1988
А.С.Суразаков. Горный Алтай и его северные предгорья в эпоху раннего железа. Проблемы хронологии и культурного разграничения. Горно-Алтайск, 1988.
Цэвээндорж 2007
Д.Цэвээндорж. Чандманий соёл (нэмэн засварласан хоёр дахь хэвлэл). УБ., 2007.
Цэвээндорж нар 2007
Д. Цэвээндорж, В.И. Молодин, Г. Парцингер, М. Баярсайхан, Г. Лхүндэв. Монгол Алтайн мөнх цэвдгийн булшны судалгаа (урьдчилсан үр дүнгээс). – Археологийн судлал. Боть IV(XXIV). Дэвтэр 13, УБ., т. 167-187.
Шульга 1998
П.И.Шульга. О происхождении и раннем этапе развития пазырыкской культуры. – Сибирь в панораме тысячелетий. Материалы Международной Конференции. Том 1. Новосибирск, 1998. Jordana 2007
Jordana X. Anthropological analysis of the burial mounds from necropolois BTG-6 (Altai Mountains, Mongolia). - Research Group of Osteobiography. Unidad d’Anthropologia Biologica. Universitat Autonoma de Barcelona. 2007.
Murphy et al. 2002
Murphy E., Gokhman I., Chistov Y. and Barkova L. Prehistoric Old World scalping: New cases from the cemetery of Aimarlyg, South Siberia. – American Journal of Archaeology. 106: 1-10.
Novgorodova 1982
E.A.Novgorodova. Ulangom: ein skythenzeitliches Graberfeld in Mongolei. Wiesbaden: Otto Harrasowitz, 1982.
ЭХ СУРВАЛЖ: Pazyryk mongolia.blogspot.com
Category: эрдэм шинжилгээний бүтээл | Views: 1503 | Added by: admin | Rating: 2.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: