Main » монгол угсаатан

Алтайн урианхайн хувцас: Урианхайчууд монгол алтайн уулархаг нутагт аж төрдөг. Ийм тэдний уламжлалт хувцсанд байгаль газарзүйн хүчин зүйлээс хамаарсан онцлог болон нас хүйсний байдал, нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээний ялгаа тод туссан байдаг. Урианхай эрэгтэйчүүд өвлийн улиралд цагаан нэхий дээл(дэвэл) өмсөнө. Уг дээл нь бөсөөр хийсэн эргэдэг хөх захтай, энгэр, зах, сугандаа улаан өнгөтэй, тус бүр нэг товч шилбэтэй.

Захны хөвөө, энгэр, хормойгоороо улаан хавчуургатай, дөрвөн хуруу хар өнгийн хилэнгээр хийсэн цалам эмжээр, хоёр ташаандаа ташаан толгой хүрсэн эвэр угалз бүхий оноотой. Ийм өргөн эмжээрээ "Цагаан дээлийн хөвөө” гэнэ. Бас зарим үед хөвөөгүй дээлэнд энгэр хормойг тойруулан цагаан хурганы арьсаар эмжсэн(бөөлжүүлсэн) дээл өмсөнө. Энэхүү дээлээ "Хурьсага хадсан дэвэл” гэж нэрлэдэг. Хурьсагныхаа дотно талаар хар хилэнгээр хийсэн хуруу орчим өргөнтэй, ула ... Read more »

Category: монгол угсаатан | Views: 2583 | Added by: admin | Date: 2012-03-03 | Comments (0)

Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь

... Read more »
Category: монгол угсаатан | Views: 2897 | Added by: admin | Date: 2012-03-03 | Comments (2)

Захчин ястан

Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. Тэднийг голчлон Ойрадын овог аймгуудаас, тэр байтугай халх хошуудаас ч хамруулан байгуулсан байж болох үндэстэй. Гол төлөв ойрад гарлынх боловч түүхийн дараах үед Халхын Засагт Хан аймгийн болон Ховдын хязгаарын мэдэлд байснаар үүнийг тайлбарлаж болно. 1754 онд отгийн зайсан Хөгшин Мамууд Чин улсын цэрэгт баригдаж, харъяат 2300 илүү хүнийг нь Тэс голын Ойхонд шилжүүлэн Чингүнжавын хошуунд түр захиргав. Үүний хамт Хөгшин ... Read more »
Category: монгол угсаатан | Views: 1853 | Added by: admin | Date: 2012-03-03 | Comments (0)


Монголын түүх угсаатны судлалын салшгүй нэг бүрдэл хэсэг нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаа юм.Монголын түүхчид, угсаатны зүйчид монгол туургатан нүүдэлчдийн нэг бүрэлдхүүн хэсэг болсон ойрад монголчуудын түүх-угсаа соёлын асуудлыг 1930-иад оноос эхлэн судлан шинжлэх болжээ.Уг асуудалд монголын анхны түүхчдээс Ж.Цэвээн, Б.Буянчуулган нар анхаарлаа хандуулж байв.

Эрдэмтэн Ж.Цэвээн "Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын тухай” эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 1934 онд ... Read more »
Category: монгол угсаатан | Views: 2831 | Added by: admin | Date: 2012-02-24 | Comments (2)