Main » 2012 » March » 31 » VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ
16:03
VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ

VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ

Монголын уран зургийн галарейд өнөөдөр "Хархорум” музей, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн хамтран VII зууны Түрэгийн язгууртны эд өлгийн зүйл, газрын зураг, хэвлэмэл, хуулбар зургуудаар "Эртний нүүдэлчдийн урлагийн галерей” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн жил Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлалын төвийн хамтарсан судалгааны ажлын үр дүнд илэрсэн нүүдэлчдийн язгууртны томоохон хэмжээний бунхант булшнаас олдсон олдворуудыг дэлгэн тавьсан аж.

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч доктор профессор А.Очир, "Хархорум” музейн удирдлагууд болон тус олдворыг сонирхон ирсэн иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч доктор профессор А.Очир "Өнгөрсөн оны 7-10 дугаар сард Булган аймгийн нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газраас археологийн малталт хийсэн аж.  Бунхны үүдэвч нь 42 м урт, 180 см өргөн, бунхан нь 7.5 м гүн, үүдэвчний хоёр хана болон бунхны хананд 40 гаруй ханын зурагтай бунхан олдсон бөгөөд Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй олдвор  юм байна. Тус бунхнаас нийт 550 гаруй олдвор олдсон бөгөөд  тэдгээрээс алтан эдлэл 150 орчим, модон эдлэл 110 гаруй, төмөр хүрэл, 17, мөнгөн эдлэл 12 ширхэг олдсон бөгөөд харьцангуй сайн хадгалагдсан байсан” гэв.

"Хархорум” музейн захирал Ч.Нацагням "Бидний дэлгэн тавьж буй эртний түүхийн өв соёлын дурсгал бүхий үзэсгэлэн нь орчин үеийн хүмүүст, хүүхэд залууст сонирхолтой үзмэр болж чадна. Эртний Түрэгийн өв соёлыг дэлгэн харуулснаар тухайн үеийн түүхэн цаг үеийг бодитойгоор  мэдрэх боломжийг олгож байна. Ингэхдээ дэлхийн томоохон музейн загвараар үзэсгэлэнгийн үзмэрийг  байршуулсан. Мөн 3D хэлбэрээр бунхны дотоод байршлыг харж, дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг үзэж болно. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл дэлгэгдэх тул  эртний түүхийн өв соёл, олдворыг үзэж сонирхохыг урьж байна”

П.Наран Н.Ариунаа
Category: мэдээлэл | Views: 1463 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: