Main » 2013 » January » 26 » Чингисийн онгоны эрэлд
13:57
Чингисийн онгоны эрэлд



Чингисийн онгоны эрэлд
"Newsweek” сэтгүүлийн энэ сарын 10-ны дугаарт гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Чингис хаан насан эцэслэснээс хойш 800 жил өнгөрсөн атал бид түүний онгон чухам хаана байгааг бүү хэл үхлийнх нь талаар ч баттай баримт мэдэхгүй байна. Каспийн тэнгисээс Номхон далай хүртэлх хуурай газрыг эрхшээлдээ оруулсан Чингис, түүний цэргүүд хэдийгээр олон сая хүний амь хороож, замдаа тааралдсан бүхнийг дээрэмдэн тонож байсан ч дорноос өрнө хүртэл цоо шинэ зам нээсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй. Түүхийн хамгийн сод хүн, бас өршөөлгүй баатар эр Чингис хаан дэлхийг дахин бүтээсэн юм. Гэвч түүний үхэл үлгэр домгийн мананд уусаж, үнэнээс ангижирсаар өдийг хүрэв.

Зарим түүхч түүнийг байлдааны явцад шархдаж амь үрэгдсэн гэдэг бол нөгөө хэсэг нь өвчин туссан, мориноос унасан гэхчлэн олон янзын таамаг дэвшүүлдэг. Нас барахдаа тэр чухам хаана байсныг өнөөдөр баттай мэдэх хүн алга. Гэтэл энэ ойлгомжгүй байдал нь булш тоногчдын шуналыг өдөөж, тэд Монголын газар нутгийг самнаж байна.

Дэлхийн түүхийн сод хүн, Чингис хааны онгоныг олж хамгаалах нь түүхч, археологич, судлаач хүн бүрийн үүрэг боллоо. Домогт өгүүлснээр бол Чингис хааныг оршуулах ёслолд оролцсон хүн бүрийг хороосон гэдэг. Түүнчлэн 10000 морьтон баатар хааныг онголсон газрыг дэвсэлж, машид нууцалсан бөгөөд тэрхүү газар нь өтгөн ой ургаж халхалсан, эсвэл голын голдирлыг өөрчилж, будлиулсан гэх таамаг байдаг. Чингис хааны үхлийн тухай маш олон таамаг байдаг учраас судлаачид үнэн болоод үлгэр, хуулбар ба гуйвуулга бүхий баримтыг онгичих хэцүүхэн сорилттой тулгардаг юм. Гэхдээ түүхчид болон судлаачид нэг л зүйлд санал нэгддэг. Чингис хааныг ямартай ч оршуулсан, тэгэхдээ цөөнгүй албат, бас эд өлгийн зүйл хамт байх ёстой!

Энэ үнэнд хөтлөгдсөн Герман, Япон, Их Британи, ОХУ, АНУ-ын судалгааны баг хайгуул хийсэн. Их хэмжээний мөнгө зарцуулсан. Эцэст нь бүгд бүтэлгүйтсэн. Чингис хааныг хөдөөлүүлсэн газар нь археологийн хамгийн нууцлаг, учир битүүлэг оньсого байсаар ирэв. Энэ цаг үеийг хүртэл шүү дээ. Америк болон Монголын хэсэг судлаач Хэн тийн нуруунд хайгуул хийж, хааныг онголсон байж болзошгүй газрыг илрүүлсэн байна. Булш тоногчдын өгөөш болох вий гэсэндээ газрын байршлыг нууцалж байгаа бөгөөд ямартай ч тэндээс XIII, XIV зууны үеийн томоохон байгууламж олжээ. Мөн үүнээс гадна тухайн үетэй холбогдох сумны зэв, шаазан эдлэл, барилгын хэрэгсэл болон бусад эд өлгийн зүйл хамт байсан аж. "Энэ газар судалгаа явуу лах, малталт хийхэд маш хэцүү байсан” хэмээн "Үн дэсний газарзүйн нийгэмлэг” (National Geographic)-ийн хайгуулч, Чингисийн онгоныг хайх судалгааны багийн гишүүн Алберьт Лин ярив. Түүхч болон судлаач нарын баталж буйгаар дээрх хайгуул хийсэн газарт 800 жилийн өмнө буюу Чингис хаан насан эцэслэхийнхээ урьд хөл хорио тогтоох зарлиг гаргаж байсан юм билээ. Хэрэв тэдний хайгуулын үр дүнд Чингис хааны онгоныг олбол археологийн хамгийн шуугиант олдвор болох нь гарцаагүй юм. Судалгааны багийнхан 6400 ам км газар нутагт газрын давхаргыг нэвтлэн харагч тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хайгуул хийсэн байна. Улмаар Калифорнийн их сургуулийн дэргэдэх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нийгэмлэгийн лабораторид хэт өндөр нарийвчлалтай, 3D радарын тусламжтайгаар шинжилж байгаа тухай Лин ярилаа.

Одоогоор тэд дээрх төхөөрөмжүүдийг ашиглан хааны онгоны байршлыг илчилж мэ дэх 85000 орчим зураг дараад байна. "Чин гис хаан өнөөгийн дэлхийг үндэслэсэн гэ дэгтэй хэн ч маргахгүй. Үүний адилаар бид су далгааны яв цад хааны онгонтой холбоотой урьд мэдэгдээ гүй олон нууцад ойртсон” хэмээн Альберт Лин хэлэв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хо тоос Хэнтийн нурууг зорих замд Багануур дүүр гийн нутаг дэвсгэрт Чингис хааны томоохон баримал байхыг та олж харна. Мөн Чингис хааны үеэс улбаатай нүүдэлчин амьдралын хэв мая гаа гээгээгүй хөдөөгийн ард түмний амьдралыг ч харж болох юм. Монголын хүн амын дий лэнх нь өнөөг хүртэл гэр сууцанд амьдардаг. Зуны цагт зүлэг ногоон талд ганц нэг гэр үзэгдэх нь ногоон далай дээгүүр хөлөг онгоц зүсэж яваа мэт харагдана. Чингис хаан бүхий л ша шинд хүндэтгэлтэй ханддаг байсан шиг өнөө гийн монголчууд тун найрсаг. Тэдний нэг болох ойн цагдаа, 53 настай Алтанхуягтай уулзаж Чин гис хааны тухай асуухад тэрбээр хэсэг чимээгүй байснаа архитай хундаганд хуруугаа дүрээд, тэнгэр өөд, бурхан өөд сэржим өргөв. Чингис хаан монголчуудын хувьд бурхнаас өөрцгүй шүтээн нь юм билээ.

"Яагаад бид өнөө хэр тайван амгалан аж төрцгөөж байгаа гээч. Их эзэн хаан маань биднийг тэнгэрээс харж байдаг юм” хэмээн Алтанхуяг бидэнд ярилаа. Шинжлэх ухааны ямар ч итгэл үнэмшилгүй хэдий ч эзэн хааныг нь Хэнтийн нуруунд нутаглуулсан гэдэгт тэр итгэдэг. Тэрбээр цааш нь "Хүмүүс эзэн хааны минь шарилыг хайх хэрэггүй гэж би бод дог. Хэрэв түүний онгоныг илрүүлбэл дэлхий сүйрэх болно” гэлээ. БНХАУ-ын ӨМӨЗО-нд Чингисийн онгон гэх нэртэй газар бий. Мэдээж энэ нь үнэн эсэхийг мэдэхгүй ч хятадууд өнөө хэр Чингис хаан хятад хүн байсан гэж өмчлөх гэдэг нь үнэн. "Хэрэв Чингис хааны онгоныг Монголын нутаг дэвсгэрээс олбол үүний дараа геополитикийн асар том үр дагаварт хүргэнэ” хэмээн "Чингис хаан: Амьдрал, үхэл, сэргэн мандалт” номын зохиогч Жон Мэн ярилаа.

"Хятадууд өнөө хэр Монголыг Төвд шиг өөрсдийнх нь харьяа үндэстэн гэж итгэдэг. Учир нь дээрх үндэстнүүд аль аль нь Хубилай хааны захиргаанд байсан. Хааны шарил хаанаас олдох вэ гэдэгт л хэргийн учир байна” хэмээн тэрбээр цааш нь ярьсан юм. Чингис бол түүхэнд нэр нь цухуй гаад өнгөрдөг эгэл нэгэн хаан биш билээ. Нэгдсэн бичиг үсэг, мөнгөн тэмдэгтийг анхлан бий болгосон тэрбээр гарцаагүй сүүлийн мянганы сод хүн мөн. Энэ сод хүний үр удам өдгөө ч амьдарч буй. Жишээ нь Чингис хааны хүү Зүчи 40 хүүтэй байсан. Түүний ач нь болох Хубилай хаан 22 хүүтэй. 2003 онд явуулсан судалгаа гаар өдгөө дэлхий дээр амьдарч буй 16 сая хүний Y хромосом Чингис хаантай ямар нэг ураг төрлийн холбоотой болох нь тохирч байсан юм. Гэвч энэ бол таамаг судалгаа. Хэрэв судлаачид Чингис хааны онгоныг олж ДНК-г нь тогтоо вол дээрх тоо баримт баттай үнэн эсэхийг мэдэж болно. "Чингис хааны булштай цуг их хэмжээний дайны олз болох үнэт эдлэл, алт эрдэнэс бий гэж цөөнгүй хүн итгэдэг” хэмээн МУИС-ийн профессор У.Эрдэнэбат ярьсан. 1960-аад онд Зүүн Герман болон Монголын судлаачид Хэнтийн нуруунд хайгуул хийж, XIII зууны үед хамаарах шаазан эдлэл, хадаас, зоосон мөнгө олж байжээ. Үүний дараа Японы "Yomiuri Shimbun” сониноор толгойлуулсан хайгуулын баг Хэнтийн нурууны дээгүүр нисдэг тэргээр хайгуул явуулсан. Сүүлд 2001 онд АНУ-ын таваарын трейдер Маури Крави цаар ахлуулсан баг мөн Хэнтийн нуруунд хайгуул хийсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй.

Харин орчин үеийн техник, технологийн ололт бүхий нарийвчилсан техник технологийг ашиглаж буй Линээр удирдуулсан багаас бид их зүйл хүлээж байна. Тэрбээр 2005 онд анх Монголд судалгаа хийх гэж ирснээс хойш хэд хэдэн удаа энэ оронд очжээ. "Би маш азтай хүн. Хэр баргийн археологичид 800 жилийн өмнөх агуу хааны нууцын араас мөшгих хувь тохиохгүй” гэж Лин хэлээд "Бидний судалгааны үр дүнд дэлхийн түүхийн орхигдсон хэсэг ил болох боломжтой” гэлээ. "Энэ удаагийн судалгаа маш нарийвчлалтай явагдаж байгаа. Бид хүний гар хүрсэн байж болох бүхий л зүйлсийг самнаж, шалгаж, нягталж байна. Урьд урьдах судалгаануудаас хамгийн их нарийвчлалтайгаар хааны онгоныг хайж байна” хэмээн Үндэсний газар зүйн нийгэмлэгийн археологич Фрэд Хайберт ярьсан. "Үндэстэн бүрт тэдний бэлгэ тэмдэг болсон баатар бий. Чингис хаан бол Монгол Улсын бэлгэ тэмдэг. Тийм ч учраас залуу үеийг өнгөрсөн түүхээрээ бахархаг гэсэндээ Чингис хааны морьт хөшөөг бариулсан” хэмээн Монголын УИХ-ын гишүүн Х.Баттулга бидэнд ярьсан. Лин "Хэрэв бид Чингис хааны онгоныг оллоо гэхэд малталт хийхгүй гэж бодож байгаа. Юун түрүүнд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж, тэдний хамгаалалтад авах хэрэгтэй. Чингис хааны онгоныг малтаж, эсвэл тонож яавч болохгүй” гэв.

Учир нь Чингис хаан бол монголчуудын хувьд бүх юм нь. Монгол хүн бүр түүнийг өвөг эцгээ хэмээн хүндэлж, тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэг болгон шүтдэг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "Чингис хаан” нэртэй олон улсын нисэх онгоц ны буудал, бас зочид буудал бий. Бүр ийм нэр тэй дээд сургууль, энержи ундаа, архи ч байдаг юм билээ. Мөн Чингис хааны хөшөө Засгийн газрын ордных нь урд байдаг. Яг л Аб раам Линкольных шиг.

Ж.Тэгшжаргал
Category: ярилцлага, нийтлэл | Views: 1130 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 1
1 Sonirhogch  
0
Маш сонирхолтой нийтлэл байна. Эзэн хааны булшыг илрүүлсэн ч малтахгүй гэсэн санаа нь үнэхээр сайхан санагдлаа. Би хувьдаа их хааны булшыг малтан тонож, олон нийтийн үзмэр болоосой гэж огтхон ч хүсдэггүй. Анх булшыг нь эрж хайх ч хэрэггүй гэж боддог байсан бол элдэв шуналт увайгүй нөхдөөс өрсөн олж хамгаалалтанд авах нь зүйтэй гэж боддог болсон.

Name *:
Email *:
Code *: