360 виртуал тур
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тухайн газар, тухайн цагт нь өөрийн биеэр очсон мэт сэтгэгдэл төрүүлэх боломжийг панорома виртуал тур олгодог. 

Виртуал турыг хаана, хэн хэрэглэх боломжтой ВЭ? 

Музей, галерей музей, галерейд зочилсоноор юу үзэж болох талаар үзэгчидэд ерөнхий мэдээлэл өгөх. Гараад өнгөрсөн болон одоо гарч байгаа түр үзэсгэлэнгээ виртуал тур хэлбэрээр онлайнаар үзэх боломжийг үзэгчдэд олгох. 

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар тэр болгон зорин очиж үзэх боломжгүй хээр хөдөө орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газартай виртуал хэлбэрээр танилцах боломж олгох.