Main » Articles

Total entries in catalog: 1
Shown entries: 1-1








Өнгөрсөн үеэс бидэнд өвлөгдөн үлдсэн, одоо бидэнд байгаа, ирээдүй хойч үе маань түүнээс суралцаж, түүнийг  гайхан биширч, сэтгэлийн таашаал авч байх үүднээс бидэнд үлдээсэн  аливаа зүйлийг "Өв” гэж хэлнэ. Монгол улсын Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3,4 дүгээр зүйлд заасан  түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий  эд зүйлсийг  нийтэд нь соёлын өв гэнэ. Соёлын өвийг биет, биет бус гэж  хоёр  ангилдаг ба биет өвийг дотор нь хөдлөх, үл хөдлөх гэж 2 хувааж үздэг байна.
Хөдлөх дурсгал гэдэгт музейн үзмэр, сүм хийд, хувь хүнд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс, Үл хөдлөх дурсгал гэдэгт хээр хөдөө оршиж буй эртний  булш хиргисүүр, хадны сүг зураг, бичээс хөшөө чулуу, эртний хот, сүм хийдийн туурь зэрэг археологи, палеонтологи, уран барилгын дурсгал хамрагддаг.
Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтана.
Монгол оронд  түүх, соёлын хөдлөх, үл хөдлөх хичнээн  дурсгал байдаг вэ?
Манай улс, орон нутгийн  музейнүүдэд 205 000 гаруй түүх, соёлын  дурсгалт зүйлс хадгалагдаж байгаагийн байгаагийн 289 нь хосгүй үнэт дурсгал юм. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 8800 гаруй түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор баталсан "Улс, аймгийн хамгаалалтад байх  түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг баталсан. /улсын хамгаалалтанд 175, аймгийн хамгаалалтанд 275 дурсгал байна/.
Хуулийн 5.1-д "Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлоор нь хосгүй үнэт,  үнэт,  ердийн гэж зэрэглэнэ” гэж заагаад 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар 5.2.-д: ”Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг холбогдох музей, эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно” гэж нэмж тусгасан байна. 2008 оны  байдлаар Монгол Улсын засгийн газрын  "Түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолоор  14 музей, байгууллагын 289 үзмэрийг  монгол улсын түүх, соёлын  "Хосгүй үнэт” зэрэглэлийн дурсгалаар батлаад байна.
Монгол орон соёлын өвийн чиглэлээр олон улсын ямар гэрээ конвенцэд нэгдсэн вэ?
Монгол улс 1990 онд ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн өвийн конвенцид, 1991 онд "Соёлын эд зүйлсийг хууль бусаар импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх тухай” ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцид тус тус нэгдэн орсон. Энэ нь соёлын өвийг хамгаалах үйлс болон түүний эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Үүний өмнө 1964 онд Монгол улс Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлийг хамгаалах тухай 1954 оны Гаагийн хэлэлцээрт нэгдэн орж түүний үзэл санаа, зорилтыг хүлээн зөвшөөрч тууштай дэмжиж ирсэн юм.
Түүх, соёлын дурсгалт зүйлийг ямар зориулалтаар ашигладаг вэ?
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10.1-д: " Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заагаад,  Музей, номын санд хадгалагдаж байгаа соёлын .өвийг  ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэхийг, төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглосон байна.
My articles | Views: 887 | Added by: admin | Date: 2012-02-24 | Comments (0)

мэдээний ангилал