Алтайн урианхайн хувцас: Урианхайчууд монгол
алтайн уулархаг нутагт аж төрдөг. Ийм тэдний уламжлалт хувцсанд байгаль
газарзүйн хүчин зүйлээс хамаарсан онцлог болон нас хүйсний байдал,
нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээний ялгаа тод туссан байдаг.
Урианхай эрэгтэйчүүд өвлийн улиралд цагаан нэхий дээл(дэвэл) өмсөнө. Уг
дээл нь бөсөөр хийсэн эргэдэг хөх захтай, энгэр, зах, сугандаа улаан
өнгөтэй, тус бүр нэг товч шилбэтэй.
Захны хөвөө, энгэр, хормойгоороо улаан хавчуургатай, дөрвөн хуруу хар
өнгийн хилэнгээр хийсэн цалам эмжээр, хоёр ташаандаа ташаан толгой
хүрсэн эвэр угалз бүхий оноотой. Ийм өргөн эмжээрээ "Цагаан дээлийн хөвөө” гэнэ.
Бас зарим үед хөвөөгүй дээлэнд энгэр хормойг тойруулан цагаан хурганы
арьсаар эмжсэн(бөөлжүүлсэн) дээл өмсөнө. Энэхүү дээлээ "Хурьсага хадсан дэвэл”
гэж нэрлэдэг. Хурьсагныхаа дотно талаар хар хилэнгээр хийсэн хуруу
орчим өргөнтэй, ула
...
Read more »