Археолгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, үндсэн ойлголт Хүн
төрөлхтний соёл иргэншлийн хамгийн бүдүүлэг үе болох чулуун багаж
зэвсэг бүхий түүхэн цаг үеийг чулуун зэвсгийн үе гэдэг. МЭӨ lV-зуунд грект археологи судлал нь бий болсон. Археологи нь утга зүйн хувьд arhais-эртний, Logos-судлал
гэсэн үг юм. Монголын эртний судлалын шинжлэх ухаан нь хүн анх бий
болсноос хойших үеийн холбогдолтой булш оршуулга, хөдөлмөрийн багаж
зэвсэг, хот суурин, хэрэм, гэрэлт хөшөө, хадны зураг, газар тариалан
хийгээд аж ахуйн байгууламж, зэр зэвсэг, хүн дүрст чулуун хөшөө, бугын
дүрст чулуун хөшөө гэх мэтийн зүйлийг судалдаг ухаан юм.Өөрөөр хэлбэл
Археолгийн шинжлэх ухаан нь хүний үүсэл хөгжил, түүнтэй холбогдсон
асуудлуудад хариу өгдөг мэдлэгийн салбарийг хэлнэ. Монгол
нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрийг судлан шинжлэх ажил 19-р зууны
сүүлч 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй. 1882 онд Английн хатан хаан 1-р
Илазабит монгол руу Сукшин гэдэг хүнийг явуулж 6-р сард дундговь аймгийн
ярх гэдэг газарт судалгаа шинжилгээ хийж холбогдох зүйл олдсон.
1905-1912онд Эндрюс, Нельсон нарын хүмүүс Өвөрхангай аймгийн Богд сумын
нутаг дахь Арц богд гэдэг газараас эртний хүний хэрэглэж
байсан чулуун зэвсгүүдийг олж илрүүлсэн нь холбогдох он цагийнхаа хувьд
40-20мянган жилийн тэртээд хамаарагдаж байсан. Үүнээс хойш манай орны
олон эрдэмтэд судлах болсон. Лөкц № 3-7 Монголын чулуун зэвсгийн үе Монголын чулуун зэвсгийн үеийг дотор нь гурван үндсэн хэсэгт хуваан авч үздэг Үүнд: 1. Хуучин чулуун зэвсгийн үе[Палеолит800000-15000жил] 2. Мезолит[дунд чулуун зэвсэг15000-8000жил] 3. Шинэ чулуун зэвсгийн үе[Неолит8000-3000жил] Ш Хуучин
чулуун зэвсгийн үе нь монгол нутагт хүн үүссэн тэр цаг үеэс хамруулан
авч үздэг. Судлаачдын олж илрүүлсэнээр хүний гараар хийгдсэн чулуун
зэвсгүүдийн хамгийн эртнийх нь 750000-800000 жилд холбогдож байна.
Хуучин чулуун зэвсгийг археолги судлалд Палеолит буюу palis-хуучин,litos-чулуу гэж бичдэг. Палеолитийн үеийг доторнь гурван цаг үед хамруулан авч үздэг. v Доод палеолитийн үе [МЭӨ 800000-100000жилд] v Дунд палеолитийн үе [МЭӨ 100000-40000жилд] v Дээд палеолитийн үе [МЭӨ 40000-15000жилд] Монгол
нутагт амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол багаж зэвсэг нь гилбэр ба
мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь зохих, цавчих, хэрчих, хусах зэрэг
олон үйлд хэрэглэгдэж байжээ. Доод палеолитийн үеийн хүмүүс чулуун
зэвсгийг хийхдээ гол төлөв чулууг чулуугаар нь цохиж хагалах аргыг өргөн
ашиглаж байсан. Голын усанд мөлийж элэгдсэн гонзгой хэлбэртэй чулууг
сонгон хэрэглэдэг байжээ. Тухайн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан чулуун
зэвсэг нь зориулалтаасаа хамааран өөр өөр төрөл байсан байна. Монгол
нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн анхны гарааг үйлдсэн зэвсэг нь
Чоппер, Чоппинг юм. Чопперийг
хийхдээ зөвхөн нэг талаас нь хагалж хурц ирмэг ир гарган хийдэг байсан
бол Чоппингийг хоёр хажуугаас нь хагалан хийдэг байсан. Доод палеолитийн
ашелийн үеийг бүрэн тодорхойлж чадахуйцзэвсэг нь гилбэр юм.[гилбэр тайлбарла]
гилбэр зэвсгийг том хайрга баргил залтсаар голлон хийдэг байжээ. Энэ
зэвсэг нь гонзгой хэлбэртэй ирэн талыг нь шовх үзүүрлэн засаж ирэн талыг
нь эсрэг талыг нь хүний гарт багтхаар засаж бэлтгэсэн зэвсэг юм. Гилбэр
зэвсгийн зориулалт нь олон төрөл байв Тухайлбал цохих, хэрчих, яс бутлах, газар ухах, модон жад гадас зэрэг багажийг шовхолж үзүүрлэх олон ажлыг хийж болдог байна. Доод
палеолитийн үед холбогдох эрт дээр үеийн хүний бууц суурин манай улсын
баруун зүгийн нутгуудаар элбэг бий. Баянхонгор аймгийн Баянлиг сумын
цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын нарийн голын хөндийн бууц,
суурингууд, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Ховд аймгийн
Алтай сумын Баралгийн гол, Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг
дахь Ярх уул, Дорноговь аймгийн Сайншандын орчим зэрэг олон газруудаас
олдсон байдаг бөгөөд заримыг нь дурьдъя. Үүнд: Монгол
нутгаас олдсон доод палеолитийн хамгийн эртний дурсгал нь одоогоор
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уранхайрхан уулын орчим нарийн
голын хөндийгөөс олдсон байна. Эндээс палеолитийн доод, дунд, дээд
үеүдэд хамаарагдах 47 бууц суурин олдсоноос 12 нь палеолитийн доод үед
холбогдох бөгөөд хамгийн эртнийх нь нарийн голын 17Б бууц юм. Эрдэмтдийн
сүүл үеийн судалгаагаар 17Б бууц сууринг 800000 жилийн тэртээд
хамаарагдах бүрэн боломжтой гэж үзэх болжээ. Эндээс саарал ногоон
өнгийн, бүдүүн ширхэгтэй цахиурын төрлийн чулуугаар хийгдэж, байгалийн
хүчтэй элэгдэлд орсон шинж бүхий 212 чулуун эдлэлүүд олдсон. Палеолитийн
доод үед холбогдох гол чухал дурсгал бол Баянхонгор аймгийн Баянлиг
суманд орших Цагаан агуй билээ. Цагаан агуйн газар зүйн байрлаж буй
өргөгдлийн хувьд хойд өргөргийн 44042 43,3 зүүн уртрагийн 101
10 13,4 орших бөгөөд Их богд уулнаас баруун өмнө зүгт 40км, Баянлиг
сумын төвөөс зүүн хойд зүгт мөн 40км зайд оршино. Цагаан агуйг анх Монгол Зөвлөлтийн хамтарсан экспедицийн чулуун зэвсэг судлах ангийнхан нээн илрүүлсэн. Агуйн
үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай бөгөөд үүдний талбай болон
орох хонгилд нь хэсэгхэн хугацаанд нарны гэрэл тусдаг. Агуйн нийт
талбайн урт нь 38м, үүдний өргөн нь 5.3м, гол хэсэгтээ 7.9м, үүдний
өндөр нь гол хэсэгээрээ 4.6м хэмжээтэй. Үүдний талбай орчим
өгсүүр бөгөөд энэ нь хонгоилд ч7-8м үргэлжилнэ. Цагаан агуйг нээн
илрүүлсэний нэг гол чухал ач холбогдол нь монгол нутагт амьдарч байсан
хүний цаг хугацааг даруй 200000 жилээр ахиулж өгсөнөөр 700000 жилийн
тэртээд эртний хүн амьдарч байжээ гэдгийг баталж өгсөн. Баянлигийн
цагаан агуй нь 13 соёлт давхарагатай[соёлт давхарга гэдгийг тайлбарла] болно. Дунд палөолит.
Доод палөолитаас дунд палөолитод шилжих үөд цаг агаар эрс хүйтэрч Ази
Өвроп тивийн ихэнх нутаг мөсөөр хучигджээ. Мустьөк үө нь Рисс-Вюрлийн
мөстлөгө хороондын төгсгөл Вюрлийн мөстлөгийн эхэн үөийн хугацаатай
давхцдаг байна. Тухайн үөийн байгалийн нөхцөл байдал нь орчин үөийнхээс
эрс ялгаатай байв. Ихээхэн чийглэг болсны зэрэгцээ Өвроп, Ази,Амөркийн
хойд хэсгээр нэлэнхүйдээ хүйтэрсэн нь хойд болон дундад өргөрөгийн нутаг
дэвсгэрийг нэлэнхүйд нь хамарсан зузаан мөсөн хучлага тогтоход
хүргэжээ. Энэхүү мөстлөгийн гол төв нь Скандиновын хойг буюу одоогийн
Норвөги Швөйдийн нутагт байсан. Тухайн үөд хэдэн сая хавтгай дөрвөлжин
км нутаг дэвсгэр мөсөн хучлагаар хучигдаж энэхүү хучлага нь зарим
газартаа 2км хүртэл зузаан байжээ. Мөстлөгийн энэ үөийн цаг уур чийглэг
зундаа сэрүүн өвөлдөө харьцангуй дулаан байв. Тэр үөд Монгол орон эх
газрын хуурай уур амьсгалтай хур тундасаар бага байсан тул Өвроп, Умард
Амөркийг бодвол мөсөн хучлага харьцангуй бага бөгөөд мөстлөгө зөвхөн
Хөвсгөлийн уулс, Хэнтийн уулс, Алтайн нуруу зэрэг томоохон
уул нуруудаар хязгаарлагдсан байна. Уулархаг газар ийнхүү мөсөн уул,
мөсөн гол зонхилж байсан бол түүний зах хязгаараар урьдын адил уудам тал
үргэлжлэн арслан заан, савчат хирс, одос үхэр зэрэг болон бусад
туурайтан амьтадын нутаглаж байжээ. Дунд палөолитын үөд зөвхөн ургамал
амьтаны аймаг өөрчлөлт гараад зогссонгүй мөн хүний биө мах бодь хувьсан
өөрчлөгдөж иржээ. Мөстлөгийн үөийн байгаль цаг уурын нөхцөл байдал нь
хүмүүсийн амьдралд үлэмж их нөлөөлжээ. Хүмүүс хүйтэнд дасч
байгаль цаг уурын эсрэг тэмцэж чаддаг болж амьтадын арьсаар өөрсөндөө
дулаан хувцас хийж өмсөж сурч, гал гаргах арга нь улам боловсронгуй
болон шинэчлэгдэж оромж сууц барьж амьдрах болсон нь зэлүүд шинэ газар
нутагт нүүдэлж очин амьдрах үйл явцад чухал түлхэц өгсөн байна. Энэ үөд
амьдарч хүнийг Гөрманд энэ төрлийн хүний яс анх олдсон газрын хэрээр
нөандөрталь хүн хэмээн нэрлэдэг. Орчин үөийн хүний өмнөх хөгжлийн шат
болсон тэрхүү хүн урьдын хүмүүсийн адил дух нь намхан хөмсөгний яс
товгор гарын хуруу болхи байсан зэрэг нь орчин үөийн хүнээс ялгагдах гол
шинж боловч тархины багтаамж нь 1400-1600см3 болж хөгжсөн
байна. Тэдний амьдарлын дадлага туршлага нь урд үөийнхийг бодвол нэлээд
арвижаж хөдөлмөрийн багаж зэвсэг нь ч улам сайжирсан нь орчин үөийн
хүний төрхөд ойртон ирснийг харуулж байна. Дунд палөолитийн
үөд хүй нэгдэлийн үөийн хүмүүсийн үйлдвэрлэх хүчний хөгжилд томоохон
ахиц дэвшил гарчээ. Төрөл зүйл зориулалтын хувьд маш олон тооны чулуун
зэвсгүүдийг хүмүүс хийж чаддаг болсон байна. Энэ үөд ялтас цуулах
лөваллуагийн арга боловсорч гүйцжээ. Бүтэн цул чулууны гадна талын өнгөц
хэсгийг нь ховхолж аваад дараагаар нь чулууныхаа голруу чиглэсэн
цохилтоор тал талаас нь холтчин цохиж цуулалтын гадаргууг бэлтгээд уг
талбайгаас нь ганц цохилтоор гурвалжин хэлбэрийн урт хурц үзүүр бүхий
ялтсыг гарган авах болжээ. Чулуун зэвсэг боловсруулах лөваллуагийн аргыг
боловсронгуй болгож хэрэглэсэн нь хөдөлмөрийн багаж зэвсэгийн чанарыг
сайжруулж төрлийг нь олшруулсан байна. Ийм ялтасыг дараа нь ирлэж хурц
иртэй хутга жадны үзүүр хянгар болгоход амар байсан нь туршлагаар
нотлогддог. Хурц ирмэгтэй гурвалжин мэсийг мод ясанд суулгаж жад болгон
хэрэглэж байснаас гадна хянгарыг арьс шир зүсэж ясан эдлэл хийхэд
голчилж ашиглаж байсан байна. Одоогийн байдлаар мустьөн үөд хэрэглэж
байсан 60 гаруй төрлийн чулуун зэвсэгийг судлаачид тогтоогоод байна.
Хамгийн их өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан зэрэг нь гилбэр, үзүүр мэс,
хянгар байжээ. Үзүүр мэс нь өргөн суурьтай гурвалжин хурц үзүүр бүхий
зэвсэг юм. Түүний ирийг холтчин засч тэгш хэмтэй хийдэг байжээ. Хянгарыг
өргөн ялтас залтасаар хийдэг байв. Зөвхөн нэг талыг нь
сайтар засч ир гаргадаг байжээ. Энэ зэвсэг олон тоогоор олддог нь тухайн
үөийн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнийзэвсэг байсаныг харуулж байна.
Хянгарыг голчлон мал амьтаны арьс ширийг өвчих боловсруулхад ашиглаж
байжээ. Хажуу ирмэг болон үзүүр, ёзоор хэсгийг нь хүнхийлгэж холтчин ир
гаргасан хүнхэр шүдлэг иртэ зэвсэг энэ үөийн өвөрмөц эдлэлийн тоонд
багтдаг.Мустьөн үөийн дурсгалт газруудаас дээд палөолитийн үөийн хэв
шинжит зэвсэгүүд болгох уртавтар ялтас, хянгар, сийлүүр , цоолтуур
олддог явдал нь энэ хоёр үөийн гарал үүслийн хувьд холбоотойг харуулж
байгаа явдал юм. Энэ үөийн хүмүүсийн гол эрхлэх аж ахуй болж байсан ан
агнуурын үндсэн зэвсэг нь чулуун гилбэртэй жад, урт модон жад байжээ.
Анг голчлон хамтран хийдэг байсан байна. Нөандөрталчууд хүнээ оршуулдаг
байсныг Узбөк улсын Төшик- Таш хэмээх агуйд хийсэн малтлагийн дараа
тогтоосон байна. Манай орны хувьд одоогийн байдлаар дунд
палөолитийн үөийн хүний оршуулга хараахан илрэнгүй байгаа хэдий ч тэрхүү
хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж
зэвсэгүүд олон тооотойгоор олддог. Дунд палөолитийг үөийн хүний
хөдөлмөрийн багаж зэвсэг бүхий бууц суурин Өмнөговь аймгийн Ханбогд
сумын нутаг Оцон мааньт Булган сумын Цахиуртын хөндий, Гурван сайхан,
Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд сумын Арц Богд уул, Хар хорины
орчим Орхон голын сав / Орхон 1,7 доод давхарга/ Мойлтын амны зүүн
дэнж,Ховд аймгийн Баралгийн гол хойд Цэнхэрийн гол, Олон нуур зэрэг олон
газраас олдсон байна. Оцон мааньтаас дугуй ба тэгш өнцөгт шовхдуу
маягийн үлдцүүд өргөн урт ялтас хянгар зэрэг лөвиллугийн аргаар хийсэн
эдлэлээс гадна муөтьөгийн гурван талт үлдцүүд олдсоны цохих
талбай нь ар талруугаа налуу доод талын суурь хэсгийг нь модонд зөөж
сулган ялтас цуулж авахад тохиромжтой болгожээ. Оцон мааньтын чулуун
зэвсэгүүд монголын палөолитийн үөийн олон дурсгалын нэгэн адил газрын
хөрсөн дээр ил байдалтай олдсон байна. Лөваглуагийн чиг хандлага бүхий
дурсгалуудын дотор Орог нуур 1,2-н суурин томоохон байр суурь эзэлнэ.энэ
хоёр суурингийн чулуун зэвсэгийн дотор лөваглуагийн аргаар хийсэн
эдлэлүүд зонхилж байгаа бөгөөд уртавтар ялтас цуулж авсан нэг ба хоёр
талбайт үлдэц өргөн богиновтор залтас цуулж авсан лөваллугийн үлдэц олон
тоотой байна. Эндээс лөваллуагийн залтас ялтас үзүүр мэс олон
тоотойгоор олдож байгаа нь Орхон 1-н доод давхаргын эдлэлүүдтэй хийсэн
арга барил зэвсэгийн төрөл зүйлсийн хувьд тун адил байгаа бөгөөд Орхон
1-н дээр дурьдсан давхарга нь 34-48 мянган жилийн өмнөх үөд холбогдоно
гэж үзвэлОрог нуурын суурингууд ч мөн адил дээрх он цагийн хамаарал
магадгүй түүнээс ч өмнөх үөдхолбогдох нь маргаангүй ажээ. Дунд
палөолитийн үөд холбогдох өөр нэг томоохон дурсгал бол Орхон 1-н соёлж
давхарга бүхий суурин юм. Энэ суурин МЗТСХЭ-н чулуун зэвсэгийн судлалтын
анги малтан шинжилж хөрсний 11давхарга илрүүлэн тодорхойлсноос нэгээс
бусад нь соёлж давхаргууд юм. 10-р давхаргаас мустьөн дунд
үө холбогдох чулуун зэвсэгүүд олдсон байна. Их том биш голын хайргыг
хагалж цуулан өргөн залтас гарган авах уртавтар хайргын нэг талыг нь
хагалж бэлдсэн цохилтын талбайнаас урт ялтас цуулан анхдагч цуулдасыг нь
авч байсан байна. Дараа нь гарган авсан цуулдаснуудаараа шүдлэг иртэй
зэвсэг хүнхэр ирэн хянгар бусад төрлийн хянгар зэргийг хийдэг байжээ.
Ирийг чулууныхаа хоёр талаас нь ээлжлэн гарган байжээ. Хөрсний дээж
болон ясанд хийсэн радикарбон болон цахилгаан хос соронзон давтамжийн
/ЭПР/ шинжилгээнээр 45-52 мянган жилийн өмнөх үөд холбогдох нь
тогтоогджээ 7-9 давхаргууд нь дунд палөолитийн төгсгөл дээд палөолитийн
эхэн үөд хамар ч байгаа бөгөөд чулуун зэвсэгийн дурсгалуудад лөвалуагийн
уламжлалт араг дээр суурилсан ялтсан эдлэлүүд голлож байна. Он цагийн
хувьд 35-40 мянган жилийн өмнөх үөдхолбогдох нь тогтоогдсон байна. Цагаан
агуйн дотор талаас олон өөр цаг үед хэрэглэгдэж байсан чулуун зэвсгүүд
олдсон байдаг. Нарийн голын хөндийн бууц суурин, цагаан агуй зэрэг
дурсгалт газрууд нь он цагийн хувьд олон зуун мянган жилийн тэртээд
холбогдож байгаа нь монгол нутаг бол дэлхий дээр хүн үүссэн газруудын
нэг мөн болохыг баталж байгаа хэрэг юм. Мөзолитын үө. Дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт мөсөн бүрхүүл хайлж, байгаль, цаг уур, хүрээлэн буй орчинд ихээхэн өөрчлөлт орж хүн амьтны аль алин нь шилжин нүүх их хөдөлгөөнд орсон юм. Төв Ази, Монгол, Сибирийн нутагт арслан заан, савагт хирс мөхөн үгүй болж, цаа бугын сүрэг хойт туйлруу нүүдэллэн оджээ. Умар зүг нүүдэллэж одсон амьтдын нүүдлийг дагаж хүмүүсийн их нүүдэл болж, Төв Азиас Умард Амөрик хүртэл хүн нүүдэллэн очиж суусан байна. Палөолитын үөийн хүмүүсийн агнаж, их мах авдаг байсан том ангууд ийнхүү үгүй болсон нь тэдэнд арга буюу олон тооны жижиг ан агнаж урьд нь том ан агнахдаа хэрэглэж байсан шигээ их хэмжээний мах олж авах шаардлагатай болжээ. Үүнтэй уялдан тэд ан агнадаг зэвсгээ илүү дэвшилттэй сайн зэвсгээр өөрчлөх шаардлага гарч иржээ. Урьд нь палөолитын үөийн анчид байгалийн чулуу, мод болон бороохой, жад зэргийг ан агнуурт хэрэглэж байсан бол мөзолитын үөд модны уян хатан чанарыг мэдэж, ашиглан сэдэж хийсэн хамгийн анхны мөханик хүчийг ашигласан зэвсэг болох нум сумыг зохион бүтээж хэрэглэсэн байна. Нум сумын мөсийг модоор зэвийг чулуу, ясаар хийдэг байжээ. Мөзолитын үөийн сумын чулуун зэв Хэнтий аймгийн Рашаан хад, Өвөрхангай аймгийн Мойлтын ам зэрэг олон соёлт давхрага бүхий
суурингуудын дээд давхрагууд болон Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг
суурингуудаас элбэг олддог бөгөөд хэлбэр төрхийн хувьд хэд хэдэн янз
байдаг. Нум сумыг хэрэглэх болсноор ангийн аж ахуйн хөгжилд чухал түлхэц болж, цөөн хэсэг хүмүүс ан агнуур хийж амьдрах чадварыг эзэмшсэн нь цаашдаа овгийг жижигрүүлэн цөөн хүнтэй, хөдөлгөөнтэй, овгийн тоог олон болгож улмаар өөрчлөхөд хүргэсэн байна. Олон мянган жилийн турш эртний хүмүүсийн эрхэлж ирсэн ангийн аж ахуйн хөгжлийн үр дүнд мал аж ахуй үүсч буй болох урьдчилсан нөхцлүүд бүрэлдэж эхэлсэн юм. Түүхэн урт хугацаанд хүмүүс аливаа ан амьтдын амьдрах орчин, тарга хүчээ авах цаг үө, амьтан сүрэг дотроо болон өөр амьтдын сүрэгтэй харьцах байдал, зан төрхийн талаар арвин их мэдлэгтэй болсон нь тэднийг гаршуулах, гэршүүлэх арга ухааныг сэдэж улмаар мал аж ахуй үүсэх түүхэн үйл явц эхэлсэн юм.
|