Main » 2012 » April » 2 » археологи бүрэн лекц 2
21:14
археологи бүрэн лекц 2

Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеийн хадны дүрслэлүүд

Монгол нутагт чулуун болон хүрэл зэвсгийн үед амьдарч байсан олон овог аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хадан дээрх зураг, дүрслэлүүд юм. Хадан дээрх зургийг ерөнхий байдлаар нь хоёр үндсэн хэсэгт хуваан авч үздэг.
Нэгдүгээрт Чулуун зэвсгийн үеийн зураг дүрслэлийг
1-Зосон зураг,
2-Хадны сийлмэл зураг
Чулуун зэвсгийн үеийн урлагийг судлах гол эх сурвалж бол Хадан дээрх зураг дүрслэлүүд юм. Хадан дээрх зураг нь хийсэн арга барил үзүүлсэн дүрслэл зэргээсээ шалтгаалан төрөл зүйлд хуваагддаг. Чулуун зэвсгийн үеийн Зосон зургийг мөн хоёр үндсэн хэсэгт хуваан авч үздэг Үүнд:
1.Бодит байдлаар дүрсэлсэн зосон зураг. Энэ төрлийн зосон зураг нь одоогийн Монгол улсын нутаг Ховд аймгийн Манхан сум Хойд цэнхэрийн агуйгаас олдоод байгаа билээ.
Монгол нутагт олон зуун мянган жилийн тэртээгээс хүн амьдарсаар ирсэн бөгөөд амьдарч буй хугацаандаа өөрсдийн авьяас чадварыг ашиглан байгаль орчин, амьдрал ахуй, ан амьтан зэргийг чадварлаг урнаар хаданд дүрслэн үлдээсэн олон баримт бий.
Монгол нутаг дахь хамгийн эртний уран зургийн дурсгал бол Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн хадны зураг билээ. Хойд цэнхэрийн хадны зураг нь палөолитын дээд үө 40000-15000 жилд холбогдох түүх, соёл урлагийн гайхамшигт дурсгал юм.
Хойд цэнхэрийн агуйн зургийг судлаад "урлагийн эхлэл түүний үндэс” анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг дорно дахинд төв азийн гүнд байсан хэмээн судлаачид дүгнэжээ.
Ховд аймгийн нутаг дахь Хойд цэнхэрийн агуйн ханан хадан зураг нь Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн.
Хойд Цэнхэрийн агуй нь карбонат чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 мөтр орчим зай хөндийтэй юм. Эл агуйн хана болон дээврийн хөндийн хаднаах зургуудыг анх газар зүйч их эрдэмтэн О.Намнандорж илрүүлж, дараа нь Орос, Монголын архөологчид А.П.Окладников болон Н.Сэр-оджав, Д.Цэвээндорж нарын эрдэмтэн судлаачид нягтлан шинжилж эртний чулуун зэвсгийн дээд палөолитийн үөд холбогдолтой болохыг тогтоосон.
Агуй нь 2,5м өндөр ханатай, 2 м өндөр мөрөгцөгийн тааз хананд олон янзын тэмдэг дүрс байдаг бөгөөд Үүнд: ан амьтдыг биө биөийнхэн дээгүүр давхардуулан зурсны дотор зогсож буй бугын эр хүйсийг цохон дүрсэлсэн зураг тод үзэгдэнэ. Мөн хэрж зогссон том эвэртэй одос бухын зураг, нэгэн мөрөгцөгт бух янгир, тэрчлэн арслан, тэмээн хяруул зэргийг зурсан байдаг.
Монгол нутагт дээрх амьтад энэ үед амьдарч байснаар, палөолитийн дээд үө хүртэл монгол нутагт урин дулаан уур амьсгалтай, түүнийгээ дагаад халуун дулаанд зохицон амьдардаг ан амьтад байсныг гэрчилж байна.
Агуйн зураг дүрслэлийнхээ хувьд амьтдын гадаад төрхийн гол онцлогийг тодруулан гаргахад анхаарч бодит байдлаар харуулсан байх бөгөөд агуйн хаднаах зургууд нь Ази тивийн хувьд палөолитийн хосгүй, цорын ганцад тооцогдох агаад хуучин чулуун зэвсгийн дээд үөийн хүмүүс урлагийг ойлгож, мэдэрэх, бодит хийсвэрлэл, дүрслэн үзүүлэх арга, хэлбэр ямар түвшинд байсныг харуулах чухал баримт болно.
-Чулуун зэвсгийн үеийн зосон зургийн хоёр дахь төрөлд Зураагийн Улаан хадны төрлийн зосон зураг орно. Эдгээр зураг нь неолитийн үед холбогдоно. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэл нь "х” маягийн солбисон зураасан хоёр тэмдэг ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан тэмдэгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдэгүүд орно. Энэ төрлийн "х” маягийн солбисон хоёр зураас, босоо зураасан тэмдэг бүхий зосон зураг нь Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангын улаан хад, Арвайхээр хотоос урагш 32км орших Баглуур хад, Төв аймгийн зуун мод, Дундговь аймгийн нутаг Гэр чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баянөнжүүл сумын зоргол хайрхан, Хэний аймгийн Биндэр сумын нутаг Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын цагаан агуй, Баянөндөр сумын саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байгаа билээ.
-Чулуун зэвсгийн үеийн хадны сийлмэл зураг. Монгол орон хадны сийлмэл зургаар нэн баялаг билээ. Бусад төрлийн зургуудаас сийлмэл зураг нь илүү хадгалагдан үлдсэн байдаг. Хадны сийлмэл зургийг дүрсэлсэн байдлаар нь Бодит байдлаар дүрсэлсэн, Загварчлан дүрсэлсэн гэж хоёр хуваадаг.
Палеолитийн үед хамаарах хадны сийлмэл зургууд нь Ховд аймгийн Манхан сумын Ишгэнтолгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Баянөлгий аймгийн Улаан хус сумын Цагаан салаа, Бага Ойгор голын сав зэрэг газраас олдсон бөгөөд бүх зургийг бодит байдлаар сийлсэн байдаг. Эдгээр газруудад ерөнхийд нь буга, тэмээ, хүн, янгир, аргал, гөрөөс, могой, бар, элдэв янзын тэмдэг дүрс болон амьтадыг ерөнхий дүрсийг нь гарган сийлсэн байдаг.
Зэс чулууны үе
            Монгол оронд энеолитийн үе нь неолитийн орон нутгийн уламжлал дээр үндэслэн гарч ирсэн болохыг археологийн судалгааны баримтууд гэрчилж байна. Өмнөговь аймгийн Манлай сум, Номгон , Хнабогд сумын Оюутолгой, Дорнод аймгийн халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Хонгор, Дорноговь аймгийн Номгон, Мандах, Даланжаргалан сум, Өвөрхангай аймгийн Гучин ус, Говь-Алтай аймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Богд, Төв аймгийн Говь-Угтаал зэрэг газарт эрт үед зэс малтаж байсан ор уурхай олдож тэмдэглэгдсэн байдаг.
Монгол зөвлөлтийн эрдэмтэд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Зоог зуух гэдэг газраас МЭӨ 4000-3000 жилийн тэртээ холбогдох неолит, энеолитийн үеийн голомт 4000 гаруй эд өлгийн зүйлс олдсоны [3600] ихэнхийг чулуун зэвсэг эзлэх ба үлдсэнийг нь шавар ваар, зэсийн хүдрийн үлдэгдэл, амьтны яс зэрэг болно. Эндээс зэсийн хүдэр хайлуулж байсан 2 зуух олдсон нь эрдэм шинжилгээний хувьд их сонирхолтой. Зуух 46х 35х 9см хэмжээтэй бөгөөд түүнийг чулуугаар барьжээ. Зуухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс гарч байв.
Х. Пэрлээ 1979 онд Өмнөговь аймгийн Манлай сумын говийн Төхөм гэдэг газар зэсийн хүдэр хайлуулж байсан бууц, зэс хайлуулалтын зуухыг олж малтан шинжилсэн байна.Энд 40 шоо метр дөрвөлжин эзлэхүүнтэй 3.5 м урт, 1-1.6 өргөн, ам нь зүүн хойшоо харсан баруун урд буландаа яндантай, заг түлж хүдэр хайлуулж байсан зуухыг малтан шинжилсэн.
Монгол нутаг дахь хүрлийн түүх соёлын чухал дурсгалын нэг бол хүрлийн үеийн хадан дээрх төрөл бүрийн зураг билээ.
Лекц №8 Хүрэл ба төмөр зэвсгийн үе.
Монгол оронд амьдарч байсан хүмүүс нийгмийн хөгжил ёсоор өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний оюун ухаан улам бүр өргөжин тэлж ахуй амьдралдаа металлыг нээн хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв. Зэсээр хөдөлмөрийн багаж зэвсэг хийхэд бат бөх чанар, эдэлгээ муу байсан учир хар цагаан тугалгыг зэстэй хольж хүрэл хэмээх шинэ төрлийн металлыг гаргаж авсанаар түүхэнд хүрэл зэвсэг эдлэл хэрэглэлийн үе гэх болсон. Цэвэр зэс 10830 дулаанд хайлдаг бол бага зэргийн тугалагатай хольж хайлан хүрэл болгоход 9600 дулаан шаарддаг байна.
Хүрэл зэвсэг эдлэл хэрэглэлийн үе нь МЭӨ 3000-2000 жилд хамрагдана.хүрэл зэвсгийн үеийн олон чухал дурсгал манай оронд бий. Тухайлбал:
Монгол нутаг дахь бугын дүрст чулуун хөшөө. Өвро-Азийн хээр талын бүс нутагт хүрэл, ба төмөр зэвсэг эдлэлийн түрүү үөд өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох бугын дүрст чулуун хөшөө 700 орчим
олдоодбайгаагаас монгол улсын нутгаас 550 орчим нь олджээ. Бугын дүрст чулуун хөшөө нь 1-4м өндөр, 20-40см зузаан, 30-80см өргөн хэмжээтэй байх бөгөөд ихэвчлэн хөшөөний дээд хэсэгт нар сар, хөшөөний их биөний дунд хэсэгт сүрэг бугыг бодитоор юм уу, эсвэл загварчлан дүрслээд түүний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн байдаг. Бугын дүрст чулуун хөшөөг 1.Монгол-Өвөр Байгалийн, бугаа загварчлан дүрсэлсэн хөшөө 2.Соён-Алтайн, бугаа бодит байдлаар дүрсэлсэн хөшөө3.Өвро-Азийн, амьтны дүрсгүй хэмээн үйлдсэн өрөнхий байдлаар нь гурав ангилдаг.
l төрөлд хамаарагдах бугын дүрст чулуун хөшөө нь тоо хэмжээний хувьд бусад хөшөөнүүдээ бодвол харьцангуй олон тоотой байдаг.
Монгол, Өвөр-Байгалийн бугын загварчлан дүрсэлсэн бугын дүрст чулуун хөшөө нь тооны хувьд хамгийн олон байдаг бөгөөд Монгол улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян өлгий аймгийн нутгаас олдоод байгаа боловч гол шигүү тархсан газар нь Хангай, Хэнтий, Соёны уулсын орчмын нутаг байдаг. Нэгдүгээр төрлийн хөшөөний төлөөлөл болгож дараахийг авч үзэх нь зүйтэй болов уу.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй голын хойд дэнжид нэлээд олон том, жижиг дөрвөлжин хашлага болон бусад байгууламж бүхий бугын дүрст чулуун хөшөө байдаг. Тэрхүү бүх хөшөөнөө бугаа загварчлан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг зэргийг сийлсэн байдаг. Эдгээрээс нэг хөшөөг нь төлөөлөл болгон авч үзье. Үүнд: 2,5 метр өндөр 0,48 метр өргөн, 20см зузаан байх бөгөөд саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ.
Хөшөөний орой ташуу бөгөөд түүний оройгоор нь цувруулан олон хонхорхой гаргаж, доогуур нь өргөн бүс гэмээр зүйл зурайлгаж уг хөшөөг ерөнхий байдлаар нь гурван хэсэг болгосон байна.
Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт нар, сар, дунд хэсэгт нь арван бугын дүрсийг загварчлан- [загварчлан гэдэг нь бугын дүрсийг бодит байдлаас арай өөр өнгө аястайгаар хийсвэрлэн дүрслэхийг хэлнэ. ] урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн байдлаар дүрсэлсэн байна.
Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба хамгийн зүүн доод өнцгийн дүрсэлсэн жижиг бугаа хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврий нь эгц дээшээ хандуулан босгон салаалуулжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж, бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гурав дахь бугын цээжин хэсгийг дүрсэлжээ.
Хөшөөний баруун хажуугийн дунд хэсэгт долоон бугын дүрсийг урласнаас хоншоорий нь зүүн дээш жишүүдүү хандуулан дүрсэлсэн дөрвөн бүтэн буга, нэг бугын цээжин хэсэг, нэг бугын эх бие, өөр нэг бугын бөгсөн тал байна. Тэдгээрийн доогуур өргөн бүс татаж бөгтөр мөртэй хүрэл хутга билүү зүүснээр дүрсэлжээ.
Хөшөөний өргөн ар талын дээд оройн хэсэгт нар, сар дүрслээд доогуур нь нэг эгнээ олон хонхор гаргаж зааглан есөн буга дүрсэлсний дотор хөшөөний орой руу хоншороор нь жишүүдүү хандуулсан зургаан бугыг хос хосоор нь зэрэгцүүлж хоёр бугын цээжин хэсэг, нэг бугын биеийг дүрсэлжээ.
Хөшөөний баруун хажуугийн нарийн талын дунд хэсэгт таван бугыг хоншоороор нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Бугануудын доор бүснээс дээш таван талтай зууван хэлбэрийн бамбай дүрсэлсэн байна.
Энэ бүхнээс үзэхэд тухайн хөшөөний эх биеийн зайг 22 бугын дүрсээр дүүргэхийг эрмэлзсэн бөгөөд зөвхөн бүтэн бугыг нь хөшөөний дээд талд, зарим газарт нь бугын цээжин хэсэг, аль эсвэл жижиг буга дүрсэлсэн байгаа нь цаанаа ямар нэг учир шалтгаантай буйзаа.
Хөшөөг ерөнхий байдлаар нь гурав ангилсан байгааг нь эрдэмтэд ертөнцийн онолтой холбон тайлбарладаг тал бий. Гэхдээ энэ нь дээд тэнгэр, газар дээрх амьд амьтан, хүмүүсийн хоорондын харилцан хамаарлын тухай үзэл санаа байж болох талтай юм.
Хөшөөгөө босгоход асар их хүч хөдөлмөр орох бөгөөд бугын дүрст чулуун хөшөөг үйлдэгч овог аймгийн хувьд чухал зүйл байсан учраас л энэ их хүнд хүчир зүйлийг хийж бүтээсэн болов уу гэсэн таамаг төдий зүйл төрж байна.
Зэр зэвсэг зүүсэн мэтээр дүрсэлснийг нь харвал тухайн үеийн хүмүүсийн ан гөрөө хийх, дайн тулаан хийхэд гол хэрэгсэл нь учраас түүнийгээ дээдэлж хад чулуунаа дүрслэх заншил тогтсон бололтой.
Мөн бугын эврийг уран сайхны аргаар хойш нь сунжруулан олон салаа хээ угалз мэт дүрсэлсэн байна. Хөшөөнөө бугыг гол төлөв хажуу тийшээ харсан байдалтайгаар зурах нь хэвшил болсон байх бөгөөд нүдий нь томоор дүрсэлсэн байгаа зэрэг нь дүрслэх урлагийг тухайн үеийн хүмүүс ойлгодог мэдэрдэг байсныг илэрхийлэх чухал баримт болжээ.
Ер нь бугыг өөдөө тэмүүлэн давхиж байгаагаар дүрсэлснийг нь харвал буга нь цог жавхаатай амьтан учраас түүнийг нь бэлгэдэл болгон дүрсэлсэн байж болох юм.
ll-төрөл.Соён- Алтайн, амьтдын бодит дүрст буган хөшөө
Энэ төрлийн буган хөшөө нь манай орны баруун талын Увс,Хөвсгөл, Ховд, Баян-өлгий аймгуудын нутгаар зонхилон тархсан байдаг дурсгал билээ. Хоёр дахь төрлийн бугын дүрст чулуун хөшөөг төлөөлүүлэн Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын нутаг Дөрөлжийн амны хөндийд орших бугын дүрст чулуун хөшөөг авч үзье. үүнд:
Саарал өнгийн боржин чулууг сайтар засч хийсэн байх агаад 1.21см өндөр, 31см өргөн хэмжээтэй. Хөшөөний дээд талаар нарийн хонхор гарган гурван талы нь ороолгон, доогуур нь нарийн хонхор бүс гаргаж эргэн тойрон ороож хөшөөгөө гурав заагласан байна. Түүний баруун дээд хэсэгт доороо иштэй онгины дотор дугуй цэг,дунд хэсэгт буга,бодон гахай хоёр бүснээс хоромсог зүүж дүрсэлжээ. Нүүрэн талын дээд хэсэгт хүний хоёр нүд, хамар, ам, хоёр ташуу зураас дунд хэсэгтээ хоосон, доор нь хоёр үзүүр нь дээш тахийсан эдлэл дүрсэлжээ.Зүүн хажууг дээд, дунд хэсгийг зааглалгүй дээр нь бугаа бодит байдлаар дүрслээд доохно нь таван талтай бамбай, арын дээд хэсэгт дундаа цэгтэй, доошоо шувууны хушуу шиг ялимгүй тахийсан цагираг, дунд хэсэгт хоёр буганы хооронд бодон гахай, бүсэнд хавчуулсан байлдааны алхан зээтүү, бүснээс чинжаал зүүж дүрсэлжээ. Хөшөөнөө хүний нүд,ам хамар, бүс эдлэл хэрэглэл, буга, бодон дүрсэлснийг нь харвал уг хөшөө нь хүний дүр төрхийг гаргаад зогсохгүй хүн, ан амьтан, эдлэл хэрэглэлийн харилцан хамаарлыг харуулсан байх боломжтой байна.
lll төрөл. Евро-Азийн амьтны дүрсгүй буган хөшөө
Бугын дүрст чулуун хөшөөний бас нэгэн өвөрмөц төрөл болох буга болон амьтны дүрсгүй хөшөө юм. Энэ төрлийн хөшөөнд голдуу нар, сар, зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн байдгаараа онцлог юм.
Уг хөшөө нь Монгол улсын баруун аймгуудын нутгаар, Оросын Уул Алтай, Дорнод Европ хүртэл цөөвтөр тоотой тархсан байдаг нүүдэлчин овог аймгийн дурсгал юм.Тиймээс төлөөлөл болгон Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн нутаг дахь хөшөөг авч үзье.
Хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг нэг нар, хажуу нарийн талд ташуу гурван зураас зуржээ. Хөшөөний дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ. Энэ хүү хөшөө нь бусад хөшөөдөө бодвол амьтан дүрслээгүй гол нь Нар, Сар, Зэр зэвсэг дүрсэлсэн байгаагаараа онцлог байна.
Гурван төрлийн буган хөшөө нь өөр өөр хэв шинж агуулсан байгаа, өөр өөр газраас олддогоос үзвэл буга дүрслэх, нар, сар, зэр зэвсэг дүрслэх нь нутаг нутгийн нийтлэг зан зашил, ертөнцийг үзэх үзэлтэй нь ямар нэгэн байдлаар холбоотой байж болох талтай.
Судлаачид бугын дүрст чулуун хөшөөг хамрах, үйлдсэн он цагийн хувьд нь янз бүрээр тайлбарладагч НТӨ 2000-1000 жилийн үед холбогдуулан авч үздэг.
Бугын дүрст чулуун хөшөө нь Монгол улсын нутгаас тэгэхдээ хамгийн эртний хэлбэрүүд нь олдсон нь энэхүү дурсгалыг хаана анх бүтээсэн нь тодорхой болдог юм.
Бугын дүрст чулуун хөшөө нь анх монголын төв нутагт хүрэл зэвсгийн үөд үүсч, төмөр зэвсгийн түрүү үө гэхэд манай нийт нутгаар түгэн дэлгэрч, цаашдаа одоогийн Тува, Байгаль нуурын наад биө хүртэл өргөн тархсан ба улмаар Казакстан, Дундад ази, Орөнбург муж, Умард Кавказ, Эльба мөрний сав газар хүртэл цөөн тоогоор дэлгэрсэн хагас суурьшмал иргэдийн дунд олон арваараа хийгдээгүй гагцхүү нүүдэлчдийн дурсгал болох нь батлагдаж байгаа юм.
Буган хөшөөг үйлдэхэд зураг сийлбэр, уран баримлын аргуудыг хослуулан ашигласан байдаг.
Монгол улсын нутгаас 550 орчим, өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Соён Алтайгаас 20 орчим, баруун тийш Орөнбург муж, Кавказ Элба гол хүртэл 10 гаруй олджээ.
Судлаачид бугын дүрст чулуун хөшөөг хүрэл зэвсгийн эцэст холбогдуулан үзэж байхад зарим нь төмөр зэвсгийн түрүү үөд үүссэн гэж үздэг. Эрдэмтэд төв азийн нутагт өргөн тархсан дөрвөлжин булштай, бугын дүрст чулуун хөшөөг он цагийн хувьд холбогдуулан авч үздэг боловч дөрвөлжин булшийг үйлдэхэд буган чулуун хөшөөг авч ашигласан тохилдол бол эл хоёр дурсгалын он цагийн ялгааг гаргаж өгөх чухал хэрэглэгдэхүүн бөгөөд ийм баримт олонтаа ажиглагддаг.
Тухайлбал:
Архангай аймгийн их Тамир сумын Баянцагаан голын адаг Алтан сандал уулын бэл, Батцэнгэл сумын Шивэртийн ам, Эрдэнэ мандал сумын хөшөөн тал, Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын Хядагийн эх Мөрөн хотын орчим, Дэлгэр мөрний хөндий, Галт сумын Нүхтийн ам, Булган аймгийн Орхон сумын төв, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хэнтий аймаг дунд Жаргалантын гол зэрэг олон газар буй дөрвөлжин булшны өнцөгт буган чулуун хөшөөг босгож байсан төдийгүй, булшны хана болгон түүний сийлбэрүүдийг далд ортол булж суулган, бүр хэвтүүлэн жирийн матөриалын хэлбэрээр ашигласан тохиолдол олон байна.
Бугын дүрст чулуун хөшөөнөө дүрслэсэн буга нь төв азийн эрс тэс уур амьсгалтай газар нутгаар олон байсан төдийгүй мах, шир, эвэр зэрэг нь хүний амьдралд чухал хэрэгтэй байсан бөгөөд тухайн үөийн овог аймгийнхан дээдлэн биширч хад чулуунаа дүрсэлдэг ёс багагүй тогтсон бололтой.
Бугын дүрст чулуун хөшөөний хамгийн эртний хэлбэрүүд монгол нутагт байгаад зогсохгүй нийт хөшөөний 80 орчим % нь байгаа нь уг дурсгал хаанаас эхлэлтэй болох нь тодорхой бөгөөд суурьшмал иргэдийн дунд олон арваараа бүтээгдэж чадаагүй, зөвхөн нүүдэлчдийн тухайлбал өвгө монголчуудын дурсгал гарцаагүй мөн болох нь нотлогдож байгаа юм.
Нүүдэлчин монголчуудын өвгө нар дэлхийн олон улс орноо чулуун хөшөөнд өөрсдийн эргэн тойрон байгаль орчин, амьдрал ахуйгаа хэрхэн дүрслэн үлдээдгийн үлгэр дууриаллыг үзүүлж, Эртний чулуун урлалд монголчуудын оруулсан хувь нэмэр болжээ. Хүрэл зэвсгийн үөд монгол нутагт харь угсааны овог аймаг суурьшин амьдарч байсан баримт байдаггүй билээ тиймээс бугын дүрст чулуун хөшөөг бүтээгч овог аймаг бол монголчуудын өвгө болно.
эх сурвалж:http://chinggis_history.blog.gogo.mn
Category: aрхеологи | Views: 2036 | Added by: admin | Rating: 2.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: