Main » 2012 » April » 2 » археологи бүрэн лекц 3
21:17
археологи бүрэн лекц 3

Дөрвөлжин булшны соёл. Евро-Азийн хээр тал нутагт ойролцоогоор НТӨ 2000 жилийн тэртээд зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг холимог төмөрлөгийг шинээр гарган авч үйлдвэрлэл, аж ахуйдаа нэвтрүүлснээр хүрэл зэвсэг эдлэлийн үе эхэлсэн. Энэ үед холбогдох үнэт дурсгал бол дөрвөлжин булш билээ.

Монгол нутагт эртний овог аймгуудын олон төрлийн булш бунхан байдгаас хамгийн өвөрмөц өөрийн гэсэн шинж төрх бүхий дурсгал бол дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булш нь холбогдох цаг хугацааны хувьд хүрэл, төмөр зэвсэг, хэрэглэлийн түрүү үед холбогдоно.
Монгол нутаг дахь овог аймгууд Хүрэл зэвсгийн үед хүмүүсээ дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий байгууламжид нас барсан хүнээ оршуулдаг байсан бөгөөд оршуулгын зан үйлийн хувьд бусад булшуудаас өөр, бие даасан онцлогтой учир өнөө үөийн архөологи судлалд өөрийн гэсэн нэршилтэй болсон бөгөөд "дөрвөлжин булшны соёл” хэмээн нэрлэдэг.
Дөрвөлжин булш нь газар зүйн тархалын хувьд [зураг 7] Алтай-Соёны уулсаас их бага Хянганы нуруу, Байгаль нуураас Их говь хүртэл хамрах бөгөөд Монголын төв болон дорнод хэсэгт их хэмжээгээр төвлөрсөн дурсгал юм. Манай архөологчид 1940-өөд оны сүүлч, 1950-аад оны үөэс эхлэн өөрийн орны дурсгалуудыг шинжлэх явцдаа монгол орны төв болон дорнод бүс нутгуудаас илрүүлсэн, эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын дотроос нэлээд эртний хэлбэр болох хүрэл зэвсгийн үөд ходбогдох дурсгалыг Дөрвөлжин булш буюу хавтгай чулуут булш хэмээн нэрлэсэн.
В.В. Волков дөрвөлжин булшны соёл нь умард Хүннү[хүн]гийн соёл бүрэлдэх нэгэн сурвалж болсон гэсэн дүгнэлт хийжээ. Н. Сэр-оджав Хүннүгийн соёл Евро-Азийн өргөн уудам нутагт түгэн тархсан төмрийн түрүү үөийн амьтны загварт урлагтай холбоотой бөгөөд Монгол нутаг дахь дөрвөлжин булшны соёлын уламжлал байсан гэж үзээд Хүннүгийн гол цөм нь монгол хэлтэн аймаг байсан гэж үзвэл монголчуудын гарал угсааг дөрвөлжин булшны соёлоос эрж хайх нь зүйтэй гэжээ.
Хүннү [хүн] нарын антропологи хэв шинж бүрэлдэх үйл явцад дорнод Монголын хүрлийн үөийн дөрвөлжин булшний соёлт хүн ам гол цөм нь болсон гэж үзэж болох юм. Харьцуулсан судалгаанаас үзэхэд орчин үөийн монголчууд нь төв монголын хүрлийн үөийн дөрвөлжин булшны соёлт Хүннү, дундад зууны түрүү үө, Их Монголын үөийн хүн амтай угсаа гарвалын хувьд нягт холбоотой болох нь харагдаж байна.
Дээрхээс үзэхэд монгол нутагт төвлөрсөн дөрвөлжин булш нь бидний өвгө дээдэс Хүн [Хүннү], Монголын үөийн хүн амтай угсаатан зүй антропологийн тал дээр ижил төстэй байгаа нь, одоогийн монголын нутаг дэвсгэр дээр голлон байгаа зэргээс үзвэл хүрлийн үөийн дөрвөлжин булшийг үйлдсэн ард түмэн бол монголчуудын өвгө болох нь тодхон мэдэгдэж байна.
Хүрэл зэвсэг, эдлэл хэрэглэлтний үөийн дөрвөлжин булш нь дэлхий дээрх бусад булш оршуулгаас биө даасан шинжтэй байдаг. Үүнд: жижиг толгодын орой шил, даваа, хөтөл дээр ганц нэг хоёр гурваараа тохиолдохоос гадна гол төлөв энгэр бэл аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээрээ байдаг.
Дөрвөлжин булшийг зохион байгуулалтын хувьд нь дөрвөн хэсэг болгон авч үздэг. Үүнд:
l Дөрвөн буландаа өндөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш
ll Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш
lll Онцгой өндөр ханатай булш
lV Дөрвөн тал нь дотогшоо хотгор ханатай булш
Дөрвөлжин булш нь дотоод зохион байгуулалтынхаа хувьд өөрийн гэсэн ёс жаяг зан үйлтэй байдаг нь шинэ соёл гэдгээ нь баталж байдаг. Үүнд:
Хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг эгнүүлэн дөрвөлжлөн зоож дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж тагласан байдаг.
Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн, зүүн өмнө зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 60-150 см гүнд оршуулж, зарим цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимэглэлүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс малын толгой, чөмөг дал болон бусад зүйлс дагалдуулан тавьсан байдаг.
Гол төлөв хүнийхээ толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг. Дөрвөлжин булш гаднах өрөнхий хэмжээ нь дунджаар 1,5х2,5-м-ээс 2,5х4,5м байдаг. [зураг8]
Өвгө монголчуудын үүсгэсэн дөрвөлжин булшны соёл нь төв ази тэр дундаа монголын өргөн уудам нутагт тохиолддог дэлхийн түүх архөологийн өв соёлд цоо шинэ бөгөөд өвөрмөц дүр төрхийг монгол овогтон бүтээж чадсан нь дэлхий дээрх булш оршуулгын зан үйлд онцлог төрхтэй хувьсал гаргасан явдал байлаа.
Дөрвөлжин булш нь гадаад зохион байгуулалтын хувьд чулууны өрлөг зэргээсээ шалтгаалан ялгаатай байгаа боловч монгол оронд байгаа нийт дөрвөлжин булшийг хийж гүйцэтгэсэн зан үйл, зориулалтаар нь хоёр үндсэн хэсэгт хуваан авч үздэг хандлага сүүлийн үед Археологийн шинжлэх ухаанд буй болсон байна.
а. Оршуулах ёслолын байгууламж
б. Тахилга тайллагын ёслолын байгууламж хэмээн ангилдаг.
Судлаачид дөрвөлжин булшны гаднах хэлбэр дүр төрх, өнгө аясыг хараад өөр өөр байгаа нь тухайн нутгийн онцлогтой холбоотой гэж үзэж байгаа нь хэлбэр хийцийн хувьд өөр мөн олдсон газар болгоных нь хоорондоо адилгүй байгаа нь дээрх дүгнэлтийг баталж болох юм.
Дөрвөлжин булшинд оршуулсан хүнээ хамгаалах, хүндэтгэх үүднээс булшны нүхээ нимгэн хавтгай том чулуугаар доторлон хайрцаг хийж түүн дээрээ гурваас дөрвөн том хавтгай зузаан чулууг эгнүүлэн таглан дарж, багавтар чулуугаар чигжиж булаад түүнийгээ тойруулан, тэгш өнцөгт дөрвөлжин хүрээг 15-25 см зузаан хавтгай чулуугаар тойруулан хайрцаглан босгож дотор гадна талаас нь хашлага чулуунуудын хэмжээнээс арай багавтар чулуунуудаар хаяаг нь дарж бэхэлдэг байна.
Ингэснээр үхэгсдээ хамгаалж, дотор нь дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлсийг тоногдохоос сэргийлж буй хэрэг юм. Дөрвөлжин булш нь Ази тив болоод Монгол нутаг дээрх жирийн булшнуунаас эрс ялгаатай өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Энэ нь булшны байгууламж, дотроос нь олддог зүйл нь хүртэл сонирхол татахуйц зүйл олддогоороо онцлогтой юм. Дөрвөлжин булшнаас гардаг зүйлсийг ерөнхийд нь зэр зэсгийн, гоёл чимэглэлийн гэж хуваан үздэг. Булшнаас зэр зэвсгийн шинжтэй зүйл гэвэл сумны зэв цөөн тоогоор олддог. Тухайлбал:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт малтсан дөрвөлжин булшнаас хуяг нэвтлэгч сумын зэв олджээ.
Дөрвөлжин булшнаас олддог ховор нандин дурсгал бол яах аргагүй гоёл чимэглэлийн зүйлс билээ. Археологчдийн судалгаагаар монгол орны дөрвөлжин булшнаас олдсон үнэт гоёл чимэглэлийн зүйлс их бий тиймээс төлөөлөл болгон Хэнтий аймгийн нутагт малтсан Асгатын дөрвөлжин булшны хүрэл морь, бүсний чимэг зэргийг авч үзье.
Асгатын нэгдүгээр дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морь нь 4 см өндөр, 6,02 см урттай хэвтэж буй морины тал цутгамал юм. Уг чимэглэлд соотон чихтэй монхор хамартай, гэдэс шивхэрсэн, хэвтэж буй морийг сүүлгүйгээр цутгаж хийсэн байна. Мөн эндээс бүсний унжлага зүүлт чимэглэл 4,03 см урттай, 7мм өргөн, 3мм зузаантай, зургаан товгор товруун үе бүхий гонзгой нарийн зүүлт 13 ширхэг, 3.4 см урттай, 7мм өргөн 3мм зузантай 1 ширхэг нийт 14 ширхэг ийм эдлэл олдсон юм.
Өвөр монголын нутагт малтан шинжилсэн хүннү булшнаас Асгатын дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морьтой хийц загварын хувьд ижил төстэй бүсний чимэглэл цөөнгүй олджээ.
Асгатын дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морь, Өвөр монголын нутаг дахь хүннү булшнаас олдсон олдворууд нь хоорондоо төстэй байгаа нь дөрвөлжин булшийг үйлдэгч ард түмэн хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой мэт байгаа нь хүннү, дөрвөлжин булшийг үйлдэгч овог аймаг хоорондоо угсаа гарвалын холбоотой байснаар зогсохгүйнэг гаралтан гэдгийг батлахын сацуу, нутаг дэвсгэрийн баталгаа болж байна.
Учир нь дөрвөлжин булш нь одоогийн монгол нутгаар төвлөсөн байгаа нь хүннүчүүд мөн адил монгол нутаг дээр өөрийн төр улсаа байгуулж байснаас нь үзвэл оршин буй төв нь яв цав таарч байгаа нь ямар нэгэн уялдаа холбоотой, магадгүй монголчуудын эртний өвгө байжээ гэдгийг хөдөлбөргүй баталж байна.
Дөрвөлжин булшнаас элбэг олддог зүйл бол ваар, сав юм. Ваар дагалдуулдаг нь үхэгсдээ өргөл барьц барих,эсвэл өөрийн нь эдлэж хэрэглэж байсан зүйлий нь дагалдуулдаг заншил байсан учраас элбэг тохиолддог онцлогтой.
Тахилга ёслолын байгууламж нь хүрэл зэвсгийн үеийн оршуулах ёслолын нэг бие даасан төрөл хэлбэртэй тахилга үйлдсэн байгууламж юм.
Тахилга тайллагын байгууламж нь оршин буй газар, орон нь дөрвөлжин булштай ижил, үйлдсэн хэлбэр нь хүртэл ойролцоо байдаг онцлогтой. Заримдаа дөрвөлжин булш нэг дор олноороо байгаа газар байдаг тал бий.
Тахилга ёслолын байгууламж нь үйлдсэн хэлбэр төрх нь дөрвөлжин булштай адил хэдий ч доторх зүйл нь өөр байдагт ялгаа нь оршино. Тахилгын байгууламжаас ихэвчлэн адуу малын яс гардаг мөн үхэгсдийнхээ араас хойлоглох ёслол үйлдэн тухайн хүний эдлэж хэрэглэж байсан эд юмс, ваар сав, зэр зэвсэг зэргийг нь дагалдуулан тавьдаг байна.
Өнөөдөр энэхүү зан үйлтэй холбоотой байгууламжийг бүтээхэд ямар их хүч хөдөлмөр зарж бүтээх болсны учир шалтгаан нь юунд оршиж байгааг төдийлөн олж тогтоогоогүй байна.Тахилга ёслолын байгууламжаа үйлдэхэд тусгайлан нүх ухаж чулуугаар авсархуу хайрцаг үйлдэж бүтээдэг нь бусад жирийн тахилга байгууламжуудаас ялгаатай юм.
Тахил тайллагын байгуулаж нь дөрвөлжин булшны доторх малын ясыг хандуулсан зүг, хэлбэр байдалтай ижил ойролцоо байдаг. Ёслолын байгууламж нь тонуулчдын гарт төдийлөн өртдөгүй бөгөөд харин оршуулгын байгууламжийг тэр үедээ болон дараагийн хүмүүс нь тонодог үзэгдэл байсантай холбоотой. Учир нь хүнээ дагалдуулан эд өлгийн зүйлс хамт тавьдаг нь олз омог хайгчдын анхаарлыг татдаг байна. Үүнийг батлах олон төрлийн судалгаа байдаг байна. Энэ нь эвдэрч хэмхэрсэн ваар савны хэлтэрхий, доторх зохион байгуулалт алдагдсан зэргээр тоногдсон байна гэдгийг тодорхойлдог.
Уг ёслолын байгууламжаа үйлдэж буй байдал зэрэг нь тухайн овог аймаг, ард түмний зан заншлийг илэрхийлсэн чухал дурсгал болоод зогсохгүй Монгол нутаг дахь түүх соёл, эртний уламжлал, булш оршуулгын зан үйлд Монголчууд дахин давтагдашгүй өнгө аясаа буй болгож чадсанаараа дэлхийн археологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр болжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм.Дөрвөлжин булш нь холбогдох он цагийнхаа хувьд НТӨ 3000 жилд хамруулан үздэг хэдий ч өнөө хир маргаантай байгаа асуудал юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үөийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээллээр 510 орчимыг малтан судалсан байна.
1970 онд Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг Залаа гэдэг газар малтсан нэгдүгээр дөрвөлжин булшнаас гарсан нүүрсийг 1971 онд тэр үөийн Лөнинград хотноо хийсэн радиокарбоны задлан шинжилгээний дүнгээр 610+50жил буюу Vll зуунд холбогдоно гэсэн бол 1992 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Устын амны нэгдүгээр булшнаас гарсан зарим эх хэрэглэгдэхүүнийг Бүгд Найрамдах Солонгос Ард Улсад радиокарбоны задлан шинжилгээ хийлгэхэд 2300+70жил гарсан байна.
Дээрхээс үзвэл хүрэл зэвсэгтнүүд 1000 орчим жил өөрсдийн бүтээсэн дөрвөлжин булшны соёлтойгоо байсан гэх таамаг төрж байна.
Хүрлийн үеийн өөр нэгэн чухал дурсгал бол өнөөгийн Монгол улсын нутаг хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжаны хязгаар, Байгаль нуурын хавь нутагт орших хиригсүүр билээ. Энэхүү дурсгалыг олон байдлаар нэрлэдэг тал бий баруун монголчууд хялгасан-үүр, киргиз-үүр, төв монголчууд хэрэгсүүр, гэх мэтээр өөр өөрөөр бичдэг. Харин археолгийн утга зохиолуудад хиригсүүр гэсэн нэрээр дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай, голдоо чулуун далан бүхий эртний ёслол байгууламж буюу булшийг нэрлэдэг. Хиригсүүрийг судлан шинжлэх ажил XlX зууны 70-80-аад оны үед эхэлсэн. Судлаачид хиригсүүрийг сонирхон судалж байх үедээхиригсүүрээс чулуун зэвсгийн үеийн болон хожуу үеийн олон дурсгал хадгалсан өвөрмөц дурсгал болохыг тогтоосон.хиригсүүр нь манай орон дахь бусад цаг үеийн булш оршуулгаас хэмжээ дамжаа,тооны хувьд харьцангуй өргөн тархсан дурсгал юм. хиригсүүрийн үйлдэгдсэн он цагийг судлаачид олон янзаар тайлбарласан хэдийч МЭӨ ll жилийн төгсгөл МЭӨ l мянган жилийн эхэнд холбогдоно хэмээн ихэнх судлаачид үздэг байна.
Хиригсүүүрийн олон хэлбэрийн ямар нь оршуулгын байгууламж, ямар нь тахилгын байгууламж болохыг одоогоор баттай тогтоосон зүйлгүй билээ гэхдээ оршуулгын зан үйлийн хэлбэр дугуй, дөрвөлжин хүрээтэй хиригсүүр, хүрээгүй дугуй хиригсүүр гэх мэт өөр төрлүүд бий. Эдгээрийн дотроос гарч буй зүйл нь ихэвчлэн хоорондоо ижил төстэй байдаг. Хиригсүүрүүд нь олон жижиг дагуул булштай байдаг.
Монгол нутаг дахь хиригсүүрийн дурсгал, бугын дүрст чулуун хөшөө зэрэг нь нэг дор байх үзэгдэл цөөнгүй ажиглагддаг бөгөөд буган чулуун хөшөөг хиригсүүрийн голд босгосон хэлбэр, буган чулуун хөшөөг хиригсүүрээс тусдаа жижиг чулуун байгууламжийн хажууд зүүн тийш нь хандуулан босгосон хоёр дахь хэлбэр байдаг. Ийм байдалтай хиригсүүр, буган чулуун хөшөө нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Жаргалантын ам, Завхан аймаг Тэлмэн сумын нутаг Шургахын ам, Хөвсгөл аймгийн мөрөн хотын орчим дахь Уушгийн өвөр, Баянөлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг зэрэг газруудад бий.
Хоёрдугаарт Хүрэл зэвсгийн үеийн зураг дүрслэл
Хүрэл монгол нутагт хүрэл, төмөр зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хадан дээрх зураг юм. хадны зургийг
1-Зосон зураг,
2-Хадны зураг гэж ангилна.
Хадны зураг нь нэг ёсны тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйг хад чулуунд зураглан бичиглэсэн түүх юм.
Зосон зураг нь өвөр байгаль, төв болон Дорнод монголд өргөн тархсан бөгөөд хүрлийн үеийн улаан зосон зургийн гол гол төлөөлөгч нь "Сэлэнгийн” төрлийн зосон зурагюм. Сэлэнгийн төрлийн зосон зургууд нь сэдэв, урласан арга барилын хувьд нэгдмэл байдаг бөгөөд дүрслэлийн төв хэсэгт дөрвөжин хашлага буюу дугуй хүрээ дотор олон тооны дугуй цэг, толбо тавьж, түүний дээд талд нисч яваабүргэд шувуу дүрслэх ба хашлага хүрээний гадна талд хөтлөлцөн зогссон хүн, заримдаа дотор нь хоёр зэрэгцээ замаар адуу хөтлөөд явж буй хүн, нохой, нум сумаар харваж буй хүн зэргийг дүрсэлсэн байдаг .
Зосон зургийн хашлага хүрээгээр овог аймгийг , түүний доторх олон толбоор овгийн гишүүдийг бэлэгдсэн, харин далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санаа гэж дийлэнх судлаачид үздэг ажээ. Энэ төрлийн зосон зургуудын бүхийл шинжийг агуулсан сонгодог зураг бол Их тэнгэрийн амны хадан дээрх зураг юм.
Сийлмэл зураг
Энэ нь Хангайн уулсаас баруун тийш нутагт өрөгн тархсан бөгөөд гол төлөв ан гөрөө, дайн байлдааны сэдэвтэй байх боловч үхэр хөлөлсөн анжисаар газар хагалж байгаа зээтүү барьсан хүмүүс болон морин тэргийг дүрсэлсэн зэрэг сэдэв агуулгын хувьд өргөн байх олонтой байна. Монгол нутагт оршин байсан эртний хүмүүсийн хадны зургийн дурсгал, палеолитийн дээд үеэс эхлэн олон зуун мянган жилийг хамаархаас үлдсэн хэсэг нь хүрэл төмрийн түрүү үед холбогдоно.
Төмөр зэвсэг. МЭӨ Vll- зуунаас эхлэн монгол нутагт оршин суугчид төмрийн үед шилжиж орсон. Төмөр хэмээх металлыг үйлдвэрлэлд олж нээсэн нь хүн төрөлхтний түүхэнд их үсрэлт болж түүнийгээ дагаад төмөр металл эдлэл хөгжих болсон. Тухайн үед төмөрийг бух дарах аргаар хайлуулдаг байв.
Бух дарах арга нь өндөр уулын онь хөтөл дээр зуухаа байгуулж амыг нь салхи өөд харуулж илч ихтэй зүйлсийг хийж тэр түлшний дээр төмрийн хүдэр хийж овоолоод орхидог байв. Гал нь аяндаа салхинд үлээгдэж өндөр темпратур гаргахад хүдэр нь хайлж зуухны ёроолд тунан үлддэг. Төмөр хайлуулдаг байсан зуухны үлдэгдэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян улааны шавар дов гэдэг уулын орой дээрээс олдсон байна. Энэ үеэс мэргэжлийн чадвартай дархчуул олноор бий болж түүнийгээ дагаад өмч хөрөнгийн хэмжээ ихээр өсөн ялгаа буй болж сурвалжитнууд аймгуудын холбоог үүсгэн бүрдүүлэх болсон. Ийнхүү төмрийн үед овгийн байгуулал задарч ангит нийгэм үүсч эхийн эрхт ёсноос эцгийн эрхт ёсруу шилжих болсон.
-Эхийн эрхт ёс гэдэг нь эх хүнийг эрхэмлэн хүндлэх, хүндэтгэн үзэх, хайрлаж хамгаалах үзэл санаа хүчтэй хадгалагдаж байжээ. Судлаачид үүнийг 2 үндсэн хэсэгт хувааж үзсэн байна.
Эхийн тал баримтлан төрөлсдөг учир эмэгтэйчүүд овгийн үндэс болж, эхийн талыг нагац, хэмээн үзэх үндэс гарч ирсэн байна.
Эртний хүмүүсийн эрхлэх аж ахуй нийгмийн эд баялаг буй болгоход эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэж байжээ.
Эцгийн эрхт ёс: Овгийн байгуулалт бүхий нийгмийн харилцаат үеийг эцгийн эрхт ёсны үе гэж нэрлэжээ. Энэ үеэс эхлэн эцгийн талаа авга гэж нэрлэжээ.
Төмөр зэвсэг багаж нь хүрэл зэвсгээ бодвол илүү бат бөх, хурц, хийхэд тохиромжтой юм. эртний хүмүүс хөгжлийнхөө дагуу хүрлийн үйлдвэрлэлээс төмрийн үйлдвэрлэлд шилжих явц урт удаан хугацааг тууулжээ. Үүний нэгэн баримт бол 1926 онд говиос олдсон харвуул сумны хүрэл зэвүүд юм. зэвүүдийн үзүүрийг хүрлээр, шилбийг нь төмрөөр хийсэн байна.
Энэ үеийн дурсгал бусдыг бодвол харьцангуй ховор боловч Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулын булшаар төлөөлүүлж болно.
Чандмань уулын булшийг малтан шинжлэх ажил 1972-1974, 1981 онуудад гүйцэтгэсэн бөгөөд нийт 80гаруй булш малтан шинжилсний 60 гаруй нь төмөр зэвсгийн ихэн үед холбогдох юм. эдгээр булшуудыг гадаад төрх, зохион байгуулалт, үхэгсдийг оршуулсан байдал зэргээр нь үндсэн дөрвөн төрөлд хуваан авч үздэг.
1. Том дөрвөлжин чулуун далантай булш
2. чулуун далантай авсгүй булш
3. Жижиг чулуун австай булш
4. Дүнзэн бунхантай шороон булш
Чандмань уулын эдгээр булш нь Монгол, Тува, Сибир, Дундад ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төсөөтэй талууд бий хэдий ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд булш бунхан хи йж бүтээх, үхэгсдээ оршуулах зарим ёс заншил, зан үйл зэрэг нь тэдний дараагаар нутаглаж байсан монгол овгийнхонд үлдсэн байна. Чандманы булшнаас олон төрөл зүйлийн олдвор олдсон . Үүнд: чинжаал хутга, байлдааны зээтүү, нум сум, саадагны гох, олон төрөл зүйлийн шавар вааран савнууд, хүрэл толь, юм.
Чандманы булшнаас гарсан 141 хүний гавлын ясанд хийсэнд палеоантропологийн судалгаанаас тэдний дунд цэвэр монгол, цэвэр европ төрхийн хүмүүс цөөн тоогоор байгаа авч тэдний ихэнх нь энэ хоёрын завсрын шинжтэй байна гэсэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг.
Төмөр зэвсгийн үеийн бусад дурсгалууд
Төмөр зэвсгийн үед холбогдох эд өлгийн зүйлс булшнаас олдохоос гадна түүвэрээр олон төрлийн зүйлс манай орны нутгаас олддог байна. Үүний нэгэн чухал дурсгал бол эр хүний эдлэл хэрэглэлийн гол хэрэгсэл болсон хутга юм.
*Төмөр зэвсгийн үед холбогдох хүрэл хутга юм. хутгыг хийсэн арга барил, ишин дээр нь дүрсэлсэн элдэв янзын зураг дүрслэл, тольт, сэнж зэргээс нь шалтгаалан ангилдаг.
1- Ишнийхээ үзүүрт нэвт нүхтэй хутга
2- Цагирган тольттой хутга
3- Ишнийхээ үзүүрт хажуугаас нь гаргасан товхтой
4- Тусгайлж гаргасан тольттой
5- Ишин дээрээ амьтан буюу амьтны толгойн хэлбэрийн дүрстэй тольттой гэж ерөнхий дүрслэлээр нь 5 үндсэн хэсэгт хуваан авч үздэг байна.
Мөн хүрэл хутган дээр олон төрлийн дүрсийг ухаж сийлсэн байх бөгөөд Сүхбаатар аймгийн нутгаас олдсон хутганы нэгэн тал дээр цуварч яваа хоёр адууг, нөгөө талд нь нисэж яваа зургаан шувууг дүрсэлсэн байна.
*Энэ үед холбодох нэгэн чухал дурсгал бол сумны зэв юм.Зэв нь түүвэр байдлаар хамгийн их олддог. Зэвийг дайн байлдаан ан агнах зэрэг ажилд ашиглах бөгөөд сумын мөсөнд бэхлэх байдлаар нь онгит[бөгжит], шөрөгт[шилбэт] гэж хоёр үндсэн төрөл зүйлд хуваан авч үзэх ба мөн дотор нь задалдаг.
1-навчин хэлбэрийн
2-гурван хянгат
3-гурван талт гэж зэвийн толгой үзүүр хэсгийн байдлаар олон төрөл болгодог төдийгүй улам бүр жижиглэн нариивчилж 25 хүртлэх төрөл болгон хуваадаг тал бий.
*төмөр зэвсгийн үед холбогдох цөөн тооны тогоо манай улсын нутгаас олдсон байдаг. Эдгээр нь улсын төв музей болон завхан аймгийн музейд хадгалагдаж буй. Тогоо нь ихэвчлэн цөгцөн суурьтай, гурван хөлтэй байдаг.
*хүн төрөлхтний түүхэнд мал амьтдыг гаршуулан тэжээвэр болгох явцдаа уналга эдэлгээны зүйл болох ДӨРӨӨ ба дугуй цагирган АМГАЙ юм. хүрэл амгай манай улсын нутгаас олдсон бөгөөд хөрш зэргэлдээ газрын олдворуудтай харьцуулахад МЭӨ Vll-lllзуунд холбогддог байна.
эх сурвалж:http://chinggis_history.blog.gogo.mn/
Category: aрхеологи | Views: 4542 | Added by: admin | Rating: 4.5/2
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: