Main » 2012 » March » 29 » Архивын бичиг баримт дахь Арвинбаярын “Бодит хөрөг”
00:10
Архивын бичиг баримт дахь Арвинбаярын “Бодит хөрөг”

Архивын бичиг баримт дахь Арвинбаярын "Бодит хөрөг”


Богд хаант улс Монгол улсын эхний үед холбогдох Өвөр Монголын улс төрийн нөхцөл байдлын тухай нэг жишээ

Urgedei Taibung  
                

Тус өгүүлэлд 1910-аад оны эхний онуудад болсон Иргэн улсын нөлөөн доорх Өвөр Монголын улс төрийн нөхцөл байдлын зарим нэг талыг нягтлан өгүүлнэ.



Богд хаант Монгол  улс байгуулагдсаны дараа Өвөр Монголын 49 хошуунаас наад захдаа 38 нь Монгол төрд дагаар орох гэсэн өргөдөл дэвшүүлж байсан юм.

Их Зуугийн чуулганы / Чуулганы дарга нь Арвинбаяр/ байдлыг авч үзвэл, тус чуулганы бүгд хошууны дотор 5 нь Богд хаант улстай нийлэх хандлагатай байсан нь тодорхой юм. Гэвч эдгээр хошууд нь зорилгодоо хүрч чадсангүй, эцэстээ Иргэн улсын ноёрхлыг хүлээхгүй байхын аргагүй болжээ. Үнэндээ Өвөр Монголын бусад чуулганд иймэрхүү байдал бий болж, Богд хааны засгийн газар Монгол үндэстний салангирсан хэсгүүдийг нэгтгэх гэсэн зорилт биелэгдэж чадсангүй. Гэдэргээ харин улс төрийн хувьд Ар, Өвөр гэж хуваагдсан явдал нь яг энэ үед шийдвэрт шинжтэй тодорчээ.

Ийнхүү төвөг будлиантай нийгмийн  байдлын тухай хятад сурвалжид бас цөөн бус тэмдэглэж буй. Гэтэл монгол хошуудын дотоодын нарийн учрууд ба Богд хааны засгийн газартай харьцаа холбоод холбогдох чухал үйл учруудын тухай тэмдэглэсэн зүйл маш цөөн байна. Энд бид Иргэн улсын засгийн газрын санаанд үл нийцэх баримт бичгүүд тэр хэвээрээ үлдэж ирэх гэдэг их төвөгтэй гэдгийг мэдэж болно. Жишээлбэл доор дурьдах бодит хэргээс энэ тухай нягтлан сэтгэж болох юм. Арвинбаяр бол их чуулганы дарга байжээ. Хятад сурвалжаас жич Дундад улсын орчин үеийн түүхийн шинжлэлд Арвинбаярыг Богд хааны засгийг эсэргүүцэж, Иргэн улсын улс төрийг хүрээлсэн, давшингуй үзэлтэй, ван гүн хэмээн дүгнэн бичиглэж иржээ. Гэвч Монгол Улсыг архивын баримт бичгүүдэд харин яг үүнтэй эсрэг дүнг сэтгэгдүүлэх юм. Тухайлбал Монгол Улсын архивт хадгалагдаж байгаа Ариунбаяраас Богд хааны засгийн газарт илгээсэн захидалд тусгагдсан нарийн зүйлс харин хятад сурвалжид харагдахгүй байна.  
Баруун чуулганы / Энд Өвөр монголын баруун хэсэг дэх хошуу чуулганы газрыг зааж буй / нэгэн чухал хүн болох Арвинбаяр ван 1911 оны жилийн эцэс буюу 1912 оны эхээр Богд хааны засгийн газарт нийлэх хүслээ илэрхийлсэн боловч, тэрээр 1913 оны нэгдүгээр сард Баруун чуулганы ван гүн нарын хурал  /Монголоор бас  "Баруун монголын ван гүн нарын хурал ” гэдэг /-аар  дамжин, Иргэн улсын засгийн газрыг дагахаа илэрхийлжээ.

    Өнгөрсний судлал зөвхөн баруун чуулганы ван гүн нарын хурлын тухай түүхэн материалыг чухалчлан, Арвинбаярыг "Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж, таван угсаатантай найрамдахыг хүрээлсэн   бүлэгтний  хувьд маш өндөр үнэлж байжээ. Гэтэл бид хэдийгээр Арвинбаярын чухам "бодит хөрөг” ямар гэдгийг магадлахад төвөгтэй боловч, монголын талын баримт бичгээс үзэхэд, Арвинбаярын тухай танилтыг зөв гэж хэлэхэд арай хүчир юм.

Доор бид Арвинбаярын захидлыг үзье. Тус захидал нь Арвинбаярын гарын бичиг байж, уламжлалт монгол бичгийн тусгай хуудсан дээр монгол үсгээр  / Үсэн бийрээр / бичигджээ. Бичигдсэн цаг хугацаа нь: "Олноо Өргөгдсөний гуравдугаар оны Зуны тэргүүн сарын шинийн хоёроо" гэж, даруй 1913 оны таван сарын долооны өдөр болно. Тухайлбал: "Чингис хааны найман цагаан ордоны тайлгын хэргийг зориуд эрхэлж, захиран сэтгэгч, жонон бөгөөд  шадарт явах Их зуугийн чуулганы дарга орцын засаг  бээлийн зэрэг хошууны  бэйс дөрвөн зэрэг нэмсэн гурван зэрэг тэмдэглэсэн Арвинбаярын бичиг” гэж " Нийслэл хүрээний Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн барив” гэжээ. Нийт 1550 үгтэй нилээд урт захидал юм.

Тус захидал анх 1982 онд Улаанбаатарт хэвлэгдсэн  "Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөний тэмцэл баримт бичгийн эмхтгэл / 1900-1914 / " хэмээх номд кирилл үсгээр нийтлэгдсэн байна. Гэвч тэр нь уг бичгийг бүтнээр нь нийтлсэн биш, харин зарим агуулгыг товчилсон буюу хассан байна. Дахин захидлын бичигдсэн хугацааг 1913 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэсэн нь мөн ташаарсан байна. Сүүлийн үед бид  тус захидлын уйгаржин бичгийн уг эхийг Монгол Улсын

Түүхийн төв архиваас олсон юм. Захидлын агуулгыг товч тоочвол:

"Их Зуугийн чуулганы олон хошууд Хүрээний газраас ирсэн зааврыг дагаж, Чингис Богдын үлдээж өгсөн Ордосын хөрөнгийг хамгаалан сахиж, бүгдээр нэгэн сэтгэл, нэгэн хүчин нийлэн байтал хол дахиныг амаржуулсан хотын жанжны газраас Арвинбаярыг Хөх хотод дууджээ. Арвинбаяр тэдний санаагаар явсангүй учирт Иргэн улдсын талаас тавин хүний зэвсэгт ангийг томилон ирүүлж шаардуулсан боловч Арвинбаяр өвчтэй шалтгаас хөдөлж дийлсэнгүй. Тэгтэл Иргэн улсынхан дахин түшмэл цэрэг нэмэн томилж чухам  Иргэн улсыг дагах эсэхээ илэрхийл. Эс дагах юм бол зэвсгээр дагуулах гэж айлган сүрдүүлэв. Энэ байдал дор 1913 оны нэгдүгээр сард Хөх хотод хүрч, Иргэн улсын бичсэн эх бичиг дээр олон засгууд арга бус тамгаа дарцгаажээ.  Иргэний нэмэгдүүлсэн  зэрэг хэргэмийг хүлээн авчээ. Энэ мэтээр Их Зуугийн олон хошууд нь арга бус түр Иргэн улсын аяыг дагасан боловч чухам санаа бол өөрийн Богд хаандаа үнэнчээр дагаж цагийг хүлээн залбирч байх бөгөөд Богд гэгээнийг шалавдан бүтээлгэж, Чингис хааны бумбанд их үйлийг эрхлэн даатгаж, Богд хаанаас үлэмж хэсэг хүртээхийг гуйж байх гэжээ.

Уг захидалд тусгагдсан зүйдс нь тухайн үеийн хэдэн чухал түүхт хэрэгтэй шууд холбогдож буй. Тухайлбал юуны өмнө 1913 оны нэгдүгээр сард болсон Баруун чуулганы ван гүн нарын хурлын тухай тэмдэглэгдэж байна. Чуулганы дарга Арвинбаяр Баруун чуулганы ван гүн нарын хурлаас өмнө Богд хаант Монгол улсыг дагахаа илэрхийлж өнгөрсөн бөгөөд 1913 он гэхэд Богдын цэрэг таван замаар Өвөр монгол уруу цэрэглэн орж, Өвөр чуулганы олон газарт Иргэн улсын цэрэгтэй дайн хийж эхэлжээ. Саях дурдсан хурлын нөлөө өөрөөр хэлбэл Арвинбаяр мэтийн ван гүн нарын  Иргэн улсыг аяалдан дагах болсон мэдээлэл нь хол ойргүй тархаж нөлөө ихтэй байжээ. Ийм байдал дор Арвинбаяр Богд хааны засгийн газарт хандан өөрийн чухам санаа зогсолтоо тодорхойлох хэрэгтэй байжээ.

Арвинбаяр нарын чухам санаа нь юу гэвэл Иргэн улсын улс төрийн даралтад арга ядахдаа тэдийг дагасан боловч үнэндээ Богд хааныг дагах санаатай байсан нь тодорхой юм.

1913 онд Богд хааны цэрэг анги Өвөр Монголд орж ирээд Их зуугын чуулганд байлгаж байх үед тус чуулган байгаа Xингис хааны найман цагаан ордыг Ар монголд шилжүүлэн аваачиж, тусгаар тогтносон Монгол Улсын бэлгэ тэмдэг болгох гэсэн санаачлага байсан гэдэг юм бол тэр нь мөн санамсаргүй хэрэг биш бөгөөд чуулганы дарга Арвинбаяртай холбоотой байх. Юу ч гэсэн тухайн үед Өвөр Монголын ван гүн нарын дотор аргаа мухардахдаа Иргэн улсад дагасан боловч үнэндээ Арвинбаяр шиг Богд хааны засгийн газартай ямар нэгэн харьцаа холбоо авалцаж байсан хүмүүс бий. Тэд цагийг хүлээн маш будилаантай сэтгэлгээг өвөрлөж байсан юм. Энд  яриангүй  Бээжингийн ба Их Хүрээний гэх хоёр улс төрийн  нөлөөнөөс болсон Өвөр Монголын Хошуу чуулганы дотоодын зөрчилч улмаар хурцдаж байсныг анхаарах хэрэгтэй.
http://www.mongolcc.org
Category: түүх | Views: 1216 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: