Main » 2012 » March » 3 » Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь
16:45
Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь

Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь

Боржигoн болвоос Зүүн болоод Дундад Азийг сүүлийн 800 жилийн туршид, түүнчлэн Хятад, Оросыг 300 жил, Солонгос улсыг 200 орчим жил захирч байсан удирдагч гэр бүлийн овог юм. Энэхүү овог нь одоо цагт Монгол болон Өвөр Монголд Боржигoн хэвээр, Казаxстан Улсад Төре, Хятад Улсад Бо овгоор, Дундад Азийн зарим улсад Илханид, Шайбанид, Астраханид гэх мэтээр хэрэглэгдэж байна. Түүнчлэн Жүрхин, Тайчууд, Киат (хиад) гэх мэт нь мөн Боржигoн овогтой төрөл овгууд болох юм. Боржигон угсаатай олон зуун алдартай баатар, хаадын гол төлөөлөгч нь Чингис Хаан, Монголын Батмөнх Даян Хаан, Казаxын Аблай Хаан, Юан Гүрний Хубилай Хаан, Кипчак-Монгол (Алтан Орд) Улсыг үүсгэн байгуулагч Бат Хаан, Монголын Сайн Ноён xан Намнансүрэн гэх мэтчилэн байгаа билээ. Түүнчлэн Баруун Цагаадайн Улсын Доголон Төмөр Хаан нь Боржигоны хүргэн, Делийн Их Мугал Улсын Бабур болоод Манжийн Энх-Амгалан зэрэг хаад эхийн талаар дамжиж Боржигон овогтон болох юм. Эцэг талаасаа ч Боржигон эсвэл түүний дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсныг үгүйсгэх аргагүй. Алтан Ураг болон Аксуек (казах хэлэнд- Цагаан Ястан) гэх нэршил нь Боржигон болон Казахын Төре нэг овог гэдгийг давхар зааж байна.
A) Бөртэ хатныг цагаатгах нь буюу Зүч хааны удам:

Дээр Казаxын Төре овог нь Монголын Боржигон овогтой адил болохыг хэлсэн билээ. Торе
овогтнуудын олонхи нь Зүч хааны удмаас гаралтай. Казаxстан Улсын иргэн Ерлан Турусбеков тэргүүтэй эрдэмтэд 2007 оноос эхэлж Казаxын эл овгуудын төлөөлөгчдийн дунд эцэг талаа дагаж хэдэн мянган жилд ч өөрчлөгддөггүй эр бэлгийн эсийн Гаплогруппын шинжилгээ -г хийж эхлээд байгаа билээ. Ингэхдээ өөрсдөө шууд хийх буюу зарим тохиолдолд хүмүүсийн шинжилгээний хариуг дахин нягталж үзэж байгаа. Ингэхдээ зориудаар Торе овгийн долоон хүнд одоогоор шинжилгээ хийгээд байгаа бөгөөд үүнээс:
Торе 1: R1а1* (Есимханы удам)

Tоре 2: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)

Торе 3: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)

Торе 4: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)

Торе 5: R2

Торе 6: С3 (Хорезмын Сэйтэмур хааны удам-Зүчийн хүү Шибаны удам)

Торе 7: С3 (Хорезмынн Сэйтэмур хааны удам- Зүчийн хүү Шибаны удам)

*- R1a1, R2, C3- Хүний генийн  (удамшилын) гаплогрупп кодууд бөгөөд С3 код нь Хэрэйд аймаг, Чингисийн удмынхан болон бусад хиад ястанд давхар тохиолддог, одоогийн монгол улсад 65-70% хуртэл С3 кодтой иргэд бий гэж генийн судалгаа нотлоод байгаа юм. Хэрэйд болон Нирун Монгол (алтан ургийн язгуурын монгол) -чууд одоогоос 4000 жилийн өмнө генийн давхар мутацид орж салсан нэг өвөг дээдсээс гаралтай улсууд юм.

Торе 7-н дэлгэрэнгүй хариу:

PANEL 1 (1-12)

Locus 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

DYS# 393 390 19* 391 385a 385b 426 388 439 389-1 392 389-2

Alleles 13 25 16 10 12 13 11 14 10 13 11 29

PANEL 2 (13-25)

Locus 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25

DYS# 458 459a 459b 455 454 447 437 448 449 464a** 464b** 464c** 464d**

Alleles 18 8 8 11 12 26 14 22 27 11 11 12 16

PANEL 3 (26-37)

Locus 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37

DYS# Lab Results Pending

Alleles

Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхлээр:
1. Бөртэ Үжиний ууган хүү Зүч хаан бол Чингис хааны төрсөн хүү мөн юм. Адаглаад Зүч Чингисийн хүү биш юм аа гэхэд Мэргид Аймаг нь Монгол (Нирун Монгол) Аймаг байжээ. Плано Карпини болон Рашид ад Дины бүтээлүүдэд Мэргидийг монгол аймаг гэж мэдээлсэн байдаг.
2. Торе 7 ба Торе 6-н ДНX нь хоорондоо мутацигүй адил болж таарсан бөгөөд Доголон Төмөр хааны удмын хүмүүсийн ДНX-тай дүйцэж буйгаараа зайлшгүй язгууртан овгийн ДНX мөн болох нь батлагдаж байна.
3. Эндээс бас Доголон Төмөр Хаан мөн Чингисийн удам байсан гэсэн сэжүүр гарч байна.
Б) Боржигон язгуурын Монгол овог болох нь:

Чингис Хааны үр ач нар олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн. Энэ нь бүрэн боломжтой юм, жишээлбэл Казаxын Жанибек Хаан гэхэд л 9-н хүүтэй байв. Монголын Даян Хаан 11 хүүтэй, Халхын Гэрсэнз Жалайр Хунтайж 7-н хүүтэй байсан. Mөн Хамаг Монголын Хабул Хаан 7-н хүүтэй байжээ. Түүнчлэн Чингис Хааны дүү нар болох Хасар, Хачиун, Бэлгүтэй нарын удам нь олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн билээ. Мөн 1921 оноос өмнөх Халх Монголын 86 хошууны 83-ынх нь засаг ноёд,  зарим мяндагтай том лам нар Чингисийн шууд угсааны xүмүүс байв. Ер нь Чингис Хаанаас ч өмнө Монголын Жүрхин, Будаад, Дөрвөн, Хияд овогтон нь бүгдээр Алун Гуа хатны таван хүүгийн удам байсан бөгөөд Чингис хааны дайсан/анд болох Жамуха ч Боржигин овогтны гэрт өссөн юм. Товчхондоо Чингис Хаан амьдралынхаа эхний 45-н жилийг өөрийн төрлийн хүмүүстэй эвийг олох гэж өнгөрөөсөн билээ. Бас домгоос ч харахад Нирун Улсын мөхлийн үед Эргүнэ Хунд очиж бие хорогдсон эр, эм хоёр болон цөөхөн балчир хүүхдийн удам нь хэдэн зууны дараа амь хорогдсон хөндийдөө багтахаа байж хад уулыг сэтэлж гарч ирдэг тул Дундад Ази, Монголын олон зуун эрчүүдийн дээд өвөг, эмэг нь яг тэр Нукуз, Киян хоёр байх бүрэн магадлалтай юм.
Монголоос олдсон Хүннүгийн үеийн 6-н онцлох булшинд судалгаа хийсэн байдаг. Хэнтий аймгийн Дүүрлиг Нарс гэдэг газраас олдсон булшнаас (м.э.ө 300-м.э 100 он) 3-н язгууртан байрын хүний шарил олдсоны нэг нь эр хүний С3 гаплогроуптэй, эхийн талаас D4 гаплогроуптэй, хоёр дахь эрэгтэй нь эцэг талаас R1a1, эх талаасаа U2-тэй (аль аль нь цэвэр Индо-Европ) байжээ. Нэг эмэгтэй байсан нь мөн D4 байсан байна. Ийнхүү Монгол нутагт эрт үеэс Скит-Сак, Сармат-Алан, Хятан-Зүрчин, Угро-Якут, Амерo-индиан болон Монгол угсааны олон ард түмэн зах захаа шүргэлцэн амьдарч байснаас Монгол угсаатан товойн гарч ирж Чингис Хааны үе гэхэд энэ нутгийн болон Төв Азийн бүрэн эрхт эзэд нь Монгол угсааны Монгол, Түрэг, Тунгус аймгийн хэлээр ярилцдаг нүүдэлчид болсон байна.
Монгол угсааны аймгууд нь арван найман Дарлигин (Төрөлекүн-Төрөл Хүн) болон Нирун гэх хоёр хэсэгт хуваагдана. Өнөө цагт Монгол угсаатны тархалтыг эр хүний бэлгийн эсэнд байдаг С3-дугаартай эрлийзждэггүй генээр тодорхойлж байна. Түүнчлэн Алтайн язгуурын хэлтнүүдийг ч Монгол угсаатны үүсэлтэй давхцан үүссэн гэх бүрэн боломжтой, учир нь гэвэл тус их хэлний аймгийн Тунгус, Монгол, болон Түрэг гурван дэд бүлгийн хэлээр бүгдээр нь ярилцдаг эцэг талын гентэй улс Монгол угсааны С3-гаплогрупптнээс өөр байхгүй юм. Түүнчлэн Түрэг хэлээр ярьдаг Тува, Якутчууд эрт үедээ Финно-Угро хэлээр ярилцдаг байсан. Азербайжан, Узбекууд нь саяхныг болтол Иран-Түрэг холимог хэлээр ярилцдаг байгаад одоо Иран хэлний элэментээ улам бүр алдсаар байгааг хэл шинжээчид баталдаг.
Эртний Монгол угсаатныг одоо цагт амьдарч байгаа үндэстнүүдтэй харгалзуулбал Халх, Казаx, Солон-Хамниган, Хазара, Мугал (мөн бусад Афган, Пакистан, Энэтхэгийн Монгол усаатан), Халимаг зэрэг үндэстэн орно. Мөн түүнчлэн Якут үндэстэнтэй холилдон үүссэн Буриад, Соёот, Алтайн Түрэгүүдтэй холилдон үүссэн Цагаан Халимаг (Алтайн Ойрад), Чорос овогтноор удирдуулан Ойрад гэгдэх болсон дөрвөн түмэн Монгол болон БНХАУ-н хойд зүгийн нутаг дэсвгэр дээр тархан суусан олон Монгол аймаг нь энэ их гэр бүлд чухал байр суурь эзлэх билээ. Түүнчлэн Тува, Манж, Шибэ, Даур, Каракалпак, Киргиз, Узбек гэх мэтчилэн Азийн олон үндэстэний бүрэлдэлтэнд Монгол угсаатан нөлөөтэй байв. Пакистаны Хазара нарын дунд Нирун Монголчуудын ген тун өндөр хэмжээнд байгааг Афганы Пүштү нарын харгислалд хамгийн түрүүнд өртөж байсан илэрхий Монгол төрхтэй Хазара хүмүүс нь Пакистан руу түрүүлж дүрвэсэнтэй холбож үзэж болно. Монголчууд дэлхийн бусад үндэстэнийг бодвол дайсныхаа ч бай балчир хүүхдийг алж хөнөөлгүй өөртөө авч тэжээдэг бичигдээгүй хуультай байсны дээр өөрсдийг нь дагасан ондоо гаралтай хүмүүсийг ч халуунаар угтдан авдаг байснаар одоогийн Монгол угсаатны дотор ондоо угсааны хүмүүс ч нэлээдгүй тохиолдоно. Гэвч хэн нэгнийг угсаа гарлынх нь төлөө Хятад ч байж гэмээнэ доромжлон гутаах нь зүйд нийцэхгүй хэрэг бөгөөд энд антропологи, түүхийн судалгааны хувиар эрээчэж суугааг маань ойлгоно уу. Тэгээд ч цусаа зөв сэлбэж, угсаагаа хүчирхэгжүүлж байх нь байгалийн жам гэлтэй. Манай Монголчуудын дотор байх улсынхаа нэрийг удаа дараа мандуулсан боксчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, УГЗ Х.Ухнаа гуайн зээ охин дуучин Ц.Намуун, болон жүжигчин, загвар өмсөгч Махааны Оргил зэрэг хүмүүсийг дурдахад хангалттай билээ.
Түүхэнд Нируны Хиад-Куралас (Алунгуа Хатан нь Куралас буюу Горлос аймгийн хүн байсан), Хияд-Ясар, Чаншиут мөн Нирун-Хиадаас салбарласан Хатагин, Салжиуд, Тайчууд, Хартахан, Сэжиүд, Чинус, Ноёхон, Уруд, Мангуд, Дөрвөн, Барулас, Хадархан, Журъяад, Будаат, Дуклад, Ийсут (Бэсүд), Сухан, Кингият, Хадарха хэмээх арван есөн овгоос гадна түүнээс доош үүссэн Жүрхин, Хиад-Боржигин бас байх бөгөөд Жадаран овгийг Нируны зэрэгт тооцдог билээ. Иймээс одоогийн Монголчууд бол яахын аргагүй эртний Монголчуудын тэр дундаа Нирун-Хияд Монголчуудаар гол болгож үүссэн улс учир Хятан, Манж-Тунгус гаралтай гэх нь оргүй худал зүйл болно. Иймээс Монголчууд  (Халх Монголчууд гэх нь зөв болов уу) нэрээ бодож биеэ мэдэж явах ёстой улс юм.
В) Үнэгүйдсэн Боржигон овог:

Чингис хааны язгуур овог болох хиад яст, боржигoн овгийн түүх нь монголын түүхийн салшгүй хэсэг билээ. Боржигoн овогтон нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлд онцгой чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн дэлхийн түүхийн бүх үеийн турш дахь хамгийн олон хаадыг төрүүлсэн овгийн нэг хийгээд лал, христ, күнз, бурханы шашинт болон бөөгийн шүтлэгт олон овог, аймаг, улс, гүрнийг эзлэн он удаан жилээр захирсан овог гэвэл гагц боржигoн овог ажгуу. ХХ зууны монголын түүхийн хуудас сөхвөөс ихэд хэлмэгдсэн нь хар феодал хэмээгдсэн боржигoн овогт ноёд, тайж нар тэдний төрөл садангууд байв. Шинэ зуун, шинэ мянганы босгон дээр хар тэргүүт гэлтгүй хамаг олноороо хамаагүй авсан овог гэвэл мөн л боржигoн овог болно. Боржигон овог бол яахын аргагүй төрөөс, адаглаад  Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн анхааралдаа авах овог гэдэг нь харагдаж байна. Гэтэл одоо Монгол Улсад Боржигон овог нь хамгийн түгээмэл овог бөгөөд өөр улсааc тэр дундаа БНХАУ-aaс орж ирсэн цагаач иргэд энэ овгийг олноор авах болсон нь эмгэнэлтэй.
Эx сурвалж :
1. www.elim.kz -аас Казаxстан Улсад хийсэн шинжилгээний хариунуудыг авав.
2. http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ -аас эртний Монголчуудаас уламжилсан генийн тухай уншина уу.
Мэдээллийг бэлтгэсэн:
Б. Хэрлэн (University of Houston, TX, USA)
А. Ганпүрэв (CBNU, Jeonju, South Korea)
Category: монгол угсаатан | Views: 3057 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 2
2 буурал шарнууд  
0
КАЗАХИЙН соёл өв уламжлал болох бүргэд шонхорийи ан:өвөрмөц хээ угалз хувцас,морь малын тоноглол,,урд зүгийн холцгүй цэвэр казах дуу хөгжим аялгуу,,хэрээд,хонгирад,найман,жалайр гх мэт эртны аймгуудаас улбаатай ураг удмийн хэлхээгээ таслаж гээлгүй үргэлжлүүлж буй мундаг хүмүүс шүү,АЖИГЛААД байхнээ МНТ-той яалтчгүй ойрхон улсууддаа энэ казакууд,

1 эрдээ  
0
Та эрдэмтэй л хүн юм шиг байна. Баримт дурдах гэж хичээсэн боловч та хэтэрхий нэг талыг барьжээ. Халх гэдэг нэр бол угсаатны нэр биш гэж бодож байна. 16-р зуунд олон овог аймгуудыг нэгтгэж халхын хаант улс гэж нэрлэсэн этноним биш үү. А.Очирын диссертацид халх нь 550 гаруй түрэг, хятад, монгол янз бүрийн овгоос бүрдсэнийг тайлбарласан байна лээ. Рашид-ад-диний Судрын чуулганд ч халх аймаг гэж байхгүйш дээ. Яг үнэндээ 13-р зууны үед одоогийн 3 голоор байгаа хүмүүс байсан ч юм уу үгүй ч юм уу баталсан юм байгаамуу. Монголчууд нүүдэлчид шүү дээ. Туулын хар шугуйд нутаглаж байсан Ван хааны удам угсаа хилийн гадна, Ховдын Булганд л байна шүү дээ. Тэдний буйр дээр буусан хэн юм бол. Язгуурын Монгол аймаг гэгддэг Бодончарын эцэг байх магадлал өндөр баядууд өнөөдөөр Увс аймгийн 5 суманд сууж байна. Эдүгээчилж өөрсөндөө таарсан түүх зохиодгоо болимоор юм.

Name *:
Email *:
Code *: