Main » 2012 » October » 20 » Монголчуудын эртний уран зураг дахь Монголчуудын хєх цэнхэр хувцасны учир
20:00
Монголчуудын эртний уран зураг дахь Монголчуудын хєх цэнхэр хувцасны учир


хөх монгол дээл хүүхэдМонгол хувцасны соёл дvрслэх урлагийн дурсгалууд тvvний дотор эртний уран зургийн морьтон нvvдэлчдийн сэдэвт бvтээлvvдийг харьцуулан vзэж судалж байхад монголчуудын дээл хувцасны єнгє бэлгэдэл ямар байсныг харуулдаг. Уйгур, Тан улс, Хитан, Их Монголын vеийн уран зургуудад Тєв Азийн нvvдэлчин малчид, цэрэг дайчдыг улаан, хvрэн, бараан дээл хувцастай зурсан зураг багагvй байдаг.

VIII зууны Тан улсын уран зурагт умардын хурц тод, нарлаг єнгийн шийдэл нєлєєлсєн гэж XX зууны эхэн vеийн хаант Оросын эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тvvний зэрэгцээ хєх, цэнхэр дээл хувцастай хvмvvсийн дvрийг их учиртай зурж зохиомжилсон байна. Уйгурын ханын зургууд дотор Буддын шашны сэдэвт зургуудад хєх єнгийн хувцастай бурхадын дvр цєєнгvй байгаа ч шvтлэг бишрэлийн онцгой учир утга шингээсэн мэт. Хєх, усан цэнхэр єнгийн дээлтэй хvний дvр ХII-ХIV зууны Их Монгол гvрэн улсын vеийн монголчуудын сэдэвтэй уран зураг, номын чимэглэл зураг, шаазан аяга таваг, ваар сав, барилгын хєх паалан чимэглэл зургуудад нэлээд тvгээмэл дvрслэгдсэн байна.



Тэгэхдээ зарим зургийн хєх, цэнхэр хувцастай хvмvvсийг улаан, шаргал, хар, ногоон ууж ємссєн бол дотуур нь хєх, цэнхэр дан дээлтэй, эсвэл гадна талаар нь хvрэм маягийн богино ханцуй хормойтой дан дээлийг хєх єнгєєр зурсан байдаг. Мєн улаан шаргал дээлний дотрыг хєх цэнхэрээр єнгє ялгасан байдаг. Их Монгол улсыг хєх Монгол хэмээн єнгєєр бэлгэдэж ирсэн нь зvгээр нэг хэрэг биш байжээ. "Хєдлєхийн дээд хєх Монгол" хэмээн Чингис хааны сургаалд єгvvлсэн нь Мєнх тэнгэрийн vзэл хийгээд эрчим хvчний цэнэг, цэлмэг тэнгэрийн єнгє, бороо ус салхитай холбоотой буй. Мєнх юм байдаг гэвэл гагцхvv хєх тэнгэр юм гээд бидний дээдэс мєнх хєх тэнгэр хэмээн аврал юугаа даатгаж иржээ.

Хязгааргvй орон зайн уудмыг эзэгнэсэн хєх тэнгэр нь од эрхэс хийгээд газар дэлхийд амьдрал, мєнх оршихуйн сансрын хvрдэн, аврал ивээгч бурхан, эрч хvч гэдгийг монголчууд бvр эрт vеэс ухаарч ажиглан аман зохиол болон зураг дурсгалдаа шингээсэн нь ойлгомжтой байна. Хєх єнгєєр мєнх оршихуй, ой ухаан, хvсэл мєрєєдєл, зvvд зєн, сансар тэнгэр, агаар салхи, усыг тєлєєлмvй. Зурхайн ухаанд усан туулай жилийг хєхчин туулай хэмээнэ. Усан махбодьтой бусад жилийг энэ мэт єгvvлэх нь олон мянган жилийн ажиглалт, ухаарлаараа олж авсан танин мэдэхvйн ойлголт мэдлэг болно. Мєхєс миний цуглуулгад буй зурхайн vзлэг, ёр, билгийг єгvvлсэн сударт "Туулай жилт хvмvн хєх морь сэтэрлэж, хєх дээл ємсєж явбаас єлзийтэй" хэмээн арван хоёр жил тус бvрийг ямар зvс єнгєтэй хувцас, морь сэтэрлэн унаж явахыг тэмдэглэсэн нь хуучин цагт монгол хvний ахуй амьдрал утга тєгєлдєр бvхнээр дvvрэн байсны нэг жишээ юм.

Улаан, шар єнгє нь илч гэрлээ гадагш тvгээж байдаг бол хєх єнгє нь гvн их орон зай хvч увидас, татаж шингээх, єєртєє уусган авах, дотогшоо, хуран vйлдэхvйн чанартай нь эртний уран зургуудаас харагдана. Орон зайд харагдах жин харьцаа, дvрсийн хvрээлбэр овор эзэлхvvнээ тодруулж байдаг хєх єнгийн даавуу торгоор дээл хувцасаа хийж ємсєж гангарч байсан нь орчлон ертєнцийн тухай мєнхийн ойлголт бvхий, эхээс тєрєхдєє хєх толботой тєрдєг монголчуудын хувьд хvндэтгэлтэй явдал байсан нь дундад эртний Их Монгол гvрний Араб, Перс дэх Ил хаадын улсын Хасан, Єлзийт зэрэг эрдэмтэн хаадын ивээлээр эмхэтгэн бичсэн бичгийн их хvмvн Рашид ад дины "Судрын чуулган" буюу "Он дарааллын бичиг" зэрэг алдартай номын зургаас тодорхой харагддаг билээ. 1305 оны vед "Судрын чуулган" номын зургийг зуруулахаар Монголоос 20-иод айлыг Ираны Табриз хотноо урьж аваачсан гэдэг.

Хөх тэнгэр Монгол

Тэгэхээр сайхь алдартай зургийг монгол зураачид зурснаас монгол хvний сэтгэлд нийцтэй цєєн хэдхэн vндсэн єнгє болон будаг оруулахгvй дан бэхээр зурсан зургууд єдгєє дэлхийн урлагийн тvvхэнд "Персийн минатюр" хэмээн алдаршсан байдаг. Рашид ад дины єгvvлснээр Хасан хааныг тэнгэрт халихад Табриз хотынхон "Их уй гашуу болсон цєм хєх хувцас ємссєн гарч ирлээ'' "Судрын чуулган" / УБ.2002.225/ гэж тэмдэглэн vлдээсэн нь харуусал хvндэтгэл, сvнсийг нь тайвшруулах зан vйл буй за. Их Монголын Ил хаант улсын номын зурагт Чингис хааны хээ чимэглэлтэй аяны жижиг гэрийнхээ vvдэнд сэнтийдээ сууж хєвгvvддээ сургааль vгээ хэлж байгаагаар зурахдаа хєх цэнхэр дан дээлтэй харуулсан байна.

Чингис хааны удмын Ил хаадаас хамгийн алдартай нь болох Хасан хааны хvvхэд байхын дvрийг мєн хєх дээлтэй зурсан номын зураг бий. Хасан хааныг тэнгэрт халихад нь хєх дээл ємсєн албат олон нь гашуудал илэрхийлж байсныг ємнє єгvvлсэн билээ. Vvнээс vзэхэд хєх єнгє хийгээд хєх цэнхэр дээл хувцас нь мєнхєд vргэлжлэх vл тасрахvйн бэлгэдэл, сvнс амирлуулан vйлдэх мэт. XVI зууны эхээр Афган, Энэтхэг орныг эзлэн Их Могол гvрнийг байгуулсан Чингис хийгээд доголон Тємєрийн удмын Баабар хааныг хєх дээл ємсєж дайснаа дарж, тулалдаж яваагаар зурсан нь тэнгэрлэг удмыг нь илтгэх мэт сэтгэгдэл тєрvvлнэ.

XVI зууны сvvлчээр Халхын Автай сайн хан бээр Тєвдєєс номин хєх єнгєтэй Очирваань бурхныг залж ирсэн нь уламжлалт бэлгэдэл юvгээн бодсон ухаалаг сонголт байжээ. Эмч домчийн шvтээн анагаахуйн увидаст "Оточ манал" бурханыг номин хєх єнгєєр зурдаг нь хєх єнгєний бие сэтгэлд нєлєєлєх, сvнслэг увидас анагаах чадлыг ашигласан дэг сургууль буй. "Атаа таван тэнгэр"-ийн илд ташуур далайж морь унасан баатар эрсийн нэгийг цэл хєх єнгєєр зурж ирсэн нь бєє мєргєлийн шvтлэгтэй холбоотой. Г.Занабазарын нэрэмжит ДУМ-д буй II Богд гэгээний дvрийг зурсан бvтээл дээр донж тєрх бvхий vр хvvхэдтэй эцэг эхийг хєх дээлтэй дvрсэлснийг харахад Автай сайн хааны бурханчилсан хєрєг дvрийг тухайн самуун цаг vеийн байдал, эе эвийг хичээх, бурханы номоор гэгээрvvлэхийн чухлыг шингээсэн байдаг.

II Богдыг харын эзэрхэгчдийн эсрэг боссон Чингvнжав вантай холбоотой хэмээн Манжийн тєр цаазаар авсан гэдэг билээ. XX зууны монголчуудын "Монголын нэг єдєр", "Vрс гаргалт" , "Богдын євлийн ордон", "Хайстай лавран", "Дугар зайсан" зэрэг бvтээлvvдэд хєх дээлтэй хvмvvсийн vйл хєдлєлийг улаан хар хувцастай хvмvvсээс євєрмєц, тод томруун, зохиомжийн шийдлийг их л учиртай дvрсэлж зурсан нь хvмvний тавилан тєєрєг, тєрєхєєс vхэх хvртэлх туулсан хийгээд vзэж харсан зовлон жаргал, vнэн худал бvхнийг дэлгэрэнгvй ойлгомжтой єгvvлсэн байдаг.

хөх монгол дээл хүүхэдЕртєнцєд vе vе сvр хvч, суу заль, цог хийморио бадруулж явсан дээдсийн бие хэл сэтгэл хийгээд оюун сэтгэлгээ, танин мэдэхvйн ухаарал ойлголт, эдийн соёлын євєрмєц онцлогийг номин хєх, усан цэнхэр єнгийн дээл хувцасны дурсгалыг хадгалж vлдсэн єнгєрсєн vеийн манай vндэсний уран зургийн єв сангаас энэ мэт vзэхvл язгуур утга бэлгэдэлээ тодруулан гаргаж болно. Єнєє цагт дэлхийн улс орон бvхэн єєрсдийн ард тvмний уламжлал, сэтгэл зvйн онцлогоос vvдэн єнгє бэлгэдлvvдээсээ сонгож ямар нэг єнгийг улсынхаа нэрийн хуудас болгон авах нь тvгээмэл болов. Жишээ нь: Хятадууд улаан, Солонгос, Япон цагаан, Арабууд цагаан хар єнгийг эрхэмлэж тєрийн далбаа болон хувцсандаа хэрэглэх болжээ.

Харин манай монголчууд єнєє vндэснийхээ бэлгэдэл єнгє, хувцасны єнгєє vндэсний оюун санааны дархлаа болгон аваагvй олон єнгийн дунд учраа олохгvй яваа тул хєх єнгийг эрхэм болгож уламжлалаа сэргээх цаг болсон буй.

Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.БАДРАЛ

Category: ярилцлага, нийтлэл | Views: 2562 | Added by: admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: