Main » 2012 » March » 3 » VI - VII, VIII зууны үед хамаарах язгууртны бунхан илэрлээ
21:29
VI - VII, VIII зууны үед хамаарах язгууртны бунхан илэрлээ

VI - VII, VIII зууны үед хамаарах язгууртны бунхан илэрлээ

Сүүлийн үед мэргэжлийн судлаачид төдийгүй, олон нийт, гадны хүмүүсийн сонирхол, анхааралыг татаж буй нэгэн сэдэв Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Улаан хэрмийн "Шороон бумбагар” хэмээх газарт илрүүлэн олсон бунхан, тэндээс гарч буй түүх соёлын үнэт олдвор, эд өлгийн зүйлс юм.
Тус дурсгалт газар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Астан Их Сургуулийн Түрэг-Алтай судлалын төвийн хамтарсан археологийн судалгааны анги энэ оны 6-р сараас эхлэн ажиллаж байгаа аж.

Судалгааны ангийн бүрэлдэхүүн

Тус байгууламж нь 4.2 метр өндөр, сууриараа 25 м диаметр бүхий гэр хэлбэрийн шороон байгууламж. Судлаачид чанх урд талаас үүдэвчийг нь илрүүлж, малтлагын ажлыг эхэлжээ.

Үүдэвчний урт 40 орчим м ба хонгилын хоёр талын хананд шавар түрхэж, шохойгоор өнгөлсөн ханан дээр луу, хэд хэдэн хүн, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, бадам цэцэг, үхрийн толгой зэргийг улаан, хар хоёр өнгийн шорон будгаар зурсан байсан нь илэрчээ.

Архелогчид бунхны хаалганд тулж үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байсны нэгийг нь судалж эхэлсэн ба нөгөөх сүмийн хаалгыг алтаар чимэглэсэн алтан цоожтой модон хаалга аж.
Цөөнгүй сайтууд дээр тус малтлагын ажил, гарч буй эд зүйлсийн талаар мэдээллүүдийг олон нийтэд хүргэсээр байна. Тэдгээрийн гол төлөөл нь шууд.мн.Түүнээс гадны Судалгааны ангийн монголын талын удирдагч, Проф А.Очир судалгааны ажлын талаарх мэдээллийг зарим хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна. Энэ нь харин мэдээллийн сайтуудын хагас дутуу, таамаг мэдээ, мэдээллийг бодвол илүү анхан шатны мэдээлэл авч болохоор санагдлаа.
Түүний Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагаас: Судалгааны баг, малтлагын ажил, 2001 онд тус дурсгалт газрыг илрүүлсэн, тэдний таамаглаж буйгаар энэхүү бунхан нь МЭ VI-VIII зуун буюу Түрэг улсын үед хамаарах тухай, бунханыг хэрхэн хамгаалж үлдээх таалаарх мэдээлийг үзэж болохоор аж.
Category: aрхеологи | Views: 1200 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: