16:03 VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ | |
VII Зууны үеийн бунхант булшны олдвор бүхий үзэсгэлэн нээгдлээ
Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч доктор профессор А.Очир, "Хархорум” музейн удирдлагууд болон тус олдворыг сонирхон ирсэн иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
"Хархорум” музейн захирал Ч.Нацагням "Бидний дэлгэн тавьж буй эртний түүхийн өв соёлын дурсгал бүхий үзэсгэлэн нь орчин үеийн хүмүүст, хүүхэд залууст сонирхолтой үзмэр болж чадна. Эртний Түрэгийн өв соёлыг дэлгэн харуулснаар тухайн үеийн түүхэн цаг үеийг бодитойгоор мэдрэх боломжийг олгож байна. Ингэхдээ дэлхийн томоохон музейн загвараар үзэсгэлэнгийн үзмэрийг байршуулсан. Мөн 3D хэлбэрээр бунхны дотоод байршлыг харж, дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг үзэж болно. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл дэлгэгдэх тул эртний түүхийн өв соёл, олдворыг үзэж сонирхохыг урьж байна” П.Наран Н.Ариунаа | |
|
Total comments: 0 | |
aрхеологи [24] |
антропологи [4] |
түүх [12] |
эрдэм шинжилгээний бүтээл [12] |
монголын археологичид [1] |
монгол угсаатан [4] |
түүх соёлын дурсгалт газар [3] |
мэдээлэл [6] |
ярилцлага, нийтлэл [9] |
хэрэгцээтэй зүйлүүд татах [11] |